Цахим хуудаст худалдаа эрхлэгчид Эрээн боомтын каргоны хашаанд өнөөдөр /2023.08.29/ гал гарч, богино хугацаанд гал тархсан талаар мэдээлэл гарсан.
Гаалийн ерөнхий газраас энэ талаар асуухад "Хятадын гаалийн агуулах шатсан. Замын-Үүдийн гаалийнханд өөр мэдээлэл ирээгүй байна" гэлээ.
Цахим хуудаст галын бичлэгийг нийтэлж буй иргэдийн хэлж байгаагаар гал богино хугацаанд хурдтай тархсан бөгөөд гаалийн агуулахад байсан обьектууд галд өртсөн гэсэн байна. Одоогоор албаныханд мэдээлэл ирээгүй байгаа аж.
Холбоотой мэдээ