81 мянган тонн сайжруулсан түлшний нөөц бүрдүүлжээ

81 мянган тонн сайжруулсан түлшний нөөц бүрдүүлжээ

81 мянган тонн сайжруулсан түлшний нөөц бүрдүүлжээ

2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК хамтран 100 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөснөөс өнөөдөр /2023.09.29/-ийн байдлаар түрээсийн 46 агуулахад нийт 81,885 тонн түлшний нөөцийг бүрдүүлжээ.

Есдүгээр сарын 15-н гэхэд сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэлт 100 хувьд хүрнэ  гэдгийг албаныхан мэдээллээ. Мөн сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт хийх 31 компанитай гэрээ байгуулж, гэрээний дагуу 310 тээврийн хэрэгсэл үйлдвэрээс борлуулалтын цэг, үйлдвэрээс агуулах, агуулахаас борлуулалтын цэг гэсэн үндсэн гурван циклээр, өдөрт дунджаар таван удаагийн рейсээр сайжруулсан шахмал түлш тээвэрлэх аж. “Таван толгой түлш” ХХК-ийн зүгээс 2023-2024 онд ажиллах борлуулалтын цэгийг сонгон шалгаруулахаар www.burtgel.ttt.mn цахим хаягаар материал хүлээн авч байгаа. Бүртгэл наймдугаар сарын 17-31 хүртэл үргэлжилнэ гэдгийг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-29 213.87.139.129

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж