"Вагнер"-ын дайчдад Беларусийн паспорт олгож байна

Хуучирсан мэдээ: 2023.08.29-нд нийтлэгдсэн

"Вагнер"-ын дайчдад Беларусийн паспорт олгож байна

"Вагнер"-ын дайчдад Беларусийн паспорт олгож байна

Беларусийн Дотоод хэргийн яам "Вагнер"-ын хөлсний цэргүүдэд шинэ паспорт олгож байгааг тус улсын сөрөг хүчний удирдагч Павел Латушко өчигдөр /2023.08.28/ мэдэгдлээ. Түүний мэдэгдсэнээр паспорт олгох ажил нэг сарын турш үргэлжилж байгаа аж. 

Павел Латушко нь "Үндэсний хямралын эсрэг менежмент" нэртэй сөрөг хүчний байгууллагыг удирддаг. Мөн тэрбээр Беларусь улсаас Польшид суух Элчин сайдаар ажиллаж байсан ба Лукашенкогийн дэглэмийг эсэргүүцдэг тул өдгөө Польш улсад амьдардаг. 

"Вагнерынхан Беларусийн паспорт хүлээж авч байна. Жинхэнэ бичиг баримт. Гэхдээ өөр нэрээр гаргасан. Тиймээс тэд хилийн боомтоор Европын холбоо руу чөлөөтэй нэвтэрч болно. Дараа нь тэд очсон улс орондоо хорлон сүйтгэх ажиллагаа, террорист халдлага үйлдэх боломжтой болно" гэж Латушко хэвлэлд ярьжээ. "Вагнер"-ын цэргүүдээс болгоомжилж буй тул Польш, Латви, Литва улсууд Беларусьтай хиллэдэг бүх хилээ хаах талаар хэлэлцэж байна. Латушкогийн хэлснээр, "Вагнер"-ын хэдэн мянган цэрэг Беларусьт үлджээ. Лукашенко тэднийг нутаг дэвсгэртээ байлгахыг хүссэн ч томоохон бүлэглэлийг хангах санхүүгийн эх үүсвэр байхгүй гэв. 

Евгений Пригожинийг нас барсны дараа "Вагнер"-ын цэргүүд Беларусийг орхиж эхэлсэн тухай мэдээлэл хэвлэлд гарсан. Гэвч Лукашенко саяхан болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Вагнер"-ын 10 мянган цэрэг Беларусьт ирнэ гэсэн эрс тэс утгатай мэдэгдэл хийжээ.

Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж