“Toshiba” Android үйлдлийн системтэй таблет бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

“Toshiba” Android үйлдлийн системтэй таблет бүтээжээ

Салбартаа тэргүүлэгчдийн эгнээнд багтах Японы Toshiba корпораци Apple-ын iPad-тай өрсөлдөхүйц хэмжээний анхны таблет компьютераа танилцууллаа. Toshiba Folio 100 хэмээн нэрлэсэн уг таблет нь 10,1 инчийн 1024х600, мэдрэгч бүхий дэлгэцтэй, NVidia-гийн Tegra 2 платформтой, Android 2.2 үйлдлийн системтэй ажээ.

Ердөө 780 грам жинтэй Folio 100 нь өөр дээрээ 16GB багтаамжтай, нэмэлт мемори картны тусламжтайгаар багтаамжаа ихэсгэх боломжтой бөгөөд 802.11n Wi-Fi, Bluetooth, 3G сүлжээнд холбогдохоос гадна 1,3МР вэб камертай, HDMI, USB 2.0 болон USB 2.0 Mini оролттой юм. Түүнчлэн 30 секундын дотор бүрэн ачаалах бөгөөд баттерейны хүчин чадлын тухайд нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр долоон цаг цэнэгээ барих гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж