Эминемийн дууг сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй байхыг хүсэв

Эминемийн дууг сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй байхыг хүсэв

Эминемийн дууг сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй байхыг хүсэв

АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Вивек Рамасвами сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Эминемийн дууг дуулжээ. Айова мужид болсон арга хэмжээний үеэр Вивек Рамасвами "Lose yourself" дууг дуулсан. Гэвч үүнээс хэд хоногийн дараа Эминемийн өмгөөлөгчөөс дууг нь ашиглахгүй байхыг хүссэн захидал Вивек Рамасвамид иржээ. Кампанит ажлын хүрээнд Эминемийн дуунаас ашиглавал зохиогчийн эрхийг ноцтой зөрчсөнд тооцно гэдгээ тус захидалд дурдсан байна.

Вивек Рамасвами нь 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас Дональд Трампийн эсрэг өрсөлдөж буй. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон Бүгд найрамдах намын мэтгэлцээний хүчтэй оролцогч байв. Олон нийт түүнийг сонгуулийн сурталчилгааны шинэхэн од гэж харах болжээ. 

Вивек Рамасвамигийн хэвлэлийн төлөлөөгч Эминемийн хүсэлтийг биелүүлнэ гэдгээ мэдэгдэв. Мөн "Америкийн ард түмэн гомдолтой байгаа тул бид "real slim shady"-д репийг нь үлдээж байна" гэжээ.

Сонгуулийн кампанит ажилдаа дууг нь ашиглахгүй байхыг хүссэн захидал дуучид болон хамтлагуудаас улстөрчдөд олонтоо ирдэг. Бараг уламжлал болсон зүйл гэхэд болно. Тухайлбал, Дональд Трамп ерөнхийлөгч дуучин Адель, Фаррель Виллиамс, "Queen" хамтлаг, "Rolling Stones" хамтлагаас ийм захидал хүлээж авч байв. Түүгээр ч үл барам "Foo Fighters" хамтлаг 2008 онд Бүгд найрамдах намын нэр дэвшигч Жон Маккейний эсрэг нэхэмжлэл гаргаж байсан удаатай. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-29 213.87.139.129

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-29 202.9.41.19

Энэ мэдээлэл Монголчуудад ямар хамаатай бас ашигтай мэдээлэл юм бэ. Элбэгдоржид хамаатай байх. Бусдад бол үгүй. Хүмүүст хэрэгтэй мэдээлэл нийтэлж бай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж