АН-ын дэд дарга нарын ХЭН нь ХЭН БЭ?!

АН-ын дэд дарга нарын ХЭН нь ХЭН БЭ?!

АН-ын дэд дарга нарын ХЭН нь ХЭН БЭ?!

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өчигдөр /2023.08.29/ хуралдаж, сонгуульд манлайлж орох удирдлагын багаа томиллоо. Л.Гантөмөрийн  удирдлага дор тэргүүн дэд дарга нэг, 15 дэлд дарга ажиллахаар болсон. Ардчилсан намын тэргүүн дэд даргаар С.Баярцогт томилогдсон бол дэд даргаар Р.Амаржаргал, Ц.Уртнасан, Э.Одбаяр, Р.Эрдэнэбүрэн, Ц.Жадамба, Ж.Баярмаа, Т.Пүрэвхатан, О.Алтангэрэл, Б.Галиндэв, Ш.Жандос, С.Буяндэлгэр, И.Мөнхжаргал, Ч.Өнөрбаяр, Ш.Түвдэндорж, П.Батчимэг нарыг томилсон бөгөөд үндсэндээ нам доторх фракциудын  тэнцвэрийг хадгалсан томилгоо боллоо хэмээн дүгнэлт хийж болохоор. Ингээд АН-ын тэргүүн дэд, дэд дарга нарын хэн нь хэн бэ гэдгийг танилцуулъя.


Намын даргад нэр дэвшигчээс тэргүүн дэд дарга С.Баярцогт

С.Баярцогтын хувьд өнгөрсөн удаад Л.Гантөмөртэй хамт намын даргад өрсөлдөж байв. Тухайн үед Л.Гантөмөр түүнийг генсекийн суудлаа санал болгож байсан ч ийнхүү тэрбээр Ардчилсан намын Тэргүүн дэд даргаар томилогджээ. С.Баярцогт нь  мэдлэг, туршлагаараа Монголын улс төрд дээгүүрт бичигддэг. Сангийн сайд, Байгаль орчны сайд, ЗГХЭГ-ын дарга гээд улстөрчийн хувьд туршлагатай нэгэн. Оюутолгойн гэрээг байгуулснаасаа болж, буруутгагдан шоронд сууж байсан. Гэвч түүнийг шүүхээс цагаатгасан агаад тэрбээр "Оюутолгойн гэрээг байгуулснаараа бахархдаг"-аа ч нуудаггүй билээ.

1.Дэд дарга Р.Амаржаргал

Монгол Улсын Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан, УИХ-д дөрвөн ч удаа сонгогдсон. Түүний эдийн засгийн мэдлэгийг ашиглах гэсэн үү, ямартай ч АН энэ удаад Ардчилсан намын дэд даргын суудал бэлэглэв. Р.Амаржаргал нь Монгол Улсад өрнөсөн ардчилсан хувьсгалд анхнаас нь оролцогч, Шинэ дэвшилт холбоо, Монголын үндэсний дэвшлийн намыг үүсгэн санаачлагч. Тухайн үед үзэл баримтлал ижил улс төрийн таван хүчнийг нэгтгэх үйл явцад идэвхтэй оролцож, өнөөгийн Ардчилсан намыг үүсгэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. 2017 онд Ернхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүлсэн ч нам доторх сунгаанд бүдэрч, АН-ын гишүүд Х.Баттулгад итгэл хүлээлгэсэн юм.

2.Дэд дарга Ц.Уртнасан

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар С.Эрдэнэ ажиллаж байхад Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байсан юм. Гэсэн хэдий ч түүнийг НДЕГ-ын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, "Капитал" банканд давуу байдал олгож тус сангийн 230 орчим тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэх хэрэгт буруутган цагдан хорих шийдвэр хуулийн байгууллагаас гаргаж байсан юм. Түүний намтарыг ухвал АН-ын Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалтын газрын даргаар ажиллаж түүхтэй. Эр хүн туг ч барина, тугал ч хариулахын тод жишээ тэр ч байж мэднэ.

3.Дэд дарга Э.Одбаяр

Түүнийг мөн л С.Эрдэнэ талын хүн гэж үздэг. С.Эрдэнэ 2017 онд АН-ын дарга болмогцоо өөрийн хүү Одбаяртай нэр нэгтэй дотны найз болох Эрдэнэбилэгийн Одбаярыг намынхаа удирдлагын багт багтаасан байдаг.  Өөрөөр хэлбэл Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар томилсон түүхтэй. Гэсэн хэдий ч С.Эрдэнийн нэрийг барьж их хэмжээний мөнгө бусдаас зээлсэн, дотны найзтайгаа тангараг тасарсан гэх яриа ч байдаг.  Тэрчлэн С.Эрдэнээсээ урван Х.Баттулгад шадарлах болсон түүнийг генсек болгохыг МАН шахсан гэх мэдээлэл ч цацагдаж байв.

4.Дэд дарга Р.Эрдэнэбүрэн

Барилга хот байгуулалтын яам болоод Хөдөлмөрийн яамны  Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан. Мөн  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр ажиллаж байсан. Түүнийг хууль бус шийдвэр гаргасан, бусдаас хээл хахууль авсан гэх үндэслэлээр цагдан хорьж байсан юм. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар АТГ-т шалгагдаж байсан аж. Ямартай ч  өвөр түрийндээ хөлөө жилийлцэх ч цаг үлдээгүй Ардчилсан намыг эвлэлдэн нэгтгэх, улмаар ирэх сонгуульд ялагдал, ялалтын алинд боловч түүний үүрэг оролцоо хэрэгтэй гэж үзсэн биз. Тэрбээр "Од" фракцынх.

5.Дэд дарга Ц.Жадамба

Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Улс төрийн бодлогын хэлтсийн дарга, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга, агентлагын дарга гэх мэтчилэн албан тушаал хашиж явсан .  Ардчилсан намын 80-иад оны төлөөлөл бас нэг тод өнгө гэгдэж байгаа тэрбээр “Морьтон” бүлэглэлийн төлөөлөл юм.

6.Дэд дарга Ч.Өнөрбаяр

Ардчилсан намын тамга тэмдэг, дарга цэргийн маргаан өрнөж, үргэлжилж, төсгөл болсон аль ч үед тэрбээр хэн нэгнийг дагаж гүйгээгүй. Харин Хууль зүйн ухааны доктор хүн учраас хуульд заасан гарц гаргалгаа, чиг баримжааг баримтлана гэдгээ мэдэгдсээр ирсэн. Түүнийгээ ч дагаж яваа. Хуульчийхаа хувьд чамбай сайн хуульч гэдгийг нь нам дотроо болоод салбарынхан нь хүлээн зөвшөөрдөг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн, НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийг үнэлэх шинжээч, “Эрх зүйт ёс” сангийн үүсгэн байгуулагч, тэргүүн, Английн Оксфордын их сургуульд зочин судлаач зэрэг түүний ажилласан туршлага ч арвин.

7.Дэд дарга Ж.Баярмаа

Хуульч мэргэжилтэй, "Од" фракцийнх. Тийм учраас  улс төрийн намууд бүх шатны удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн квотыг барьж ажиллах ёстой гэдгийг байнга сануулсаар ирсэн. Түүний хувьд үүнийхээ хариуд дэд даргын суудалд эмэгтэйчүүдийн төлөөлөл болж орж ирсэн байх магадлал өндөр. Ямартай ч АН-ын дэд даргын сургаа хүйсийн тэнцэрт байдлыг 50:50 хувьд хангаагүй ч  Ж.Баярмаа тэргүүтэй гурван эмэгтэй дэд даргатай болсноор хүйсийн харьцааг 20:80-д хүргэлээ.  Түүнийг С.Баярцогтын дэмжлэгтэйгээр АН-ын Дэд дарга болсон гэх яриа ч бий

8.Дэд дарга Т.Пүрэвхатан

Эмэгтэйчүүдийн төлөөлөл, хүйсийн тэнцвэрт байдлыг хадгалах нэрийдлээр халхавчилж Ерөнхийлөгч асан Х.Баттулгын пракциас орж ирсэн гэдгийг намынхан нь андахгүй сайн мэдэж байгаа. Ардчилсан намын тамга тэмдэг, дарга цэргийн “зодоон” ид өрнөж байх үед Х.Баттулга даргатай Ардчилсан намын Дэд тэргүүн даргаар сонгогдож байсан удаатай.

9.Дэд дарга О.Батчимэг

Дэд даргаар томилогдсон 15 хүнээс гурван эмэгтэй сонгогдсоны нэг.  Хан-Уул дүүргээс гурвантаа НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан гэхээсээ илүүтэй “АПУ”-гийн гэх тодотголоороо олны танил болсон. Цаашилбал, Ардчилсан намд нэртэй, нүүртэй, нөлөөтэй байсан УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны дүү гэдгээрээ олонд илүү танигдсан ч байж болох. Ямартай ч С.Баярцогтын бодлогод дэм болох итгэлт хүнээр тэрбээр нэрлэгдээд байна

10.Дэд дарга О.Алтангэрэл

Саяхандаа “АН-ын гишүүдийн 10 хүн тутмын нэг нь Х.Баттулгыг даргаараа сонгосон” хэмээн ярьж байсан нь түүнийг хэний талын хүн болохыг амархан хэлээд өгнө.  Цагтаа  намын даргад өрсөлдөхөөр бүртгүүлж, бас нэрээ татаж явсан. Өвөрхангай аймгийн Ардчилсан намыг удирдаж байсан.  Хуульч мэргэжилтэй.

11.Дэд дарга Б.Галиндэв

Ардчилдаа шинэчлье хөдөлгөөн байгуулж явсан цөстэй хүү. Түүнийг Ардчилалд шинэ салхи сэвэлзүүлнэ гэж итгэж найддаг хүмүүс ч бий. Гэхдээ хамгийн гол хэн нэгний гар хол болж ардчиллаа хамгаалах биш сүйрүүлчих вий гэж болгоомжлох нэг нь ч бий.  Цагтаа С.Эрдэнэ даргыг ҮХЦ-д шалгуулахаар өргөдөл өгч явсан түүнийг экс ерөнхийлөгчийн хүн гэж үзэх нь ч цөөнгүй.

12.Дэд дарга Ш.Жандос

Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан . Түүнчлэн Экс Ерөнхийлөгчид зөвлөж явсан түүний хувьд   2007-2009 онд Баян-Өлгийн аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Нарийн бичгийн дарга, 2008-2010 онд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх сүлжээний Баян-Өлгий аймаг дахь ахлагч, 2010-2011 онд “Алтайн дэвшил хөгжил сан” ТББ-ын Гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан туршлагатай.

13.Дэд дарга С.Буяндэлгэр

Түүнийг 19980-иад оны төлөөлөл буюу "Морьтон" фракцын хүн гэдэг. Өмнө нь төрд ажилласан туршлага багатай ч намынхаа халуун тогоонд буцалж, галыг нь манаж, сахиж явсан нь түүнийг дэд даргын суудалд аваачсан гэх хүмүүс ч бий. Нэг ёсондоо улстөрд хурдалж мэдэх эдийн засагч, стратегич  битүү морьдын нэг хэмээн түүнийг тодорхойлж байн

14.Дэд дарга И.Мөнхжаргал

АН-ын Дотоод Сонгуулийн Хорооны дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүний хувьд АН нэгдэж, нийлэх үйл явцад гар бие оролцож явсан. Тийм учраас Х.Баттулгын талаас оруулж ирсэн бас нэгэн дэд даргын суудалд сууж амжлаа гэх бор шувуу нисч байна.

15.Ш.Түвдэндорж

Аль ч талд нүүртэй байж болох хүн бол тэр. УИХ-ын гишүүн,  Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны сайдаар ажиллаж байсан. Цагтаа албан тушаалын давхар дээл нөмөрч явсан тэрбээр аль ч үеийн төлөөлөлтэй учраа олчихоо мэднэ. Гэсэн хэдий ч Ардчилсан нам хагаран бутрах үед Х.Баттулгын талд бүрэн зогссон. Түүний хувьд залуучууддаа болгомж олгох үгнээсээ буцаж, улстөрчийхөө үйл хэргийг үргэлжлүүлэхээр шийдсэн нь дэд даргаар томилсон томилгооноос тодорхой харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-08-29 103.80.210.162

Hudalch hulgaich naraas burdsen um shiv dee
Nam gej yu um be usan deer togtson hoos shuudee namchid gej hen be bugdiinh tarhi tolgoi shunaliin hort havdraar ovdson humuus hortoi virusnuud um

Avatar

Нэргүй 2023-08-29 66.181.182.208

АН ирэх сонгуульд ялагдах нь улам бүр тодорхой боллоо. С.Баярцогт луйварчнаас нүүр бардам салж чадсангүй дээ . Ой гутчихлаа. Амаржаргалаас бусдыг огт мэдэхгүй, бүр огт танихгүй юм байна. Гэхдээ Р.Амаржаргал ч гэсэн моодноос аль хэдийн гарсан загвар нь хоцрогдсон бараа болсон доо. Лу.Гантөмөр гэгч АН-ын дарга болсноор нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн дүн өөрчлөгддөгүй гэдэг туйлын үнэнийг дахин нэг тод баталлаа даа.

Avatar

судлаач 2023-08-29 202.131.251.130

Дадлага туршлага талаасаа Амаржаргал, Баярцогт хоёр л бна.Тойрогт нэр дэвшвэл гарах хүн тун цөөн бна даа.Баярцогт хулгайлсан хэдэн төгрөгөө тараагаад Сэлэнгээс сонгогдох боломжтой.Амаржаргал гуйлгачин тул жагсаалтанд шургана.Өөр олигтой хүн эдгээр дэд дарга нарт даанч алга даа.Явж явж танихгүй бурханыг биш таньдаг чөтгөрөө сонгодог улс шүү дээ бид.Элбэгээгийн бууны нохой тэр Өнөрөө гэх нөхөр албан тушаал горьдож байгаа болохоос ард түмнээ бодох хүн бишээ.Тэр муу Эрдэнэбүрэн ч ялгаагүй нэг бялуу

Avatar

Нэргүй 2023-08-29 203.98.76.4

Нийгэм Улс Төржихөөс Өөр Хийх Ажилгүй болсон цагт “Амаржаргал тэргүүтнийг АН-аас зайлаад өг” гэж хийрхэх болж..гхдээ АН-д тийм “Platinum Хүн” нэг биш нэжгээд байх тусмаа л АН-д тустай сан.

Avatar

Зочин 2023-08-29 103.57.94.10

ганц хүн урвуулахад л нохой женко олонх болох дүр зураг тай бүтэц болждээ

Avatar

Зочин 2023-08-29 66.181.181.48

Амаржаргалаас бусад нь хөгийн юмнууд, хор хутгасан холион бантангууд л байна. Фракц нэртэй эрх ашгийн 15 бүлэглэлтэй намыг засгийн эрхэнд огт гаргаж болохгүй 2012 оных шиг хувааж идээд хөөрхий Монгол дуусаа. Ийм нам хэзээ ч институтчлэгдэхгүй Тараад шинээр з/бх ганцхан арга үлджээ

Avatar

Нэргүй 2023-08-29 71.191.159.110

Ямар өөдгүй юм бэ? Дарга нарын тоо хэт ЦӨӨН байна даа!

Avatar

зочин 2023-08-29 66.181.160.31

Ирэх сонгуулиар сонгохгүй байх нөхдүүдийн жагсаалт бэлэн болчихлоо. Эдгээр албан тушаал, дарга болох хэнээтэй эрүүл бус нөхдийг УИХ-д сонгохгүй байхыг уриалж байна. Намынхаа даргыг хийгээд хор найруулж хэрүүлээ хийгээд завгүй явж байг. Энэ нь өлзийтэй.

Avatar

Нэргүй 2023-08-29 172.59.184.159

baahan hulgaich hurliizuudiin nabor shivdee

Avatar

Нэргүй 2023-08-29 213.87.139.129

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-29 139.5.218.17

С.Баярцогт шүүхээр шийдэгдсэн г эмт хэрэгтэн. Рио Тинто, МАН, У.Хүрэлсүх нарын дэмжлэгээр шоронгийн ялаа наймаалцаж Рио Тинтог хамгаалахаар гарч ирсэн хүнийг ямар нэгэн даргаар тавина гэдэг бол АН амиа хорлож байна гэсэн үг…

Avatar

Нэргүй 2023-08-29 139.5.217.155

Зөв хуцаачээ. Эдэн дунд Баярцогт ганцаараа гэм буруугүй оюунлаг хүн нь байна

Avatar

Нэргүй 2023-08-29 103.57.93.197

За даа хэлэх үг ч алга нөгөө л албан тушаалын хэнээтэй хэд өөрийн бодол өөртөө көв өрөөл дббвуу өмдөндөө зөв гэдэг л энэ байхдаа хагарч бутралгүй ядаж ганц жил болоорой доо

Avatar

Нэргүй 2023-08-29 59.153.115.245

Батгана ниссэн газар өмхийрч муудсан байдаг
Баярцогт явсан газар авилга нүүрлэсэн байдаг гэдэг
Ийм дарга нартай нам сонгуульд ялна гэж ёстой жог доо

Avatar

Нэргүй 2023-08-29 202.9.46.146

ээ иддаа дэд даргын тоо арай цөөхөн үү гүй у

Avatar

зочин 2023-08-29 202.21.119.242

Энэ дотор Баярцогт, Өнөрбаяр 2л АН-ын нүүр царай, боловсрол байна.

Avatar

зочин 2023-08-29 59.153.114.179

Жудаггүй Жудагийн Баярмаа гээч нэг хүүхэн дэд дарга болсон юм биз дээ, энэ хүүхний ах нь гэж улаан луйварчин, ер нь тэгээд удмаараа Жудаггүй хүмүүсийн үр жудаггүй үр сад байгам даа

Avatar

Энэ АН ёстой бүтэхгүй нь ээ 2023-08-29 59.153.114.10

АН, хөөрхий дөө гэмээр болж дээ. Нэг бодлын өрөвдмөөр, нэг бодлын хохь нь гэмээр хүмүүс

Avatar

Нэргүй 2023-08-29 103.57.95.182

Баярцогт л гялтааж байна дөө. Пүрэвхатан мэтийн хутгуур хүүхнүүд оржээ. АН – д итгэж байлаа. Бүгд Баттулгын б**с долоогч

Avatar

Нэргүй 2023-08-29 202.9.41.19

МАН-ынхан шахаж шаардаад байхаар нь Э.Одбаярыг дэд даргаар тавьсан гэнээ. Та нарт ер нь өөрийн гэсэн толгой байна уу. Сөрөг хүчнийхээ хэлснээр яваад байвал сөрөг хүчин, нам гэж байгаад яах юм бэ. Тэнэг тэнэг юм ярьцгаасан улсуудад хэн итгэх вэ. 100 ямаанд 60 ухна. нэг нам 13 дэд даргатай. Дарга болох өвчин туссан улсууд юм байна. Дандаа улиг болсон хуучин улсуудаа сонгож дээ.

Avatar

Солиорол юм даа 2023-08-29 103.57.92.27

АН -ыг алга болсон гэж бодтол бүгд галзуурчихсан юм байна ш дээ.

Avatar

Нэргүй 2023-08-29 103.57.93.83

түвдэндоиж чинь хуурамч дипломтон биздээ, хэрэг хуучрахгүй, Баярцогт жинхэнэ луйварчин хятад биздээ…..

Avatar

Нэргүй 2023-08-29 188.162.254.11

худалч хулгайч байж болно!!!!!тэртээ тэргуй монголчууд 76 хулгайч худалчаар удирдуулаад 30 гаран жил баярлаад амьдарч байгаа !!!!! А харин тэр худал яриж олон мянган хувьсах аргаар хулгай хийсэн монгоо би хятад улсын иргэн Баярцогт гэж байгаа хунийг ямарч тохиолдолд эх ороноосоо урвагч гэж тооцох естой!!!!!!!Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Монгол 2023-08-29 93.23.106.220

Энэ АН хэзээ ч өөдлөхгүй нээ… овоо шинэчлэл хийж залуучуудаа дэмжих байх гэсэн нөгөө л бүтэхгүй нөхөд бшр шоронгийн хулгайч дэд ларга аан ( шоронд орсон л бол хулнайч шүү дээ)

Avatar

зочин 2023-08-29 103.212.117.150

АН бүтэхгүй ээ, сайн дураараа намаа татан буулгавал таарна. Тэгэж байж л шинэчлэгдэнэ, түүнээс наана бол 90 оноороо байгаа хөгшүүл нь залуусаа нэг нар өөд харуулахгүй дээ.

Avatar

Нэргүй 2023-08-29 202.72.245.121

жадамба гэж хэнтийн тэнэгээс бусад нь болчихсон л сонголт байна шдээ. Баярцогтын толгойг ашиглах л хэрэгтэй. Сийрэг сэргэлэн толгой шүү. Одоогийн толгойгүй оркуудаас хавь илүү.

Avatar

Нэргүй 2023-08-29 113.198.137.176

Баярцогт муу хулгайчийг сонгож л байдаг бүтэхгүй ээ.

Avatar

С.Баярцогт Монголын төрд хэрэгтэй бэлтгэгдсэн боловсон хүчин 2023-08-29 139.5.217.218

Тийм шүү С.Баярцогтын мэдлэг чадварыг одоо ашиглах цаг болсон. Мөн ч олон жил гүтгүүлж хэлмэгдсэн. Эцэст нь шүүх цагаатгасан даа

Avatar

Muugii 2023-08-29 172.58.209.80

Shuuhiig yaj ajillasaniig medeh hun bna uu
Hystadiin irgen gej passport avch yavaa hun Mongol turd yag yu hiih gej yavaag oilgohgui bna. Ter hujaadaa ochij uls turuu hiil dee.
Mongol tur Byartsogt metiin erliizeer tutahgui gedgiig nuur bardam helii

Avatar

Нэргүй 2023-08-29 103.212.116.97

АН хуучны Баяхцогт мэтийн эрлийзүүдээс салаагүй цагт хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Avatar

Нэргүй 2023-08-29 202.126.90.61

Ded darga naraa ta nart amjilt husyaa. Ambitsaa diyleh amjilt husyee. Ta nariin darga boloh husliin tsaana baigaa shunaliig bugd mednshu

Avatar

Зочин 2023-08-29 139.5.217.179

х***а Баярцогтоор дэд дарга болгоод АН сайнаа үзэхгүй,ядаж тэр нь луйварчин хулгайч.

Avatar

1 2023-08-29 43.228.129.45

13.Дэд дарга С.Буяндэлгэр

Түүнийг 19980-иад оны төлөөлөл … ирээдүйгээс ирээ юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж