Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр /2023.08.28/ Тэнгисийн цэргийн өдөрт зориулсан парадад охин Чу-Аэгийн хамт оролцлоо. Ким Чу-Аэ ёслолын парадад оролцохдоо алтлаг товчтой албан маягийн цагаан хүрэм өмсчээ.
Ким Жон Ун энэ үеэр цэрэг армиа дайны бэлэн байдлыг тогтмол хангахыг уриалав. Мөн АНУ, Өмнөд Солонгос улсууд Хойд Солонгосын ойролцоо илүү идэвхтэй сургуулилалт явуулах болсныг шүүмжилжээ. Холбоотон улсууд өнгөрсөн долоо хоногт жил бүр тогтмол зохион байгуулдаг сургуулилалтаа эхлүүлсэн. "АНУ тэргүүтэй орнуудын дайсагналаас болж Солонгосын хойг цөмийн дайны аюулд орж, тогтворгүйтсэн" гэж Ким Жон Ун анхааруулжээ. Тиймээс Умардын Тэнгисийн цэргийн хүчин нь ирээдүйд цөмийн саатуулах хүчний бүрэлдэхүүн хэсэг байх аж.
Дашрамд дурдахад, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден саяхан Вашингтон, Сөүл, Токиогийн түүхэн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан. Энэ үеэр гурван улс пуужингийн сэрэмжлүүлгийн бодит цаг үеийн мэдээллийг хуваалцаж, жил бүр гурван талт сургуулилалт, удирдагчдын уулзалт хийхээр тохирчээ.
Эх сурвалж: THE TELEGRAPH
Холбоотой мэдээ