Монгол Улс, АНУ-ын Худалдаа, херенге оруулалтын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Монгол-Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын Хамтарсан хороо өнөөдөр /2023.08.29/ Улаанбаатар хотноо хуралдлаа. Тус хуралдаанаар хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцсэн юм.
"Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд 2004 онд байгуулсан Худалдаа, хөрөнгө оруулалтын еренхий хэлэлцээр (TIFA)"-ийн дагуу Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хороо 2005 оноос эхлэн 6 удаа хуралдсан бөгөөд энэ удаагийн 7 дугаар хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, Монголын хэсгийн дарга С.Амарсайхан, АНУ-ын Худалдааны туслах төлөөлөгч Терри МакКартин нарын тэргүүлсэн хоёр улсын холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Холбоотой мэдээ