Өндөр өсгийтөд баяртай гэж хэлье

FASHION

Өндөр өсгийтөд баяртай гэж хэлье

Өндөр өсгийтөд баяртай гэж хэлье

Улирал солигдохтой зэрэгцэн чиг хандлага байнга өөрчлөгдөж байдаг загварын салбарт сүүлийн үед мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан нэг өөрчлөлт нь өндөр өсгийтийн нэр хүнд аажмаар буурч байгаа явдал. Та хамгийн сүүлд хэзээ дэгжин өндөр өсгийт олж харсан бэ?

Нэгэн цагт дэгжин, эмэгтэйлэг байдлын бэлгэ тэмдэг байсан өндөр өсгийт чимээгүйхэн бүсгүйчүүдийн сонирхлоос гарч, тав тухыг эрхэмлэдэг шинэ давалгаагаар солигдож байна.

Цар тахал өндөр өсгийтийн эринийг дуусгасан гол цохилт болсон уу? Мэдээж, бидний амьдралын хэмнэл өөрчлөгдөхийг дагаад загварын тренд ч өөрчлөгдсөн нь тодорхой.

Дэлхий даяар амьдрал бүтэн гурван жил зогсохоос өмнө өндөр өсгийт ноёрхож байв. Өндөр өсгийт нь хүний ​​биеийг цэгцлээд зогсохгүй хувцаснаас ч илүү дэгжин мэдрэмжийг төрүүлдэг. Өндөр өсгийт нь зөвхөн гутал төдийгүй өөртөө итгэх итгэл, дур булаам байдлын илэрхийлэл гэж тооцогддог.

A group of chorus girls in sparkly costumes, circa 1925. (Photo by Harry Wenger/FPG/Hulton Archive/Getty Images)

АМЬДРАЛД ӨӨР ЧУХАЛ ЗҮЙЛС ОЛОН

"NPD" группын зах зээлийн судалгааны фирмийн мэдээллээс үзэхэд, өндөр өсгийтийн сонирхол цар тахлаас хойш мэдэгдэхүйц буурчээ.  Өндөр өсгийтийн борлуулалт 2020 оны хоёрдугаар улиралд өмнөх жилийнхээс 65 хувиар буурсан байна. Буруутан нь хэн бэ гэж үү? Шинэ амьдралын хэв маягаас үүдэлтэй хүмүүсийн эрхэм зүйлсийн жагсаалт өөрчлөгдсөнтэй холбоотой. Тав тух, энгийн хэрэглээ нь  өндөр өсгийтийн сэтгэл татам байдлыг дарж орхив.

Цар тахлын үеэр гэрээсээ ажиллах нь бизнес болон чөлөөт цагаа өнгөрөөх хувцасны хоорондох хил хязгаарыг бүдгэрүүлсэн. Үүний зэрэгцээ томоохон арга хэмжээнүүдийн тоо цөөрч, оронд нь спортоор хичээллэх хандлага нэмэгджээ. 

COPENHAGEN, DENMARK - AUGUST 10: A guest wears black sunglasses from Celine, gold earrings, a navy blue and white print pattern silk scarf, a beige brown long wool coat, a black long kimono, a white latte pleated / accordion long dress, black shiny leather laces ballerinas shoes , a brown and black FF monogram print pattern denim shoulder bag from Fendi , outside Mark Kenly Domino Tan, during the Copenhagen Fashion Week Spring/Summer 2024 on August 10, 2023 in Copenhagen, Denmark. (Photo by Edward Berthelot/Getty Images)

Цар тахал үнэхээр өндөр өсгийтийн нэр хүндэд ийм гайхалтай өөрчлөлтийг авчирсан уу, эсвэл энэ нь томоохон чиг хандлагын нэг хэсэг мөн үү?

Нийгэм илүү тэгш эрхт үзэл рүү шилжихийн хэрээр өндөр өсгийтийг эмэгтэйлэг байдлын үндсэн шинж тэмдэгтэй холбодог хатуу тодорхойлолт өөрчлөгдсөн.  Энэхүү шилжилт нь биднийг хувь хүний ​​онцлог, илүү өргөн хүрээний илэрхийлэлийг хүлээн авч, хөдөлгөөн, тав тухыг хязгаарлаж болох гутлаас татгалзахад хүргэжээ.

Гутлын шинэ боловсронгуй загвар нь тренд, тав тухыг хослуулсан. Хаа сайгүй пүүз, шаахай, бүдүүн өсгийтэй гутал харагдах болсон нь эмэгтэйчүүдийн гутлын сонголтын дүр төрхийг өөрчлөгдсөнийг илтгэнэ. 

ШИНЭ МОДЕРНИЗМ

Сүүлийн жилүүдэд янз бүрийн хэв загварын нэр хүнд өсөж байна. Валентино, Проенза Шоулер, Рик Оуэнс нарын загвар зохион бүтээгчдийн хамтын ажиллагаа нь сонгодог шаахайг дахин тренд болгосон. Энэ загвар нь цар тахлын үеэр хамгийн эрэлттэй загвар болж, 2020 оны хоёрдугаар улиралд цахим худалдааны хайлт нь 225 хувиар өссөн байна.

Загварын салбарын шинжээч Маде Лапуэртагийн тайлбарлаж буйгаар 2023 онд "шаахай", "хар балет" гэсэн хайлт интернэт худалдаанд 70-71 хувиар  өссөн байна.

MILAN, ITALY - FEBRUARY 23: A model walks the runway during the Prada Ready to Wear Fall/Winter 2023-2024 fashion show as part of the Milan Fashion Week on February 23, 2023 in Milan, Italy. (Photo by Victor VIRGILE/Gamma-Rapho via Getty Images)

Цар тахлын дараах өндөр өсгийтийн дур сонирхол бүрэн сэргэж амжаагүй байна. Тухайлбал, 2021 оны гуравдугаар улиралд өндөр өсгийтийн сонирхол аажмаар сэргэж, хайлт 2020 онтой харьцуулахад 177 хувиар өссөн. Гэвч өндөр өсгийт загварын ерөнхий хайлт нь цар тахлын өмнөх үеэс хамаагүй буурч, хавтгай ул руу шилжсэн нь ажиглагдав.

Эсрэгээрээ пүүзний борлуулалт эрчимтэй нэмэгдэж байна. "Adidas" брендийн "Gazelle" спорт гутлын нэр хүнд 2023 онд 143 хувиар өссөн. Мөн 2023 оны хоёрдугаар улиралд "The ​​Lyst Index"-ийн хамгийн алдартай 10 бүтээгдэхүүний дөрөв нь хавтгай ултай гутал байжээ. 

PARIS, FRANCE - MARCH 01: A model is seen wearing a black leather coat, black and white striped shirt, blue jeans and yellow sneakers with a maroon bag outside the Dries Van Noten show during Paris Fashion Week F/W 2023 on March 01, 2023 in Paris, France. (Photo by Daniel Zuchnik/Getty Images)
Гэвч гоо сайхан, эмэгтэйлэг байдлын талаарх нийгмийн ойлголт хөгжиж, биеийн янз бүрийн хэлбэрийг илүү өргөн хүрээнд хүлээн зөвшөөрч, тав тух, энгийн байдлыг эрхэмлэж, өөрийгөө илэрхийлэх болон хувь хүний шинж чанарыг дэмжиж, хүйсийн уламжлалт хэв хэмжээг хүчтэй эсэргүүцэж байгаа нөхцөлд өндөр өсгийтийн сэтгэл татам байдал үүрд өөрчлөгдөх боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-30 213.87.137.180

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж