Сүүний үхэр үржүүлэгчид харилцан туршлага солилцох зорилгоор “Сүүний аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг Төв аймгийн Зуунмод хотод Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Мал Зүйч, Үржүүлэгчдийн Холбоо хамтран зохион байгуулав.
Тус зөвлөгөөнөөр
“Сүүний үхрийн аж ахуй эрхэлсэн 30 жилийн ололт, амжилт, алдаа оноо сургамж дүгнэлт”-Монгол Улсын Зөвлөх мал зүйч, Хөдөө аж ахуйн ухааны доктор, профессор Д.Буяндалай
“Үйлдвэрт нийлүүлэх сүүний чанарыг сайжруулж, үнийг нэмэгдүүлсэн туршлага. Тэжээлийг яаж хаягдалгүй ашиглах вэ?”-Марцат хоршооны захирал Т.Шагдарсүрэн
“Үнээний хоногийн дундаж сүүний гарц, жилийн сүүн ашиг шимийг нэмэгдүүлсэн туршлага”-Шим Агро ХХК-ийн мал зүйч Д.Наранцэцэг
“Сүүний аж ахуйг кластераар хөгжүүлэхийн давуу тал, туршлага, сургамж, цаашдын зорилт”- Үхэрчдийн холбооны тэргүүн Ж.Баттөгс
“Сүүний фермүүдэд чанартай даршийг хямд үнээр нийлүүлж, хоршиж ажиллах боломж”-Тайшир-Өргөө ХХК-ийн тэжээлийн мэргэжилтэн, мал зүйч Дүгэрсүрэн
“Сүү үйлдвэрлэлд оролцогч талуудын хамтын ажиллагаа буюу дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах нь”-Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал М.Болод
“Сүү бэлтгэн нийлүүлэгч, боловсруулах үйлдвэрийн хамтын ажиллагаа, ирээдүйн хөгжил-боломж” АПУ дэйри ХХК-ийн Үйлдвэрлэл, үйл ажиллагааны захирал Б.Батмөнх нар сонирхолтой мэдээлэл өгч, туршлагаасаа хуваалцлаа.
Зөвлөгөөнд Хөдөө аж ахуйн их сургууль, Төв аймгийн 27 сум, нийслэлийн мал бүхий 6 дүүрэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт эрчимжсэн аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, хоршоодын төлөөлөл оролцож байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Холбоотой мэдээ