Хятад: Сүйт бүсгүй 25 хүрээгүй бол мөнгөн шагнал олгоно

Хуучирсан мэдээ: 2023.08.29-нд нийтлэгдсэн

Хятад: Сүйт бүсгүй 25 хүрээгүй бол мөнгөн шагнал олгоно

Хятад: Сүйт бүсгүй 25 хүрээгүй бол мөнгөн шагнал олгоно

Хятадын зүүн хэсгийн Чаншан мужид 25-аас доош насны эмэгтэйтэй гэрлэвэл төр засгаас мөнгөн шагнал авах боломжтой. Тус улсад төрөлтийн түвшин буурч буй тул залуу хүмүүсийн гэрлэлтийг дэмжих үүднээс ийм арга хэмжээ авч байна. Мөнгөн шагналын дүн нь 1000 юань буюу 137 ам.доллар. Уг шийдвэрийг Чаншан мужийн албан ёсны "Wechat" хаягаар өнгөрсөн долоо хоногт хүргэжээ. Энэхүү шагнал нь тохиромжтой цагтаа гэрлэж, хүүхэдтэй болохыг дэмжсэн шийдвэр гэж мэдэгдэлд дурдсан байна.

Үүнээс гадна хүүхэдтэй хосуудад зориулсан хүүхэд асрах, төрөлт, боловсролын тэтгэмжийн багцыг гаргажээ.

Хятадад хуулийн дагуу бол эмэгтэйчүүд 20 хүрээд, эрчүүд 22 хүрээд гэрлэх боломжтой байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд гэрлэх хосуудын тоо тасралтгүй буурч байна. Мөн ганц бие эмэгтэйчүүд хүүхэдтэй болоход хүндрэлтэй байдаг зэрэг шалтгааны улмаас төрөлтийн түвшинг буурах болсон. Тэр бүү хэл өнгөрсөн онд төрөлтийн түвшин сүүлийн 60 жилд байгаагүй түүхэн доод хэмжээндээ хүрсэн билээ. Тиймээс эрх баригчид хүүхэд харах үйлчилгээ, мөнгөн тэтгэмж зэргийг гол хөшүүрэг болгон асуудлыг шийдэхийг хичээж байна.

Тус улсад 2022 онд 6.8 сая хүн гэрлэсэн нь 1986 оноос хойших хамгийн бага үзүүлэлт. Мөн энэ нь 2021 оноос 800 мянгаар бага үзүүлэлт байжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж