Дүүжин тээвэр "гацаа"-наас гарчээ

Дүүжин тээвэр "гацаа"-наас гарчээ

Дүүжин тээвэр "гацаа"-наас гарчээ

Хотын хоёр ч даргын нүүр үзсэн дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэхдээ л хэрэгжүүлнэ гэдгийг Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар хэлсэн юм. Тэрбээр энэ төсөл гацаанаас гарсан талаар өчигдөр /2023.08.28/ мэдээлэв.

Ж.Сүхбаатар "Дүүжин тээврийн төслийг сонирхож үзсэн. Энэ төсөлд 20 сая евро зарцуулаагүй. Ер нь 60 сая еврогийн хоёр шугамын асуудал байдаг. Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа энэ төслийг эхлүүлж, зургаан сая евро зарцуулсан байдаг. Би Францын талтай уулзалт хийсэн. Ер нь бид юмыг нураах амархан. Хүмүүс дүүжин тээврийг аялал жуулчлалын зориулалттай, өвлийн улиралд ашиглах боломжгүй, эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж шүүмжилдэг. Француудтай уулзахад нэг цагт 1200-1500 хүн явах боломжтой гэсэн. Манай мэргэжилтнүүд очиж үзэхэд суудал нь халдаг, өвлийн улиралд ашиглаж үзсэн. Техникийн үзүүлэлт нь франц технологи. Ер  нь нэгэнт тохирсон ажлаа хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Монгол Улсад хариуцлагагүй байдлаа болих ёстой гэдгийг хэлж буй. Олон улсын гэрээ хэлцэл байгуулсан бол дуусгадаг байхыг үүрэгдсэн.

Франц улсын хувьд Монголтой хамтран ажилладаг соёлын харилцаа, ураны асуудал, дүүжин тээврийн төсөл байна. Би бол энэ төслийг үргэлжлүүлье гэж үзсэн. Хотын даргаа эргээд уулзалтуудаа хийнэ. Бид чиглэлээ тогтоох гэж хугацаа алдсан.

Хоёр дахь шугамын чиглэл нь Яармагийн захиргааны байрны наад талаас Хархорин зах руу байх нь боломжтой юм байна гэсэн. Өмнө нь Гэмтэл согог  судлалын үндэсний төв рүү шугам явчихаад байсан нь шүүмжлэл дагуулсан. Одоо дүүжин тээврийн зээлийн хэлэлцээрийг сунгах асуудлыг хэлэлцэж байна. Сангийн сайд Б.Жавхлан энэ төслийн зээлийг нягталъя гээд ярьсан. Сүүлийн Засгийн газрын хуралдаан дээр энэ асуудлыг ярьсан. Ер нь Улаанбаатар хот аль ч утгаараа дүүжин тээвэртэй болох ёстой. Энэ төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Монголд метро барья гэж байгаа мөртлөө дүүжин, нийтийн тээврийг алдагдалтай гээд байдаг. Метроны асуудалд хотын дарга бид хоёр ажиллаж байгаа. Ази тивд Сөүл, Токио, Шанхай метрогоороо дээгүүрт ордог юм билээ. Хятадад айлчлах үеэр судалгааны шатанд ярилцаж, хэлэлцсэн юм билээ. Миний хувьд БНСУ-ын нөхдүүдээр буцалтгүй тусламжийн хүрээнд ТЭЗҮ хийлгэмээр байна. Өнөөдөртөө нэг ч ТЭЗҮ хийлгээгүй байгаа. Санхүүжилт хөрөнгө оруулалтаа ярьж, мэргэжилтэнгээ бэлтгэх шаардлагатай байгаа" гэв.

Дүүжин тээврийн хоёр шугамын төслийг 2027 он хүртэл хэрэгжүүлнэ. Эхний шугамыг 2024 онд ашиглалтад оруулна. Ингэхдээ Яармаг дахь Хотын захиргаанаас “Хархорин” захын чиглэлд явуулах юм. Минутад 10 хүн суух боломжтой гэдгийг албаныхан мэдээллээ.

Шадар сайд С.Амарсайханыг хотын дарга байх үед буюу 2020 онд эхэлсэн уг төсөл 2021 онд ашиглалтад орох ёстой байлаа. Гэвч өнөөдөр дүүжин тээвэр төсөл цаасан дээр үлдээд буй. Албаныхны мэдээлснээр 2023 онд барилга угсралтын ажил эхэлж, 2024 онд уг төсөл ашиглалтад орно гэх ч өнөөдөр ажлын явц ямар шатанд яваа нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

Эргэн сануулбал, Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа "Улаанбаатар хотод агаарын дүүжин тээврийг нэвтрүүлж, 2021 онд ашиглалтад орно, эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3, 4 дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно" хэмээн мэдэгдэж, дүүжин тээврийн загварыг талбайд байрлуулж байлаа. Дараа нь 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулж, түүнээс хойш сар орчмын дараа төслийн гүйцэтгэгч компани болох "Пома групп" рүү 16.2 тэрбум төгрөг, "Эжис рэйл "ХХК-руу 6.1 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн мэдээлэл "шилэн данс" системд байршсан байдаг. Харин 2021 онд Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа 51.9 саяар эд хогшил авч, 242.9 саяыг цалинд зарцуулсан бөгөөд 2022 онд нийслэлийн төсөвт дахин 490 гаруй сая төгрөгийг суулгаад байгаа юм.

Гэвч Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргааг татан буулгасан билээ. Үүнээс хойш сураг алдарсан уг төсөл өдгөөг хүртэл үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй байв.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг өмнө нь мэдээлэл өгөхдөө "Дүүжин тээврийг байгуулах зорилгоор 60.5 сая ам.долларын төсөвт өртөгтэй төсөл хэрэгжинэ. Зээлийн хэлэлцээрийг 2020 онд УИХ-аар соёрхон баталсан ч Covid-19-ийн нөхцөл байдал, трассын чиглэлд зарим нэг өөрчлөлт оруулах шаардлага зэргээс болж, барилга угсралтын ажил хойшилсон асуудал бий.

Судалгааг үндэслээд эхний маршрут нь Хан-Уул дүүрэг, Наадамчдын өргөн чөлөө гэж ярьдаг Яармагийн хэсгээс Сонгинохайрхан дүүрэг буюу Энхтайвны өргөн чөлөө, Хархорин зах руу чиглэлсэн 4.2 км урттай, хоёр буудалтай, 1 цагт 1200-1500 хүн тээвэрлэх хүчин чадалтай дүүжин тээврийг байгуулахаар төлөвлөж, ажиллаж байна. ТЭЗҮ нь энэ сард боловсруулж дуусна.

Нийслэлийн удирдлага өнгөрсөн нэгдүгээр сард гүйцэтгэгч компанийн удирдлагатай уулзаж, зураг төсөл зэрэг асуудлууд дээр тохирсон.

Удахгүй бид тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг тохирно. Зураг төслийн ажил ирэх зургадугаар сард дуусна. Барилга угсралтын ажлыг  энэ оны найм, есдүгээр сард багтаан эхлүүлнэ.  Эхний маршрутын барилга угсралтын ажлыг 18 сар дотроо багтаан дуусгаж, 2024 он гэхэд дуусгах төлөвлөгөөтэй. Хоёрдугаар  чиглэлийг ярьж байна. Баянхошуу- Ханын материал- 3, 4 хорооллын эцэс гэсэн 4.9 км, гурван буудалтай дүүжин тээврийг байгуулна.  Энэ чиглэлийг 2026 онд дуусгана. Хоёр чиглэл бүрэн ашиглалтад оронгуут нийлээд 1 цагт 3500 хүн тээвэрлэх масс транзит бэлэн болох юм. Дүүжин тээврийг байгуулахад газар чөлөөлөлт хийхээр байгаа. Газар чөлөөлөхөд 3-5 тэрбум төгрөг зарцуулна. Энэ зардал төслийн нийт өртөг дотроо багтаж суусан” гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-29 103.212.117.209

манайх шиг замбараагүй улс архиа уугаад дээрээс үсэрч үхэж гай болно.ашигүй.зүгээр метро барь 20жилийн дараа гоё болно.50 жилийн дараа цэгцэрнэ.хот маань.

Avatar

Ган 2023-08-29 103.57.93.106

эрүү мал вэ?
наадах чинь мөнгө угаалт шдээ. одоохондоо зүтгүүлээд хийчихье гэж бодсон ч хэрэг хуучирдаггүй гэгчээр хэдэн жилийн дараа хөгжлийн банкны шүүх хурал шиг хурал болно доо. тэгээд санаачилсан амарсайхан сүхбаатар 2 нь хөтлөлцөөд шоронд шаана.
төсөл хэрэгжүүлэх нэгжид нь баахан нууц амраг хүүхнүүдээ шахна. тэд нар нь өндөр цалин хэсэг авна. гэхдээ ажил хийхгүй, хийеээ ч гээд чадахгүй янханууд байгаа. Дараа нь нөгөө хөгжлийн банкны мэргэжилтэн хүүхэн шиг уйлаад шүүхэд очно до

Avatar

Зочин 2023-08-29 59.153.113.170

Нэгмөсөн метроогоо л барихгүй дээ, хаанахын ямар хот ийм тээвэр хэрэглэж байна?

Avatar

Иргэн 2023-08-29 202.126.89.213

шал хэрэггүй түгжрэл бууруулахгүй янз янзынюманд хайран мөнгө зархаа болио . шулуухун метрогоо барьж эхлээ. жилд 10км метро барь . 10 жилийн дараа бид метротоо болно

Avatar

Зочин 2023-08-29 103.57.92.239

Нүүрсний 40 их наядаа олж ирээд МЕТРО гоо бариа. метроноос өөр түгжирлийг шийдэх өөр арга ховордоо. Монгол бол залуусын орон . Залуус хөгжил дэвшилийг хүсэж бна.

Avatar

Нэргүй 2023-08-29 139.5.216.14

Францаас өгсөн мөнгийг нь үрчихсэн гэсэн. одоо тэгд ямар хамаагүй аргаар нэг юм хийсэн болох гэж бгаан байлгүй.

Avatar

Нэргүй 2023-08-29 103.57.94.248

Ийм тээврийг цанын бааз ч юм уу дээшээ өнгөрлөг газарт зорчихдоо л хэрэглэдэг ш дээ. нийтийн тээвэрт ашиглах брломжгүй

Avatar

Нэргүй 2023-08-29 68.33.87.117

Medrel muuhai Mungu hulgailah argaa hiij bgaag n harj bnuu!!! BBoluikaachee ,hedheen hyn zuudug ii'm ayul osoldoh nuhtsul ihtei ii'm zyil hereggyi sdee!!

Avatar

Нэргүй 2023-08-29 202.21.107.9

uhuuleh arga negeer nemegdej bgaa um u. tengerees unaj uheh dutaj dee. uvul-iin -20 -30C-d naad tross, motor chin hulddug um bgaa biz de

Avatar

оркууд 2023-08-29 202.21.108.35

Ямар ч хэрэггүй төсөл.

Avatar

Нэргүй 2023-08-29 202.126.88.72

ee s** neeree yu gehev. Tosgonii baagiinuud UB hotiin hogjiig todorhoilno ch gej yu baihav

Avatar

ТЭГШ СОНДГОЙГОР ЯВАХ ЗӨВ ШИЙДЭЛ БНА 2023-08-29 203.98.76.4

ЭНЭ Ч НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗОРИУЛАЛТАЙ ЭД БИШЭЭ….ЗҮГЭЭР ЖУУЛЧДАД Л ОЙР ЗАЙНД ЗУГАЦУУЛАХ ТҮР ТОГЛООМ. ТЭГШ / СОНДГОЙ-ООР ЯВАХ ЧИНЬ ХАРИН ШИЙДЭЛ БАЙНА ШҮҮ. ҮҮНИЙГЭЭ ЦААШДАА ХЭВШҮҮЛМЭР БАЙНА ДАА.

Avatar

Нэргүй 2023-08-29 202.179.27.25

amjilt

Avatar

Зочин 2023-08-29 76.220.74.140

Ингэж улсын төсвийг тал талд тарамдуулж хаях ямар хэрэгтэй юм бэ. Нөгөө гүүрэн замын train нь юу болсон бэ. 1 бодитой юм барьж аваад ажил хэрэг болгоочээ

Avatar

Нэргүй 2023-08-29 31.45.6.241

munguu tsugluulj bgaad saihan metro bariad uguucheee,

Avatar

Нэргүй 2023-08-29 59.147.26.40

Ёстой хэрэггүй

Avatar

Нэргүй 2023-08-29 66.181.190.99

Pakistand huuhduud uhsen

Avatar

Нэргүй 2023-08-29 213.87.139.129

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-29 66.181.182.157

морь унасан зорилгогүй хүн

Avatar

Нэргүй 2023-08-29 66.181.180.143

unen dynku uhernuud yumu geheer yguu..shunal n dendsen aimr humuus deer suuchaad,ulger yarij ulni hediig mallad bj bdg bha…uhernud ulnihan n harin bid..

Avatar

Нэргүй 2023-08-29 46.239.90.17

Зам барих боломжгүй, огцом өгсүүр өндөр уулархаг газар голдуу ашигладаг тээвэр болохоос Улаанбаатар шиг хавтгай газар зүгээр л замаа сайжруулаад, нийтийн тээврээ нэмчихээч дээ. Овоо л олон газар явж үзсэн хүн дээ би. Цанын баазууд дээр л дүүжин тээврээр явсан. Хонг Конгт хэд хэд өндөр уул даваад Будда хөшөө рүү явсан. Тэрнээс биш нийтийн тээвэр явчих газар дүүжин тээвэр хийсэн улс орон үзсэнгүй дээ. Энэ тэнэглэлээ больчихмоор юмаа.

Avatar

иргэн 2023-08-29 66.181.180.194

Айх юмаа усан тээвэр гэж бгаад байшинтай, машинтайгаа живж үхэнгээ алдсан. Одоо дүүжин даажин гэж бгаад хуй салхи дэгдээж хийсэх вий дээ. Ээ зүг зүгийн бурхад минь манай энэ дарга нарыг багахан зүүдлүүлж хайрла. Өчүүхэн бид золиос болоод бна

Avatar

з 2023-08-29 66.181.191.220

ха ха хаа

Avatar

Нэргүй 2023-08-29 86.111.136.231

Frantschuud medseer baij …Ene chin Ubul bol tsaniin baazad ochihod heregledeg.
nerteigeer ni tsaniin baaziin duujin sandal hiilgechih!

Avatar

Нэргүй 2023-08-29 86.111.136.231

eooh Ebropt baugaa Mongolchudaasaa asuuhgui Yu kkk Yamr zoriulaltaar heregledegiig ni …Frantschuud shoolj ineeldej bgaad l tabij ugchiheed yabchihna

Avatar

ЗОЧИН 2023-08-29 202.9.46.119

Бас нэг дуусдаггүй үлгэр яригдаад эхлэв……………..

Avatar

Нэргүй 2023-08-29 103.212.117.217

Pakistand yu bolloo,. swetzendad yalaa ,, martaa yu

Avatar

Нэргүй 2023-08-29 103.57.92.171

Франци улсад -30 градус хүйтэрдэг үү.

Avatar

zochin 2023-08-29 139.5.216.158

Ард түмэн эсэргүүцээд байхад танк шиг зүтгүүлж, ичихгүй юмаа!!! Та нарын мөнгө биш шүү!!! Татвар төлөгч ард түмний хөрөнгийг дэмий юманд зарцуулж байгаад харамсч байна

Avatar

Иргэн 2023-08-29 66.181.191.95

Энэ ажлыг чимээгүйхэн хийгээд дуусгачих. Ажиллаад эхлэхээр нь энэ мэдэмхийрээд элдэв сөрөг зүйл бичээд байгаа нөхдүүд ичих болно.

Avatar

Зочин 2023-08-29 66.181.180.194

Амлая би суухгүй. Өвлийн улиалд Альпийн нуруунд цаны баазад очиход их салхитай өдөр шууд хөдөлгөөн зогсоодог юм билээ. Манайх шиг мөнхийн салхитай газар ч хэцүү дээ

Avatar

Нэргүй 2023-08-29 103.254.123.174

элдэв шалдар булдар юманд мөнгө идэхийн оронд нэгмөсөн метрогоо эхэлмээр юм бишүү. Амарсайхан тэргүүтэй улсууд хангалттай идэж байгаа бол одоо метрогоо эхэлбэл хүн ардад буян болнодоо…

Avatar

Зочин 2023-08-29 139.5.219.133

залруулах юмаа оловоо самарсайхан 60 сая еврогоор самарсан юуч хийж эхлээгүй байж 60сая еврогоор тоголсон нөхрөө шалга сүхбатор гэж нэг хамгаалж хаацайлагч гэж бодоод бнаадаа

Avatar

Уншигч 2023-08-29 109.122.213.180

Монголд тохирохгүй, зүгээр л мeтро, хот дунд явдаг трамвай барьчих асуудалгүй.

Avatar

Нэргүй 2023-08-29 66.181.190.99

Tsanii baaziin lift yum bish uu?

Avatar

Нэргүй 2023-08-29 66.181.189.180

тиймээ. хотын хөлдүүсүүд гэсэхгүй вайнөө

Avatar

Зочин 2023-08-29 66.181.166.196

Саяхан Пакистанд дүүжин тээврийн трос нь тасраад ч гэлүү кабин нь золтой уначаагүй юм сонсогдоод байсан шүү, тэрэн шиг юм болох вий, ер нь осолтой эд шиг билээ

Avatar

Зочин 2023-08-29 172.58.227.143

Энэ бүтэхгүй, тэндээ дүүжлэгдэн хөлдөж үхэх аюултай

Avatar

Нэргүй 2023-08-29 66.181.189.180

дотроо утаагүй зуухтай. гал түлж дулаацаад хоол хийж идэж болно. хонож ч болно. бие засмаар байвал гар дээрээ цонхоор шиднэ.

Avatar

setgegch 2023-08-29 203.98.76.186

zvvd vrgeljilseer bvvr 3 r angi & hvndersen shatandaa shaachlaa. Hotiin zahirgaaniihan Har horin orj yugaa buunduh nvv? nadad hardah erh bii. Ta nart zvvdleh erh bgaa yum bol.

Avatar

Zochin 2023-08-29 178.10.7.199

Aylal juulchlalin bused,undur uulin oroigoos bel hurtel duujin teeber usreed 2-3 kmt baidag. Getel Ulaanbaatar hotod bur niitiin teebert ybuulna genee.Estoi neg uher mongol nerendee taarsan shiidber.Basal neg mungu tsabchij ideh arga .Arail yumaa

Avatar

Нэргүй 2023-08-29 192.82.64.153

50,60сая евро зээлээр л гэх юм төсвөөс нөөц хөрөнгөөс эсвэл тэр түгжирэл бууруулах 500 тэрбумаасаа шууд л хийчихээч барилдхаасаа таахалзах юмаа ЗҮГЭЭР ЭХЭЛ АЖЛАА ХИЙ дарга нараа

Avatar

Zochin 2023-08-29 178.10.7.199

tengerees b**s,shees hur boroo shig asgarahnee.Uher Mongolchuudaa Delhiin ymar Ulsad iim niitiin teeber haana bainaa .Heleed uguuchee.Haluun orond ch ,haach iim teeber baihgui

Avatar

Нэргүй 2023-08-29 202.126.89.210

тэнэг юм бэ, ямар аялал жуулчлалын бүс биш дээ, нийтийн тээвэр шүү дээ. ядаж тусгай замын автобусаа хөгжүүлэх нь зөв шүү.

Avatar

Нэргүй 2023-08-29 103.57.94.202

Цахилгаан станц байхгүй. Чойжилсүрэн фсда үлээгээд цахилгаан гаргачихвал юу юм гэхээс

Avatar

Нэргүй 2023-08-29 103.57.94.202

Энэ ёстой гошин шогийн үзүүлбэр болноо. Өвөл дээр гацна. С.Амарсайхөн фсда олигтой юм хийхгүй ээ

Avatar

самар сити 2023-08-29 66.181.189.180

тог тасравал дүүжлээтэй хонох. онгоцоор авахгүй шат хүрэхгүй. яаралтай скүтер дугуй хөлслүүлэх хатуу шахаа

Avatar

Нэргүй 2023-08-29 66.181.161.217

УРИН ДУЛААН ЦАГТ СКАЙ РЕСОРТ ГЭХ МЭТ ГАЗАРТ ЮУ ЮМ БЭ ГЭХЭЭС ӨВЛИЙН 40 ГРАДУСТ МАНИЙГАА ХӨЛДӨӨГӨӨД ХАВРЫН САЛХИНД ХИЙСГЭЭД АЛЧИХ ЮМ БИШ БИЗ ДЭЭ БУРХАН МИНЬ

Avatar

zochin 2023-08-29 59.153.113.186

Amarsaihanaas ter 6saya ebroog gargyylj tosobt oryylaa

Avatar

зочин 2023-08-29 203.98.76.21

Аялал жуулчлалын чиглэлд таарна, Зайсан толгой гэх мэт.

Avatar

Иргэн 2023-08-29 122.201.19.99

Замын голд гацаад зогсчих эрсдэлтэй

Avatar

Нэргүй 2023-08-29 202.21.127.167

Солиорлоо больчихдоггүй юм байх даа. Франц гэж уран, дүүжин тээвэр гээд ашиг сонирхлоо шахдаг хогийн улс байнаа.

Avatar

Нэргүй 2023-08-29 139.5.219.187

Хархорин захын наймаачид ачаагаа тэрүүгээр нь зөөгөөд алаан хядаан болоод дуусна. Жирийн хүн энэ хоьод гишгэх газар үгүй. Бас көдөөний мал үхэр шигээ дайраад л өмхий үнэрээ үнэртүүлээд тэр жижиг дөрвөлжин хаыруаг дотор нь бууя аа бууж болохгүй үсэрье үсэрч болохгүй ёстой хог.

Avatar

Нэргүй 2023-08-29 59.153.114.181

ганган чавчаа

Avatar

Нэргүй 2023-08-29 203.91.115.54

Тэзү ч бэлэн болоогүй байхад 6 сая евро зарцуулчихдагийг л шалгуулмаар байгаа юм даа.

Avatar

Нэргүй 2023-08-29 203.23.199.2

Т1-тээрэй

Avatar

тэнгэр төрөл 2023-08-29 66.181.189.180

тэнгэрээс хур болж даац баян тарган нь хэтэрч унаад байхын биш бээз. олон түмнээсээ гуйяа, газардмаар вайнөө. тэнэгийн туйл хязгааргүй юм байна, газардуулаад өгөөч 🙏🏻

Avatar

Нэргүй 2023-08-29 66.181.189.180

дарга нарын бүлэглэл агаараар дүүлэх нь ээ ашгүй. угаасаа ч хүн биш тэнгэрийн амьтад дөө. зам суларч чөлөөлөгдөх нь ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж