Загас идэх чалленжед Юн Сук Ёл нэгдэв

Загас идэх чалленжед Юн Сук Ёл нэгдэв

Загас идэх чалленжед Юн Сук Ёл нэгдэв

Япон улс Фүкүшимагийн атомын станцаас цацрагийн бохирдолтой усыг Номхон далайд асгаж эхэлсэн нь олон улсад түгшүүр, эсэргүүцэл төрүүлээд байна. Үүнээс шалтгаалан олон нийтийн түгшүүр, айдсыг дарах зорилгоор Номхон далайгаас барьсан загасыг идэх чалленж улстөрчдийн дунд эхлэв. Өмнө нь Япон дахь АНУ-ын Элчин сайд Рахм Эмануэль Фүкүшимагийн ойролцоох далайгаас барьсан загасыг иднэ гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл  Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл өчигдөр өдрийн хоолондоо далайн гаралтай бүтээгдэхүүн зооглож, орон нутгийн иргэдийн санаа зовнилыг багасгахыг хичээжээ. Ерөнхий сайд Хан Дак Сүтэй долоо хоног бүр хийдэг уулзалтынхаа үеэр ерөнхийлөгч загас идсэн байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын цайны газрын ажилтнуудын мэдээлснээр үдийн хоолны цэсэнд түүхий загас байсан гэв. Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан мэдэгдэлдээ, манай цайны газрын өдрийн хоолны цэсэнд Даваа гаригаас эхлэн долоо хоногийн турш өдөр бүр солонгос далайн бүтээгдэхүүнээр үйлчлэхээр болсон гэж мэдэгджээ.

Өмнөд Солонгосын засгийн газраас Фүкүшимагийн усыг далайд асгахад шинжлэх ухаан, техникийн  асуудалгүй гэж мэдэгдсэн ч тус улсын иргэд үүнийг хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Үүний зэрэгцээ Хятад улс нь Японы үйлдлийг эсэргүүцэн тус улсаас авдаг далайн гаралтай бүх бүтээгдэхүүний импортод хориг тавьсан.

Фүкүшимагийн станцын ойролцоох далайн усанд хийсэн шинжилгээгээр ямар ч цацраг идэвхт бодис илрээгүй гэж Японы байгаль орчны яамнаас өнгөрсөн Ням гаригт мэдээлсэн. Гэсэн ч загас агнуурын үйлдвэрүүд далайн хүнсний хэрэглээ огцом буурахаас эмээж байна.

 "Media Research" байгууллагын өнгөрсөн долдугаар хийсэн олон нийтийн санал асуулгад Өмнөд Солонгосын иргэдийн 62 хувь нь далайн гаралтай хоол хэрэглэхээ багасгана, эсвэл бүр мөсөн болино гэжээ. Сөүлийн хамгийн том загасны зах болох Норянжингийн худалдагч 55 настай Ким Хи Су ирэх саруудаас эхлэн худалдан авалт буурна гэхээс эмээж буйгаа ярьсан байна. 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-29 202.126.90.85

Болж дээ. Далайн загас экологийн асуудалд ороод байгаа юм гэсэн. Жаал өсөг

Avatar

Нэргүй 2023-08-29 213.87.139.129

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-29 216.38.195.74

fp;

Avatar

Нэргүй 2023-08-29 216.38.195.74

-80#xc

Avatar

Нэргүй 2023-08-29 66.181.161.240

mongoloos mah importlono doo ayagui bol

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж