Хойд Солонгос улс Covid-19 цар тахлын хилийн хоригоос шалтгаалан олон жил гадаадад байсан иргэдээ буцаж ирэхийг зөвшөөрсөн. Буцаж ирсэн хүмүүсийг долоо хоногийн турш хорио цээрийн дэглэмд, эмнэлгийн хяналтад байлгана гэж “KCNA” агентлаг өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Энэ хугацаандаа тэд Пёьнянд бус хилийн Синуйжү хотод тусгаарлагдана.
Тус улсын хилээр зорчих ачааны галт тэрэг, хөлөг онгоцны урсгал сүүлийн нэг жилийн хугацаанд аажмаар нэмэгдсэн ч олон улсын зорчигч тээврийн зарим хэсгийг саяхнаас нээж эхэлсэн. Тухайлбал, энэ сарын 23, 28-нд Пёньян, Владивосток хооронд цар тахлаас хойших анхны нислэгийг үйлдлээ.
Түүнчлэн Хятадын хилийн хотоос 300 гаруй иргэн Даваа гаригт эх орондоо буцаж ирэв. 300-400 орчим хойд солонгос иргэн Хятадын зүүн хойд нутгийн Дандонг хотоос 10 автобусаар хил нэвтэрчээ. Энэ нь 2020 оны нэгдүгээр сараас хойш Хойд Солонгосын иргэд авто тээврээр нутагтаа ирсэн анхны тохиолдол болж байна.
Өнөөдөр дахин 100 гаруй иргэн Хятадаас буцаж ирэх төлөвтэй байна. Ингээд энэ долоо хоногийн эцэс гэхэд нийт 1000 гаруй иргэн ирэх ажээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ