
Өндөр үнэтэй, тансаг чамин гар утсаараа алдартай Gresso компанийн шинээр танилцуулсан Luxor Las Vegas Jackpot гар утас долоон оронтой тоо буюу нэг сая ам.доллараар худалдаалагдах бөгөөд ердөө гуравхан ширхгийг үйлдвэрлэжээ. Уг гар утсыг ийнхүү өндөр үнэтэй болгосон гол шалтгаан нь хар алмаз бөгөөд нүүрэн талд нийт 45,5 каратын хар алмазыг шигтгэжээ. Түүнчлэн гар утасны ар талыг 200 жилийн настай Африкийн хар модоор бүрсэн бөгөөд 12 мм зузаантай хүрээг нийт 180 грам алтаар урласан байна. Мөн Gresso Luxor Las Vegas Jackpot гар утасны товчлуурт нийт 17 ширхэг тус бүрд нь өнгөлж, лазераар зүсч, хээлсэн сафир чулуугаар чимэглэсэн аж.
С.Цэлмэг