Эм хангамжийн ууган байгууллага 100 жилийн ойгоо тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2023.08.29-нд нийтлэгдсэн

Эм хангамжийн ууган байгууллага 100 жилийн ойгоо тэмдэглэв

Эм хангамжийн ууган байгууллага 100 жилийн ойгоо тэмдэглэв

 

Монгол Улсын эм хангамжийн ууган байгууллага “Монгол эм импэкс концерн” ХХК үүсэн байгуулагдсаныхаа түүхт 100 жилийн ойг тэмдэглэж байна.

1923 онд Цэргийн эмнэлгийн дэргэд анхны эмийн санг нээснээр Монгол Улсад эм ханган нийлүүлэх байгууллагын үндэс суурь тавигдсан гэж үздэг. Өнөөдөр түүхт ойгоо тэмдэглэж буй “Монгол эм импекс концерн” нэгэн зууны турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ард иргэдийг анагаан эмчлэхэд хувь нэмрээ оруулсан байгууллага бөгөөд өнөөдөр 40 гаруй орны 100 компаниас 2000 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр иргэд, эрүүл мэндийн байгууллагуудыг хангадаг хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж юм. Тус компани нийслэл хот, 21 аймагт 100 салбараар дамжуулан эм хангамжийн үйлчилгээ үзүүлэхээс гадна Засгийн газрын санаачилан хэрэгжүүлж байгаа олон төсөл, хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллаж төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Эдгээрийн нэг нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд элэгний “С” вирусийн халдвартай өвчтөнд очих эмийн хүртээмж сайжирч, санхүүгийн дарамтгүйгээр хэрэглэх таатай боломж бүрдсэн нь олон улсад жишиг хөтөлбөр болон зарлагдсан.

Түүнчлэн цар тахлын хүнд үед нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр иргэд, эрүүл мэндийн байгууллагуудыг цаг алдалгүй, түргэн шуурхай хангах ажлыг нэр төртэй гүйцэ гэсэн нь Монгол Улс цар тахлыг хүндрэл багатай даван туулахад үлэмж тус хүргэсэн.

Түүхэн цаг хугацааны туршид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, эм хангамжийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, зах зээлд эзэлсэн байр сууриа бэхжүүлэх, тогтвортой өсөлтийн стратегийг ханган дэлхийн анагаахын шинжлэх ухааны хөгжил, ололт амжилт, инновацийг эх орондоо нутагшуулан ажиллаж буй хамт олны төлөөлөлд

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган төрийн дээд одон, медалиар шагнасан. Эм хангамжийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хүн ардын эрүүл мэндийн манаанд эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө зориулан зүтгэсэн ахмадууд, одоо ажиллаж буй эм зүйч, эмнэлгийн мэргэжилтнүүд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, “Монгол эм импэкс концерн” ХХК-ийн гүцэтгэх захирал Б.Болормаа нараас шагналаа
​гардлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж