Оросын хувийн цэргийн "Вагнер групп" компанийн тэргүүн Евгений Пригожин таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэхээр өчигдөр Москвад олон зуун хүн цуглажээ. Оросын армийн эсрэг бослогыг удирдаж байсан Пригожин өнгөрсөн долоо хоногт Москвагийн ойролцоо онгоцны ослоор амиа алдсан юм. Пригожиний үхэлд олон нийтээр гашуудаж байгаа нь Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй зөрчилдсөний дараа ч түүний нэр хүнд хэрхэн хадгалагдаж байгааг харуулж байна.
Пригожин нас барсны дараа Оросын олон зуун хүн Москва дахь түр дурсгалын цогцолборт цугларсан тухай "New York Times" мэдээлэв. Эмгэнэн гашуудах хүмүүс 62 настай Пригожинийг Зөвлөлтийн удирдагч Владимир Ленин, Иосиф Сталин нартай зүйрлэн ярьжээ. Тодруулбал, Алена нэртэй бүсгүй ярихдаа, "Хүмүүс Пригожиноос айдаг. Ганц энэ шалтгаан түүнийг хүндэтгэхэд хангалттай. Тэр хүмүүсийг айлгаад зогсохгүй, хэнд ч байхгүй тогтолцоог бий болгож, хэний ч хийгээгүй зүйлийг хийсэн. Манай түүхэнд ганц Ленин, нэг Сталин, нэг Пригожин байсан" гэжээ.
Мөн 23 настай, оюутан Сергей хэлэхдээ, Пригожин энэ дэглэмийн эсрэг тэмцсэн энгийн баримтынх нь төлөө түүний хүндэтгэж байна гэв.
Хоёр сарын өмнө Оросын армийн эсрэг бослого гаргасан ч бүтэлгүйтсэн нь түүний амиа алдах шалтгаан болсон гэж олон хүн үзэж байгаа ч мөрдөн шалгах ажиллагааны дүгнэлт хараахан гараагүй байна.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ