Украины арми энэ сард нутгийн өмнөд хэсэгт Оросын 200 сая ам.долларын үнэтэй радарын станцыг устгажээ. Энэ нь "Predel-E" нэртэй өндөр нууцлалт, хөдөлгөөнт радарын станц юм. "Predel-E" станцыг энэ оны зургадугаар сард ОХУ цөөн тооны нарийн мэргэжилтнүүддээ л танилцуулсан. Үүнийхээ дараа далай болон хуурай газар дахь Украины үйл ажиллагааг хянахаар Херсон муж руу станцаа илгээсэн гэж албаны мэдэгдэлд дурджээ.
"Predel-E" станцыг "Leyer-2" нэртэй орчин үеийн байлдааны электрон системээр халхалсан боловч манай газар нутагт юуг ч нууж чадахгүй гэж Украины тал мэдэгдэв.
Дашрамд дурдахад, "Вагнер"-ын цэргүүд Беларусьт ирснээс хойш НАТО-ийн зүүн жигүүрт хурцадмал байдал үүсээд буй. Тэгвэл Польш, Литва, Латви, Эстони улсууд Беларусийн удирдагч Александр Лукашенкод хандаж, "Вагнер"-ын үлдсэн цэргүүдийг явуулах ёстой гэсэн шаардлага тавьжээ. Эс бол Беларусьтай хилээ хаана гэж тус улсууд мэдэгдсэн байна. "Цэргийнхэнтэй холбоотой ямар нэг үйл явдал эсвэл цагаачдын шилжилт хөдөлгөөн нь хилийн бүх боомтыг хаахад хүргэнэ" гэж Польшийн Дотоод хэргийн сайд Мариуш Камински хэлжээ.
Эх сурвалж: INDEPENDENT
Холбоотой мэдээ