Бодлогын сайдад түгжрэлийн гацаанаас…

Бодлогын сайдад түгжрэлийн гацаанаас…

Бодлогын сайдад түгжрэлийн гацаанаас…

Эрх баригчдыг цочмог мэдэгдлийг сонссон даралт ихтэй нэг нь харвангаа алддаг болов. Хүний эрх, хувийн өмч рүү удаа дараагийн давтамжтай дайрна. Тэдний амнаас гардаг үг нь “Нураана, хураана”. Намын дарга нь эмэгтэйчүүдийг “тураана” гэж баярлуулаад болохгүй бол цэрэгт явуулах тухай ярьдаг хойно арга ч үгүй биз.

МАН байнга л халамжийн төрийг санал болгож ирсэн. Үүнийх нь эсрэг зогссон нэгнийг өнгөрсөн нийгэмд өршөөлгүй хядсан бол өнөөдөр яаж ийгээд хувиа хичээгч, адгийн шаар, гадны гар хөл болгож дөнгөх аж. Боловсролын чанар, хүртээмж муу, багш нарын цалин бага байлгаж ирсэнийг горыг үр, хүүхэд, ирээдүйгээрээ хохирч байж мэдсэн иргэдийн эсэргүүцэлтэй тулмагцаа багшийн мэргэжил сонгосон оюутан бүрийн төлбөрийг төрөөс төлж, нэг мөр үгүй хийхээр санаархах аж. Сонгуулийн оноо цуглуулж л байвал тэдэнд төсвийн мөнгө, мэдлэг чадвартай боловсон хүчин, боловсролын салбар босох эсэх, тэр ч бүү хэл Монголын ирээдүй түй ч хамаагүй аж.

Амьсгалж буй угаарыг хүртэл цэвэр агаар гэж гөрддөг тэд удахгүй хувийн өмч рүү халдах нь. Өөртөө “Бодлогын” өрөөлд түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар “Бидний бодлого тодорхой. Бид хувийн автомашин унахыг дэмжих бодлого явуулахыг дэмжихгүй” гэж өчигдөр мэдэгдэв. Удахгүй багц хуулиараа хувийн автомашиныг хорих саналтай байгаа гэнэ.

Түүний хэлснээр “1.8 сая буюу 64 хувь нь хувийн автомашинаар, 24 хувь буюу 697.56 автобусаар зорчиж байна. Автобусанд 520-540 мянган зорчигч картаа уншуулж үйлчилдэг. Үлдсэн хүмүүс бэлэн мөнгөөр зорчиж байна. Цаана нь 320 мянган хүн явган, дугуйгаар хөдөлгөөнд оролцож байна”. Монголд скүүтер эсвэл дугуй уная гэхэд явах зам байдаг бил үү? Өнөөдөр хэдэн мянган хүн явган хүний замыг хугасалж будсан хэсгээр дугуйтай явах гэж бухимдаж байна вэ? Хэдэн мянгаар нь дугуй авчраад түрээсийн үйлчилгээ хийхийг оролдож байгаа ч явах зам нь бий бил үү? Хийх хүнд санаа, хийхгүй хүнд шалтаг олддог гэгчээр авто зам болгоныг хажууд зурвасхан хэсгийг нь дугуйн зам болгоод турших гэж энэ хугацаанд оролдсон уу, та?

300 мянган төрийн албан хаагчдын хэд нь авто машин хөлөглөөд түгжрэлд тусаа өгч буйг тооцоолж гаргасан уу? Юун өнгөрсөн, баларсан дүүжин тээвэр яриад эхлэв?! Татварын мөнгөөр тийм байгууллага байгуулж, жилжингээ цалинжуулсан зардлыг нэхэмжлэхийн оронд асуудал шийдэгдсэн гээд сууж байгаа сайд нийслэлчүүдийн зовлонгоор зоолоод байгаа нохдод боломж олгоод байх шиг.

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт төрийн эзэмшлийн автомашины улсын дугаарын дэвсгэрийг өөрчилж, хөх өнгөтэй болгож буй талаар мэдээлэл хийсэн. Сайдын мэдээлснээр, төрийн эзэмшилд 14 000 машин бүртгэлтэй байна. Түүний хэд нь та нарын хүүхэд, эхнэрийг зөөж яваа бол? Ядарсан иргэд өвлийн хүйтэнд ханиад, томуу хүргэхгүй, хотын хорт утаагаар амьсгалуулахгүй гэсэндээ зээл тавин машин авч цэцэрлэг, сургуульд нь зөөдгийг тэд ер нь мэдэх болов уу? Хажууд нь сургууль байлаа ч сургалт, чанар муутай, багш боловсон хүчний дутагдалтайгаас л иргэд зээл тавиад ч хамаагүй төвийн сургууль руу зүтгүүлдэг гэдгийг мэдмээр сэн.

Тэдний нийтийн сайн сайхан нэрээр төлөвлөөд буй зүйл нь бусдын эрхийг булааж авах, өөрсдөдөө болон хамсаатан, намчиддаа тэр хэмжээгээр эрх мэдэл өгөх, урт удаан орших. Тэд хувийн өмч болгон руу дайрч, биднийг талцуулан хараахынхаа дээр түүнийг улам бүр гааруулахыг хүсээд байх шиг. Худлаа гэвэл хууль сахиулагчид хэрхэн аашилж буйг өнгөрсөн өдрүүдэд бид харсан. Цагдаа хуримаа хийхээр хөшөөг өөрсдөө, машин нь төв талбайг эзэгнэж болдог жирийн иргэд машинаа тавих нь битгий хэл жагсаал хийвэл бороохойдоод аваад явдаг ийм л адгийн байдалд тэд хүргэж байна. Тэдний бидэнд тавиад буй асуултыг орчуулбал “Эрх чөлөөтэй байхыг хүсч байна уу, үгүй юу”. Өнөөдөр тэд шударга бусын хонгил, авлигач шүүх гэж шүүх эрх мэдэл рүү халддаг болсон. Адгийн авлигачид ял завшаад буй нь бухимдал төрүүлж буй ч бүхнийг шийдэх эрх мэдэл горилон тийн гонгинож яваа нөхдийн ирээдүйд учруулах хохирлын хажууд өчүүхэн зүйл. Үүнийг өнөөдөр өөгшүүлбэл маргааш машин руу чинь, нөгөөдөр орон гэр рүү чинь төр халдах вий…

Бодлогын сайдад түгжрэлийн гацааны өндөрлөгөөс зөвлөхөд, “Олон мянган хүний хараалыг барахаасаа өмнө буц даа”.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-29 202.9.46.169

иргэд ингэж дуугарах, хөдлөх цаг нь болсон. талархан дэмжиж байна.Энэ удаагийн сонгуульд оролцохдоо МАН, АН хоёрыг ард иргэд бүү дэмж гэх байна !!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-08-29 213.87.139.129

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

МАН- аа үргэлжлүүлээд сонгоод бай удахгуй Хойд Солнгос болоод жарганаа . . . 2023-08-29 59.153.114.122

МАН- аа үргэлжлүүлээд сонгоод бай удахгуй Хойд Солнгос болоод жарганаа . . .

Avatar

Нэргүй 2023-08-29 66.181.183.113

Энэ н**ш өөрийгөө засгийн газрын сайд ч гэх шиг үнэн цайрсан новшнууд гэу

Avatar

Бат 2023-08-29 202.9.46.54

Сүхбаатао гэдэг сайданцар юу ч хийж чадахгүй.Хоосон ярих хэрэгжихгүй хууль дүрэм тоочихоос цаашгүй. Энэ нөхрийг зайлуулж оронд нь аж ахуйн ажил мэддэг бмзнесийн зовлон жаргалыг амссан хүн томилвол жилийн дотор түгжрэл арилах бүрэн боломжтой. Судалж байна төлөвлөж байна бодлого боловсруулж байна гэхээс өөр ямарч бодит ажил хийсэнгүй. Шууд ажилдаа шамдан орох хэмжээнд бэлтгэгдсэн арга ухаан сийлж чаддаг хүнээр удирдуулбал УБ ын түгжрэлийг арилгах бол үдийн будаа идэхтэй адил хялбар ажил.

Avatar

Зочин 2023-08-29 66.181.181.48

Элбэгдоржтонгууд Монголын улстөрийг бузарлаж гүйцлээ. Түүний суганы үс энэ харгис этгээдийг яах аргагүй шинэ фашист гэж л яригдаад байгаам даа. Лав ардчилагч ийм байхгүй. МАН-ыг л хамгийн хорсолтойгоор дайрч доромжилж таашаал эдэлнэ. Оюунгэрэл нэгэнтээ "Элбэгдорж та гадаадаар тэнэж ардчилагч болж толохоо болиоч…. гэж билээ. Ер нь гадаадад байгаа монголчууд ярихдаа "Монголын нийгмийн сүлжээ авах юм байхгүй, хэрүүл жатгаар дүүрэн учир орох дургүй" гэж хэлэхийг олонтоо сонслоо хүний хогууд минь

Avatar

hh 2023-08-29 139.5.219.254

сайхан хэлсэн бна

Avatar

Иргэн 2023-08-29 122.201.19.99

ЛХАГВАА НАРАНТӨГС-өө тайвшир

Avatar

хүннү 2023-08-29 202.55.188.91

Хүн гэж яасан долоон голтой юм бэ? Насаарас л нарын тушилтын туулай болсоор ирлээ. Одоо бүр юу хэргэлэх хэргэлэхгүйг нь тогтоож өгөхдөө туллаа. Энэ арай дэндлээ. Үтэр түргэн энэ Сүхбаатарыг зайлуул!!! Оюун-Эрдэнээ !!! наад малаа хотоос ходдуул. Чадахгүй бол өөрөө МУ-ын засгаас яв.

Avatar

Нэргүй 2023-08-29 202.126.88.223

түгжрэлийн сайд гэх ямарч ач холбогдолгүй, төсвийн мөнгийг идэх башир арга болсон бүтэцийг татан буулгачээ. 300-400 тэрбум төгрөгийг энэ хугацаанд хуссан байна. Өөр нам дамжиж одоогийн МАН – д шургаад орсон зальтай Сүхбаатар гэх нөхөр мөн ч их оодорч байгаа даа.

Avatar

Zochin 2023-08-29 202.126.89.142

Намаа шантаажилж бж сайд болсон Даваасүрэн эд нарт үйлийн үр гэж бий шүү ахиад энэ дээрэмчид,хулгайчидыг бүү сонго

Avatar

Нэргүй 2023-08-29 103.57.94.202

Мулгуу Оюунэрдэнэ баахан үр ашиггүй яам байгуулж тоглосноос төрийн албан хаагчийн үүрэг хариуцлага хүлээхгүй боллоо. ЭЗХЯ , Сангийн яам 2 ыг нэгтгээд СЭЗЯ байгуулах, Үйлдвэр худалдааны яам шинээр байгуулах 5-6 яам яамгүй сайд нарыг цомхотгох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-08-29 202.126.89.26

Яг үнэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж