Дорнод: “Нутгийн ирээдүй” төсөлд 149 оюутан хамрууллаа

Дорнод: “Нутгийн ирээдүй” төсөлд 149 оюутан хамрууллаа

Дорнод: “Нутгийн ирээдүй” төсөлд 149 оюутан хамрууллаа

Өнөөдөр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн "Нутгийн ирээдүй” төсөлд 14 сумаас шалгарсан 23 оюутан болон сумын Засаг дарга нартай сургалтын төлбөрийн 100 хувийн хөнгөлөлт эдлэх гурвалсан гэрээг байгууллаа. Аймгийн Засаг даргын нэрэмжит “Нутгийн ирээдүй” төслийг аймаг, сумын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан, сумдаас ирүүлсэн саналаар дутагдалтай боловсон хүчний нөөцийг бэлтгэх зорилгоор 2019 оноос эхлэн ил тодоор хэрэгжүүлж байгаа юм. 21 аймагтаа жишиг болохуйц энэхүү төсөлд 2022 оны байдлаар 126 хүүхэд хамрагдсанаас 35 оюутан төгсөж, сум орон нутагтаа тогтвортой ажиллаж байна.

Мөн хөдөө орон нутагт ажиллаж буй мэргэжлийн боловсон хүчин, төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахад тулгардаг гол асуудал болох амьдрах орон сууцны асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2019 онд Чойбалсан, Булган сумдад, 2020 онд Матад суманд тус тус 4 айлын орон сууц бариад байгаа юм. Үргэлжлүүлэн энэ онд аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Гурванзагал суманд 8 айлын, Чулуунхороот суманд 6 айлын орон сууцны барилга барих ажлыг хэрэгжүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж