Д.Ганбат ҮБХ-ны хурлыг үймүүлэх гэж оролдов

Хуучирсан мэдээ: 2023.08.28-нд нийтлэгдсэн

Д.Ганбат ҮБХ-ны хурлыг үймүүлэх гэж оролдов

Д.Ганбат ҮБХ-ны хурлыг үймүүлэх гэж оролдов

АН-ын ҮБХ-ны хурал болж байна. Хурал эхлэхээс өмнө жагсагч  Б.Цэгмид тэргүүтэй гишүүн үймүүлж, хурлаас хөөгдөн гарсан.

Түүнээс гадна УИХ-ын гишүүн Д.Ганбат сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Үндэсний хэмжээний хоёр намын нэг болох АН-ын үйл ажиллагааг зориуд гаднаас нь болон дотроос нь эвдэж, хүчгүй болгож байгаа. Энэ маягаараа явбал 2024 оны улсын их хурлын сонгуулийг сонголтгүй сонгууль болгож, ард түмний өмнө аваачих гэж байгаа бусармаг үйл ажиллагаа явж байна. Цаг хугацааны хувьд ч, үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн. Заавал цаана байгаа хэдэн дарангуйлал бий болгох гэж байгаа нөхдүүдэд энэ улсын үйл ажиллагаа таалагдаж байх албагүй. Гишүүдийнхээ, ард түмний эрх ашгийг илэрхийлж, сонголтыг бий болгож явах ёстой. Энэ тал дээр байр сууриа илэрхийлнэ.

Хууль дүрмийнхээ дагуу ҮБХ-ны дарга миний бие бол одоо энэ дээр бас үйл ажиллагаа явуулна. Өчигдөрхөн л шүлс нь үсчээд хатаагүй байгаа байхдаа. Тэр хүн чинь бараг л МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор уралдах гэж байгаа юм уу яах гэж байгаа юм. Тэдний эрх ашигт нийцүүлж ингэж явуулж болохгүй ээ. Явуулах ч үгүй. Ийм бодолтой байна. Хамгийн гол нь одоо бид нар ҮБХ-оо хүчин төгөлдөр, бүрэн бүтэн болгож авах ёстой. Бид дагуул намын, ХҮН-ын түвшинд очиж болохгүй биз дээ… гэжээ.

Эргэн сануулахад түүнийг АН-ын дарга асан С.Эрдэнэ ҮБХ-ны даргаар томилж байсан ч эрх бүхий байгууллагаас түүнийг бүртгэгдээгүй билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж