Долларын хувь заяаг өөрчлөх “BRICS”-ийн тэлэлт

Долларын хувь заяаг өөрчлөх “BRICS”-ийн тэлэлт

Долларын хувь заяаг өөрчлөх “BRICS”-ийн тэлэлт

ОХУ-ын Украин дахь түрэмгийлэл болон АНУ, Хятадын өрсөлдөөн нь геостратегийн хоёр чухал үр дагаварт хүргэв. Эдгээр үйл явдал нь Европын холбоо болон НАТО-д шинэ салхи сэвэлзүүлж, “BRICS”-ийг зургаан орноор бүл нэмэхэд хүргэв. Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гэсэн бүрэлдэхүүнтэй “BRICS” бүлэг Саудын Араб, Иран, Арабын нэгдсэн Эмират, Аргентин, Египет, Этиопоор бүл нэмсэн нь энэ долоо хоногт Йоханнесбургт болсон дээд хэмжээний уулзалтаар батлагдлаа. Шинэ өөрчлөлтүүдийг дагасан чиг хандлага ирэх 30 жилд илүү тогтвортой хөгжих болно.

“BRICS”-ийн тэлэлт ам.долларын хувь заяанд хэрхэн нөлөөлөх талаар энэхүү нийтлэлд илүү дэлгэрэнгүй авч үзнэ.

“BRICS”-ийн орнуудыг бодвол өрнөдийн эдийн засаг илүү хүчтэй, илүү хөгжингүй юм. Тиймээс дэлхийн эдийн засаг дахь ам.долларын ноёрхлыг “BRICS” түлхэн унагаана гэх таамаглал тийм ч хурдан биеллээ олохгүй байх магадлалтай. “BRICS”-ийн гишүүн орнууд ам.доллараар дэмжигддэг олон улсын санхүүгийн системээс гарах хүслээр нэгдсэн гэхэд болно.

Тэгвэл ам.долларыг нэг удаа орлуулахын оронд төрөлжүүлэх хүчин чармайлт нь “BRICS”-ийн орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтийн хүчийг нэмэгдүүлэх юм. Бразилаас бусад бүх улс “SWIFT” системийн өөр хувилбаруудыг бий болгож, тодорхой хэмжээнд амжилт олсон. Африкт л гэхэд ам.долларын арилжааны хамаарлыг бууруулах тив хоорондын платформ “PAPSS” гэгч байдаг. Энэ нь Пан-Африкийн төлбөр тооцооны систем гэсэн үгийн товчлол юм.

“BRICS”-ийн орнууд хоорондын худалдааныхаа төлбөрийг ихэвчлэн өөрсдийнхөө мөнгөн тэмдэгтээр хийх болсон. Йоханнесбургийн дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан тунхаглалдаа тэд энэ тал дээр дахин нэмэлт арга хэмжээ авах саналыг тусгажээ. Цаашилбал, тэд гадаад нөөцөө ам.доллараас холдуулж, голдуу евро, швейцарь франк, англи фунт эсвэл япон иен рүү шилжүүлж байна.

Нефть, байгалийн хийн үнийг ам.доллараар тогтоохоо больсны дараа дэлхийд тэргүүлэгч валютын ханшид томоохон өөрчлөлтүүд гарах юм. Энэ шалтгааны улмаас Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улсуудыг “BRICS”-д гишүүнээр элсүүлсэн гэж үзэж байна.

Гэхдээ ойрын ирээдүйд ам.доллар аюулгүй. Яагаад гэвэл “BRICS”-ийн орнуудын хоорондын худалдаа нийтлэг валютыг хадгалахад хэтэрхий бага байгаа аж. Улс хоорондын худалдааны тэнцэл ижил байж гэмээнэ өөрсдийн мөнгөн тэмдэгтээр худалдаа хийх нь утга учиртай. Энд нэг жишээ дурдахад, ОХУ саяхан Энэтхэгт их хэмжээний газрын тос нийлүүлж, рупигээр наймаалцсан. Гэвч ОХУ өдгөө Энэтхэгээс бараа худалдаж авахаас бусад тохиолдолд зарцуулж, хөрвүүлэх боломжгүй бөөн рупитэй сууж байна.

Харин хятад юанийн хувьд хөрвөх чадвар хангалтгүй юм. Хятадын эдийн засгийн өсөлт сайнгүй байх тусам ирээдүйд гарах эрсдэлийг мэргэжилтнүүд таамаглаж байна. ОХУ геополитикийн хувьд ам.доллараас татгалзсан нь юанийн ханшид нэмэлт түлхэц болсон ч Хятадын хөрөнгийн хяналт тодорхой хэмжээнд саад учруулсаар байна. Тус улс юанийн своп шугамыг олшруулсан нь өөрийн мөнгөн тэмдэгтийг худалдаа, олон улсын нөөцөд эргэлтэд оруулахад тус дөхөм болжээ.

Үндсэндээ төв банкуудын валютын нөөцөд ам.долларын эзлэх хувь буурсан боловч зах зээл дэх бодит хэрэглээ нь өөрчлөгдөөгүй хэвээр. Ам.долларын өрсөлдөөнд евро хоёрдугаар байранд яваа мэт санагдаж магадгүй юм. Гэхдээ ачир дээрээ еврогийн давамгайлал зөвхөн Европ тивд ажиглагдаж байна.

Йоханнесбургийн дээд хэмжээний уулзалтын үеэр ам.долларыг орлож болох зарим нэг сул хувилбарыг танилцуулжээ. Тодруулбал, “BRICS”-ийн орнуудын мөнгөн тэмдэгтээс гадна алт, криптовалютыг нэрлэсэн. Гэвч хүмүүс алтны стандарт руу буцахыг тэгтлээ хүсэхгүй гэж шинжээчид үзэж байна. Эрсдэл өндөртэй учир криптовалют бүр бүтэшгүй хувилбар аж.

Зөвхөн “BRICS”-ийн гэх тусдаа валют бий болгох асуудал ч яригдсан. Гэвч үүний тулд олон хүчин зүйл шаардлагатай. Одоогийн гишүүн таван орон эдийн засгийн хувьд өөр хоорондоо томоохон ялгаатай учир тусдаа валюттай болох нь үнэхээр хөнгөн хийсвэр санаа юм.

Ам.долларын ханш уналтынхаа зам руу орсон гэсэн баттай нотолгоо олж харахгүй байгаагаа эдийн засгийн шинжээчид хэлж буй. Ямар ч валют ам.долларыг орлох валют болох нэн тэргүүний статустай болоогүй байна. Гэхдээ мэдээж дэлхийн эдийн засаг, геополитикоос хамаарсан сорилтууд ам.долларт тулгарсаар байна. Ам.доллар нь 80 жилийн турш дэлхийн эдийн засагт давамгайлсан. Үүнийг дагаад барууны орнууд дэлхийн засаглал, санхүүгийн асуудалд хүчтэй нөлөө үзүүлдэг. Тиймээс хөгжиж буй орнуудын бүлэг энэ асуудлыг шийдвэрлэхээр хичээж байна.

Эх сурвалж: AL JAZEERA, ISS AFRICA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dr. Adity 2023-08-29 129.205.113.170

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Нэргүй 2023-08-29 213.87.139.129

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-29 66.181.180.52

юу ч ойлгохоо боилоо. өдрийн сонинд брикс агшлаа гээд бисэн байна лээ

Avatar

Нэргүй 2023-08-29 172.58.166.143

anle amerik orosiig hibaaj ideh gej shunaad putiniig barsangui hyadadiig aldsan zunug amerik sonoh oirtloo dollariin luibaraar olon oroniig tsulumsun tugsgul boloj mongol met yaduu oronuud higjih oitloo bricks d negd

Avatar

Нэргүй 2023-08-29 66.181.183.208

Долларыг дарж авна гээд олон газар үзээд бүтээгүй. Евро хүртэл үзээд бараагүй. Одоо юань, рубль, рупий, риал чадлаа юу? Америкчууд хүсвэл эдгээр валютыг хормын дотор цаас болгох чадалтай.

Avatar

Буд 2023-08-29 202.126.88.173

Эдийн засгийн алуурчины валютыг хэрэглэхгүй байх нь чухал. Хормын төдий цаас болгоно гэж солиорч яах нь вэ. Тэд чадахгүй бгаа юм.манайх л харин долларт захируулж байна.

Avatar

Зочин 2023-08-29 202.126.90.92

нээх эзлэн түрэмгийлэгч америкийг шүтэцэн . ямар хүнийг америк гээд байгаан илжэгээ есөн цусаа холмирууд байгаа биздээ

Avatar

Зочин 2023-08-29 103.57.94.190

Долларыг дарж авна гэж хэн ч хэлээгүй Ийм зорилт хэн ч тавиагүй.Долларын хамаарлаас аль болохоор гарах боломжийг л олон орон хайж байна.Үүнийг орос хятад энэтхэг өмнөт африкийн улс санаачилсан.Тодорхой алхмууд хийж үр дүнд хүрчээ.Үүнийг одоогоор 40 гаруй орон дэмжээд байна.Дэлхий бүхэлдээ долларын хамааралд орж мөлжүүлж байна гэж тэд үзсэн. Үндэсний мөнгөн тэмдэгтээр харилцан худалдаа хийж болж байна Брикс дотроо төлбөр тооцооны системтэй болох,нэгдсэн валют гаргах зэрэг арга хэмжээ л авч байна

Avatar

Нэргүй 2023-08-29 202.55.188.33

долларыг eeр менген тэмдэгтvvд гvйцэхгvй. яагаад вэ гэвэл АНУ хvчтэй, бvхийл шудрага ес, хууль дvрэм журам,ноу хау , хегжил дэвшил , инновац, челее , ардчилал , олон ургалч vзэл санаа, итгэл vнэмшил, сансар огторгуйн нээлт , шинэ санаа ,шинжлэх ухаан,боловсрол,эрvvл мэнд,цэрэг цагдаа спорт соел урлаг ер нь бvхийл салбарт номер нэг улс шvv. еер ямар ч улс ингэж нелеелж чадахгvй чадваргvй учраас долларыг дийлж орлож чадахгvй мереедеед ч чадахгvй . АНУ

Avatar

Буд 2023-08-29 202.126.88.173

Чам шиг.юу ч бүтээж чадахгүй үхмэлүүд л тэгж барууныг хар сохроор биширч шүтэж явах байх.өөрөөр сэтгэдэг эрүүл саруул ухаантай нь болно бүтнэ гэж сэтгэж байна

Avatar

Зочин 2023-08-29 103.57.94.190

Долларыг өөр мөнгөн тэмдэгтээр гүйцэнэ үү байна уу чи бид хоёр шиг малд ямар ч падгүй. Гүйцэж түрүүлнэ гэж хэн ч хэлээгүй.Харин долларын хамаарлаас л аль болохоор гарахын чухлыг олон орон ойлгоод байна. Мөлжлөг гэдгийг нь яс махандаа тултал мэдэрчээ. Барууны орнуудын дарамт шахалт, түрэмгийлэл, эдийн засгийн хориг саад, айлган сүрдүүлэлтээс аль болохоор зайлсхийхыг оролдож байна.

Avatar

БУРХАН&ЧӨТГӨР 2023-08-29 59.153.115.10

Ашиг сонирхлын асар их зөрчилтэй, газарзүйн байршил, геополитик талаасаа нэгдсэн нэг систем интеграцид орох боломжгүй улсууд ацаараа нэг валюттай болох!?

Avatar

Зочин 2023-08-29 103.57.94.190

Энэ асуудлыг шийдэхгүй бол хөгжиж байгаа ба буурай монгол мэт орнууд мөлжигдөж дарлагдаж хоцрогдсоор байх болно. Баруун улам цөлмөж цүдийж, дэлхийн шинэ колоний систем үүсгэх хүсэлтэй нь илт болж байна. Барууныхан өнөө ардчилал, зах зээлийн өрсөлдөөнөөсөө татгалзаж эхлэв. Бусад рүү бүлэглэн дайрч хар хүч хэрэглэн устгахыг, колонио болгохыг хичээж байна. Өөрөөр хэлбэл нацист хэлбэр рүү илт эрс хазайлаа.Монголын ардчилагч гэх хулгайчууд дэлхийн хамгийн харгис хүчийг,нацистүүдийг дэмждэг.

Avatar

Нэргүй 2023-08-29 66.181.190.179

гол тоглогчид нь хуучин соц, одоогийн дарангуйлагч улс орнууд гэхээр энэ яриад байгаа санхүүгийн мөрөөдөлд нь даанч найдлага алга. энэ зуунд л лав үгүй, ирэх зуунд ч эргэлзээтэй,

Avatar

өвгөн 2023-08-29 192.82.65.103

дор хаяж ойрын 100 жилд ам.доллар дэлхийн валют байсаар байх болно, тодорхой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж