“Татар” шинэ гишүүнтэй болов уу?

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

“Татар” шинэ гишүүнтэй болов уу?

Гурван жилийн хугацаанд фэнүүдтэйгээ уулзаагүй “Татар” хамтлагийн залуус энэ жил жинхэнэ бут авах гэнэ. Энэ жилийн хит дуунууд бүгд “Татар” хамтлагийнх байх гэнэ. Тэд шинэ уран бүтээлийн ажилдаа орсон бөгөөд удахгүй шинэ цомгоороо сонсогчидтойгоо уулзах аж. Дашрамд дуулгахад тус хамтлагийн залуус хамтлагтаа нэгэн шинэ гишүүнийг авчээ. Тэдний “I’m so fly” дууны клипэн дээр үзэгчид тэдний шинэ гишүүнийг харсан байх. Ямартай ч шинэ гишүүн, шинэ өнгө төрхтэй эргэн ирж буй “Татар”-ын залуус ирэх есдүгээр сарын 1-нд болох “Хичээлийн дараа” шоу тоглолтод оролцох юм байна. Мөн тэдний “TV Cocktail” хамтлагийн “Намрын синдром” киноны дууг дуулсан бөгөөд “Найз” гэх энэ дуу нь одоо фм-үүдийн чаартыг тэргүүлээд байгаа аж.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж