Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого, зохицуулалтын талаар өнөөдөр /2023.08.28/ Ж.Сүхбаатар сайд мэдээлэл өглөө. Түүний хэлснээр түгжрэлийг бууруулах бодлого зохицуулалтууд хийгдэж байгаа бөгөөд энэ намраас тодорхой үр нөлөөгөө үзүүлж эхэлнэ гэлээ.
Түгжрэлийг бууруулах бодлого, зохицуулалт:
- Нийтийн тээврийн автобусны парк шинэчлэл 100 хувь хийж, тохь тухтай, орчин үеийн ШИНЭ АВТОБУСНУУД гол 4 өргөн чөлөөнүүдийн 1-р эгнээгээр зорчино.
- Улаанбаатар хотод авто замын ХӨНДЛӨН 3, БОСОО 4-н гол магистрал замууд бий болгохыг зорьж авто зам, гүүрэн байгууламжууд барьж байна. Зайсангийн гүүр болон Яармагаас Эрчим хүчний гудамж хүртэлх Туулын гүүр зэрэг зам, гүүрийн ажлууд дуусч байна.
- Хоорондоо холбогдоогүй гол болон туслах замуудыг холбох ХОЛБООС ЗАМУУД, нүхэн гарцууд хийгдэж байна.
- Замын хөдөлгөөний удирдлагын систем (RFID) суурьлагдаж дуусаад тээврийн хэрэгсэлүүдээ цахим гэрчилгээжүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд Замын хөдөлгөөний ТАНХАЙРАЛ, САХИЛГА ХАРИУЦЛАГА дээшилж, замын хөдөлгөөний удирдлага, зохицуулалт шинэ түвшинд гарна.
- Явган алхахад, унадаг дугуйгаар явахад таатай хот болгохоор ГРАШ, ХАШАА, ХАЙС буулгаж явган болон дугуйн зам, талбай тохижилт хийгдэж байна.
- Цэцэрлэг, сургууль, эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах бодлого, зохицуулалтууд холбогдох мэргэжлийн яамд, байгууллагууд дээр хэрэгжиж байна.
- Хот төлөвлөлтийн алдаа завхралыг арилгах, УБ хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулагдаж дуусаад Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”-той зарим тохируулгуудаа хийж байна.
- Түгжрэлийн нөлөөллийг бууруулах хуулийн төсөл, дагалдах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хамт боловсруулагдаад үзэл баримтлалаа батлуулах түвшинд явж байна.
Холбоотой мэдээ