"Эрүүл мэндийн аялал жуулчлалын фестиваль 2023" боллоо

"Эрүүл мэндийн аялал жуулчлалын фестиваль 2023" боллоо

"Эрүүл мэндийн аялал жуулчлалын фестиваль 2023" боллоо

БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацаас 8-р сарын 25, 26, 27-ны өдрүүдэд “Korea Medical Tourism Festival 2023” (Эрүүл Мэндийн Аялал Жуулчлалын Фестиваль) арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Тус фестиваль нь БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацаас Ковид-19 цар тахлаас хойш буюу 4 жилийн дараа зохион байгуулагдаж байгаа хамгийн анхны, хамгийн том экспо арга хэмжээ бөгөөд энэ удаад БНСУ-ын ЭСЯ-ны “Korea Week 2023” арга хэмжээтэй уялдуулан Монгол улсад зохион байгуулагдсан юм.

Фестивалийн үеэр Солонгосын соёлыг сурталчилан таниулахаас гадна Солонгосын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын талаар мэдээлэл олгож, БНСУ-д эмчилгээний зорилгоор зорчих хүсэлтэй иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх уулзалт, Солонгос-Монгол хоёр улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын байгууллагууд хамтын ажиллагааны санал солилцох бизнес уулзалт, хүндэтгэлийн хүлээн авалт гэх мэт арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд БНСУ-ын 9 бүс нутгийн төлөөлөл, аялал жуулчлалын холбоо, 43 эмнэлэг эрүүл мэндийн байгууллага, 5 эмнэлэг зуучлалын агентлагаас 150 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж дотоодын 100 гаруй төлөөлөгчтэй бизнес уулзалт хийн БНСУ руу чиглэлтэй эрүүл мэндийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг сайжруулж, аялагчдад ая тухтай чанартай үйлчилгээг олгох талаар санал солилцсон юм. Түүнчлэн, урьдчилан цаг авч бүртгүүлсэн 1,000 гаруй иргэдтэй арьс гоо засал, нүд, шүд, эрүүл мэндийн шинжилгээ, эмэгтэйчүүд, зэрэг чиглэлийн 40 гаруй эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд биечлэн уулзаж мэдээлэл, зөвлөгөө өгсөн бөгөөд иргэдэд зориулсан бусад сонирхолтой эвент арга хэмжээнүүдийг ч зохион байгуулсан юм.

Мөн БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын зүгээс эрүүл мэндийн аялал жуулчлалын бэрхшээлүүдийн нэг болох иргэдийн санхүүгийн бэрхшээлийг хөнгөвчлөх үүднээс Мандал Даатгал ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж Монгол иргэд Солонгос улсад эмчлүүлэхтэй холбоотой даатгалын тусгай бүтээгдэхүүнийг хөгжүүлэн цаашид хамтарч ажиллахаа илэрхийллээ.


Энэ удаагийн арга хэмжээний бас нэгэн онцлох үйл явдал нь БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацаас “БНСУ-ын Эрүүл Мэндийн Аялал Жуулчлалын Амбассадор”-оор УГЗ, төгөлдөр хуурч Б.Чинбат болон түүний гэргий дуучин Ц.Сарнай нарыг өргөмжлөлөө. УГЗ, төгөлдөр хуурч Б.Чинбат нь 2019 оны 11-р сард БНСУ-д элэг шилжүүлэн суулгах мэс засалд амжилттай орж эмчлэгдсэн бөгөөд эхнэр Ц.Сарнай нь түүний донор болсон юм.

Цаашид БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацаас Амбассадор Б.Чинбат болон Ц.Сарнай нарын хамтаар эрүүл мэндийн аялал жуулчлал болон хоёр улсын соёлын солилцооны тал дээр хамтарч ажиллахаа онцлов.


Мөн БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын дэд ерөнхийлөгч Со Ён Чүн “Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага дунд Эрүүл мэндийн аялал жуулчлал хурдацтайгаар өсөж буй өнөө үед эрүүл мэндийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг сайжруулах шаардлагатай”-г цохон тэмдэглэсэн бөгөөд “дэлхий дахинаа Солонгосын соёлын давалгаа эд өрнөж буй цаг үед Монгол болон ойрхи дорнод, Америк, Зүүн өмнөд азийн орнуудын аялагчдад чиглэсэн эрүүл мэндийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг улам сайжруулж ая тухтай аялах нөхцлийг бүрдүүлнэ” гэдгээ илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж