Швейцарь улсад үйлдвэрлэсэн 100 орчим Ирвэс-1 танк Украин явахаа хүлээж байна. Украинд илгээхийг нь Швейцарь зөвшөөрөөгүйн улмаас танкуудыг Италид ил задгай газар хадгалж байгаа аж. Үйлдвэрлэгч “RUAG” компани нь Украинд зориулж танкуудыг Германд худалдахыг хүссэн ч Швейцарийн засгийн газар худалдаанд саад учруулжээ.
Хэвлэлд мэдээлснээр, Швейцарийн засгийн газар төвийг сахих бодлогын улмаас зургадугаар сарын сүүлээр Ирвэс-1 загварын 96 ширхэг танкийн нийлүүлэлтийг зогсоосон байна.
Украины ерөнхийлөгч Зеленский зургадугаар сарын 15-нд Швейцарийн парламентад үг хэлсэн. Тэрбээр энэ үеэрээ Швейцарийн зэвсгийн арсеналыг дахин экспортлох болон Украинд цэргийн тусламж хэрэгтэй байгаа талаар хөнджээ.
Герман, Нидерланд, Дани зэрэг хэд хэдэн улс эдгээр танкийг “RUAG” компаниас худалдан авч, Украинд нийлүүлэхээр төлөвлөж байжээ. Түүнчлэн Герман улс дээрх 96 танкаас гадна хувьдаа 25 танк худалдаж авахаар болсон. Ирэх жил гэхэд танкуудыг Германд нийлүүлэх ба Украин руу илгээхгүй, өөрсдийн цэрэг армидаа ашиглах амлалттай ажээ.
Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT
Холбоотой мэдээ