"Квотод багтаагүй бол дотуур байрны коридорт л байх боломжтой гэсэн"

"Квотод багтаагүй бол дотуур байрны коридорт л байх боломжтой гэсэн"

"Квотод багтаагүй бол дотуур байрны коридорт л байх боломжтой гэсэн"

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн их, дээд сургуулийн сургалтын төлбөр, оюутны дотуур байрны асуудал үүсдэг. Тодруулбал, дотуур байранд орох хүсэлт гаргасан 3-4 дүгээр курсын оюутнууд квот, сугалааны алинд ч багтаагүй учир гомдолтой байгааг хэлж байна. Мөн энэ асуудал улсын их сургуулиудын дотуур байрнаас бусад байруудад үүсч байгаа эсэхийг оюутнууд болон, дотуур байрны зохион байгуулагчдаас тодрууллаа.

ЗӨВХӨН 1-2 КУРСЫН ОЮУТНУУДЫГ АВНА ГЭДГИЙГ МЭДЭГДЭЭГҮЙ

Бид МУИС, МУБИС, Этүгэн их сургуулийн байранд орж чадаагүй гэх 2-4 курсын оюутнуудтай ярилцлаа. Этүгэн их сургуулийн оюутан энэ жил хоёрдугаар курсд орох бөгөөд өнгөрсөн жилийн хугацаанд хамаатныхаа айл болон найзуудтайгаа нийлж байр түрээсэлж амьдарчээ. Гэвч зардал хэт өндөр байсан учир энэ намраас сургуулийнхаа оюутны байранд орохоор сургуульдаа бичгээр өргөдөл гаргасан байна. Этүгэн их сургуулийн хувьд энэ жил нэгдүгээр курсд элсэгчдийг авч 350 оюутны квот дүүрсэн. 2-3 курсынхныг ор үлдвэл дараа нь нэмэлтээр оруулна  гэх хариултыг өгчээ.

Түүний хувьд наймдугаар 21-нээс дотуур байр хайж эхэлсэн бөгөөд айлд найм хоног байрлаж, хичээлээ эхлэхээс өмнө байр руугаа нүүх гэсэн ч сургуулийн байрных нь квот дүүрсэн байна.

Тиймээс өчигдрөөс /2023.08.28/ МУИС, МУБИС, Оюутны өргөө II байранд очиж уулзсан ч мөн л цахимаар ирсэн хүсэлтийн дагуу бүртгэлээр оюутнуудыг байранд нь оруулж байгаа гэдэг хариулт сонсчээ.

ДОТУУР БАЙРНЫХАН НЭМЭЛТ ТӨЛБӨР ӨГӨХИЙГ ШААРДАЖ БАЙГАА

Харин Монгол Улсын Боловсролын их сургуулийн оюутан нэг жилийн чөлөө аваад энэ жил сургуульдаа дахин сурч, гуравдугаар курсын оюутан болж буй. Өмнө нь хоёр жил оюутны байранд байсан түүний хувьд энэ жил мөн өөрийн сургуулийн байрандаа орох хүсэлтийг гаргажээ. Хүсэлтээ цахимаар гаргаж сугалаанд өнгөрсөн долоо хоногт орсон ч квот сугалж чадаагүй байна.

Түүний хэлж байгаагаар МУБИС олон дотуур байртай ч өөрийн сургуулийн оюутнуудаа авахдаа санаатайгаар квот дарж, хахууль авах, мөнгө өгсөн оюутныг байранд оруулах зэрэг арга хэрэглэдэг гэсэн юм.

Тодруулбал, байранд орохоор хөөцөлдөж, байрны багш, сургуулийн холбогдох хүмүүстэй уулзахад квот аль хэдийнэ дүүрсэн, оргүй болсон учир коридорт байхаас өөр сонголтгүй гэжээ. Тиймээс ямартай ч найдлага байж магадгүй гээд хичээлийн бус цагаараа оюутны байрны үүдэнд квот гарч магадгүй гээд хүлээж суугаа аж.

МУБИС-ИЙН КВОТЫГ ОЮУТНУУД СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ Л СУГАЛСАН, БАЙРНЫХАНД ХАМААРАЛГҮЙ

Энэ жилийн хувьд хамгийн их маргаан дагуулж буй сургууль Монгол Улсын Боловсролын их сургууль. Тус сургуулийн оюутнууд дотуур байранд орох квотоо өнгөрсөн долоо хоногт сугалсан бөгөөд эрх аваагүй оюутнууд гомдолтой байгаа аж.

Хэдийгээр бүртгэл цахимаар явагдаж, квотыг оюутнууд сугалсан гэх боловч байрны багш, зохион байгуулагчид байранд орохыг хүсвэл "мөнгө төл" гэдэг шаардлага тавьж байгаа гэсэн юм.

Энэ талаар дотуур байрны багш нараас асуухад "Тийм зүйл байхгүй. Квотын дагуу л оюутнуудыг байранд оруулна. Коридорт байх, мөнгө нэмж өгөх талаар огт шаардлага тавьдаггүй. Дотуур байрныхан ямар ч эрх мэдэлгүй. Цаанаас цахимаар л хийгдэж байгаа зүйл. Сугалааны тухайд сургууль дээр хийсэн гэсэн. Бидэнд мэдээлэл байхгүй" гэв.

ОЮУТНЫ ӨРГӨӨ I, II БАЙР СУГАЛАА ОГТ ЯВУУЛААГҮЙ
Оюутны Өргөө II байрны зохион байгуулагч Г.БҮД-ОД:
-Оюутны өргөө I, II байрны хувьд квот олгох сугалааг огт зохион байгуулдаггүй. Сүүлийн дөрвөн жил цахимаар бүртгэл хийгдсэн. Энэ жил мөн ялгаагүй цахимаар бүртгэлээ хийгээд, оюутнуудаа хүлээж авч байна. Бидний зүгээс энэ жилийн квотоо сургууль бүр рүү явуулж, тухайн сургууль цахимаар оюутнуудын нэрсийг явуулдаг.
Квотын сугалааг манайхаас огт явуулаагүй.
Манай дээр тухайлбал Оюутны өргөө I дээр төрийн өмчийн зургаан их сургуулийн оюутнууд, МУБИС-ийн гэхэд 255 оюутан орох ёстой. II байрны хувьд 18 хувийн их, дээд сургуулийн 492 оюутан орно. Энэ дагуу цахим бүртгэлээр квотын дагуу оюутнууд байрандаа орж байгаа.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-29 213.87.139.129

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Эрдэнэ 2023-08-29 43.242.243.249

хэний хүүхэд ч байсан хэцүү юм даа мөнгөтөй бол юу гэж ингэж явахав дээ

Avatar

Нэргүй 2023-08-29 59.153.115.118

oron nutgiinha oyutan bolooch zugr shde bas adilhan surna tugrel utaa gehgui stress baga yum da yadaj bair sawnii hurteemj ih bh da

Avatar

Нэргүй 2023-08-29 202.179.21.206

Тэгчихээд их сургууль гээд байгаа шүү. Дээд л сургууль байсан.

Avatar

Нэргүй 2023-08-29 202.179.21.206

Төлбөртэй сургуулиад байж оюутны байрынхаа тоог нэмээч. Яг бахь байдгаараа 30 жил болсон байна.

Avatar

Zochin 2023-08-29 202.126.89.142

шуналтай сургуулиуд хэрээс хэтэрсэн оюутан авна,боловсролийн түвшин нойл ТМС болон сарын гагнуурын курсаас дор мэдлэг мэргэшилтэй хүн төгсгөнө

Avatar

САЙНАА 2023-08-29 202.179.15.130

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАА ХӨДӨӨ ЯАРАЛТАЙ НҮҮЛГЭЭЧЭЭ. ХҮҮХДЭЭС ТӨЛБӨР АВЧИХААД ЯДАЖ ДОТУУР БАЙРААР 100 ХУВЬ ХАНГАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. ГАДУУР ТҮРЭЭСИЙН БАЙРАНД ОЮУТАН СУУЛГАХГҮЙ ГЭЭД БАЙДАГ, ТЭГЭХЭЭР ЭД НАР ГУДАМЖИНД ХОНОЛТОЙ БИШ.

Avatar

Зочин 2023-08-29 202.9.46.187

хотод байргүй утаа түгжрэлд үйлээ үзэж байхаар орн нутгийн их дээд сургуульд сурцгаа малнуудаа.байр зөндөө бна хямд

Avatar

Бадарч тахар 2023-08-29 66.181.191.241

Тэгээд энэ оюутан нэртэй хүүхдүүд сургууль нэртэй луйварчидаас крёдит цаг гэдэг хоосон барааг худалдаж авдаг биз дэ ! Крёдит цаг гэдэг нь жил болгон үнэ нь өсөж байдаг сонин бараа гэсэн ! би нэгийг худалдаж аваад хэрэглэж үзэх юмсан !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж