Талибаны засгийн газар афган эмэгтэйчүүдийг Бамиян муж дахь Банд-е-Амир үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочлохыг хоригложээ. Эмэгтэйчүүд хижабгүйгээр цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалсан тул ямар нэгэн шийдэлд хүрэх хүртэл хориг тависан байна.
Банд-е-Амир нь 2009 онд байгуулагдсан Афганистаны анхны үндэсний цэцэрлэгт хүрээлэн бөгөөд аялал жуулчлалын гол газруудын нэг юм. ЮНЕСКО-оос тус цэцэрлэгт хүрээлэнг геологийн онцгой тогтоц, бүтэцтэй, байгалийн өвөрмөц гоо үзэсгэлэн бүхий бүлэг нуур гэж тодорхойлсон байдаг. “Афган гэр бүлүүд энд ирж цагийг өнгөрөөх дуртай байдаг.
Цэцэрлэгт хүрээлэнгээр хижабгүй явж байгаа эмэгтэйчүүд өөр мужаас ирсэн байдаг гэдгийг албаны хүн хэллээ.
“Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн өдрөөр энэ хоригийг зарласан нь афган эмэгтэйчүүдийг бүгдийг нь үл хүндэтгэсэн хэрэг” гэж Хүний эрхийн байгууллагын ажилтан Ферешта Аббаси хэлэв. Талибанчууд 2021 оны наймдугаар сард засгийн эрхэнд гарснаасаа хойш эмэгтэйчүүдэд олон хориг тавьсан. Энэхүү олон хоригийн урт цувааны сүүлчийнх нь цэцэрлэгт хүрээлэнгийн хориг болж байна. Хамгийн сүүлд Афганистан дахь үсчин, гоо сайхны салонуудыг хаах тушаал өгч, эмэгтэйчүүдийг их дээд сургуульд элсэх улсын шалгалтанд оруулахыг хоригложээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ