АНУ-ын дабл стандарт

АНУ-ын дабл стандарт

Япон улс Фүкүшимагийн цацрагийн бохирдолтой усыг Номхон далайд асгаснаас үүдэн гарах аливаа нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор илүү олон орон, ялангуяа Хятад, Тайланд, Орос зэрэг Ази-Номхон далайн орнууд арга хэмжээ авч байна. Эн тэргүүнд Японоос импортолж буй далайн гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуйн шинжилгээг нэмэгдүүлж, Хятад зэрэг орон импортын хориг хүртэл тавиад байна. Номхон далайн арлын орнуудын иргэд, байгууллагууд Токиогийн шийдвэрийг эсэргүүцэж, санаа зовж байгаагаа илэрхийлэн хаа сайгүй жагсаал зохион байгуулав. 

Дэлхий даяар уур хилэн, түгшүүр төрүүлж буй Токиогийн энэ үйлдэлд Вашингтон "сэтгэл хангалуун байна" гэж мэдэгдсэн ч үнэн хэрэгтээ АНУ бол Японы далайн хоол, цагаан будааны дарсны импортыг хамгийн ихээр бууруулсан улс гэж тус улсын Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамны тоо баримтаас иш татан мэдээлэв.

Японы геополитикийн стратегийн ач холбогдолд үндэслэн цөмийн бохирдолтой усыг далайд асгахыг зөвшөөрсөн нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа ард түмний аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах асуудалд төдийлөн санаа тавьдаггүйг харуулсан үйлдэл боллоо гэж шинжээчид шүүмжилж байна. АНУ-ын бодлогын тэргүүлэх чиглэл бол геополитик, дэлхийн ноёрхол. Тиймээс ч АНУ-ын засгийн газар Хавайн ой хээрийн түймрийг дарахад муу ажиллаж, Японы цацрагийн бохирдолтой усыг далайд асгах төлөвлөгөөг зөвшөөрсөн зэрэг нь Вашингтоны дабл стандартын нотолгоо юм.

Японы засгийн газар өнгөрсөн Бямба гаригт “Фүкүшимагийн цөмийн станцын ойролцоох уснаас авсан загасны анхны дээжээс тритиум илрээгүй” гэж мэдэгджээ. Японы Загас агнуурын агентлаг өөрийн цахим хуудаснаа "Шинжилгээ авсан хоёр төрлийн загасыг Фүкүшима Дайчи цогцолборын хогийн цэгээс таван километрийн зайтай далайгаас барьсан" гэж батлав. Гэвч Хятадын нийгмийн сүлжээнд олон хүн "Японы засгийн газар яагаад зөвхөн хоёр загаснаас дээж авсан юм бэ?" гэж асуусан тул энэхүү мэдээлэл олон нийтийн дунд илүү их хардлагыг төрүүлэв. Тэд Японы засгийн газраас гаргаж буй илрүүлэлт, судалгааны үр дүн найдвартай гэдэгт эргэлзэж байв. 

Өмнөд Солонгосын цөмийн эрчим хүчний асуудлаарх мэргэжилтнүүдийн санаа зовниж буй гол асуудал нь олон нийтийн анхаарал яваандаа суларсны дараа Японы засгийн газар цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг илүү хайхрамжгүйгээр далайд асгана гэж "Hankyoreh" мэдээллийн  агентлагийн мэдээлжээ.

ОЛОН УЛСЫН ЭСЭРГҮҮЦЭЛ

Япон улс нь Фүкүшима атомын цахилгаан станцын цөмийн тогоог хөргөж, цацраг идэвхт бодисоор бохирдсон нэг сая тонн усыг далайд асгах төлөвлөгөөг жилийн өмнө танилцуулсан нь өнгөрсөн Пүрэв гаригаас хэрэгжиж эхэлсэн. Улмаар Ази, Номхон далайн бүс нутгийн олон орнууд хариу арга хэмжээ авч эхлэв. Хятад улс Японы далайн бүх бүтээгдэхүүний импортыг зогсоох шийдвэр гаргаснаас гадна Тайланд, Орос улсууд далайн бүтээгдэхүүний импортод тавих хяналтыг чангатгаж, эрүүл ахуйн шинжилгээг нэмэгдүүлэхээ амлажээ.

Тайландын Хүнс, эмийн захиргаанаас Японоос импортолж буй далайн хүнсэнд цацрагийн болон бусад холбогдох үзүүлэлтүүд стандартаас давсан тохиолдолд буцаах шийдвэр гаргаж, импортоо зогсооход бэлэн байна гэж тус улсын "PPTV" телевиз мэдээлэв. Япон улсаас цөмийн бохирдолтой усыг далайд асгаснаас үүсэх эрсдэл өндөртэй бүсэд оршдог тул Тайландын засгийн газрын загас агнуур, хүнс, эм тариа, цөмийн эрчим хүчний хэлтэс болон бусад холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авчээ.

Цөмийн бохирдолтой усыг далайд асгаж эхэлсний дараа ОХУ-ын хорио цээрийн дэглэмийн агентлаг Японоос импортолж буй далайн бүтээгдэхүүний чанарт тавих хяналтыг чангатгасан тухай "Синьхуа" агентлаг Баасан гаригт мэдээлэв. ОХУ-ын Мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын холбооны алба “Цөмийн бохирдсон хаягдал ус нь хүнсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийн талаар Орос улс нь олон орны адил санаа зовниж буй тул тус агентлаг Японоос импортолж буй загас, далайн бүтээгдэхүүнд хийж буй цацраг идэвхт бодисын үзүүлэлтүүдийн хяналтаа сайжруулах горимыг нэвтрүүлж байна" гэж мэдээлсэн. Түүнчлэн Япон улсаас Хятадад нийлүүлдэг далайн гаралтай бүтээгдэхүүний экспортыг ОХУ нь орлохоор ажиллаж эхэлсэн гэж мэдээлж байна.

Зарим улс орнууд Японы хариуцлагагүй шийдвэрт санаа зовниж, эсэргүүцэж байгаа  тул Токио бусад улс орон, бүс нутгуудаас "дэмжлэг" авахын тулд асар их мөнгө, хөрөнгө зарцуулсан гэж шинжээчид үзэж байна. Гэсэн ч зарим улс орон нээлттэй эсэргүүцлээ илэрхийлээгүй ч нөлөөллийг арилгахын тулд дорвитой арга хэмжээ авчээ. 

Бусад улс орнуудын засгийн газар чимээгүй, Токиогийн шийдвэрт хүлээцтэй хандсан ч Японы үйлдлийг эсэргүүцэж, санаа зовж, эсэргүүцэх иргэдийн хандлага нэмэгджээ. Тухайлбал, Номхон далайн арлын Фижи улсын загас агнуурын холбооноос Фүкүшимагийн цөмийн бохирдолтой усыг Номхон далайд асгахыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэв. Мөн тэд далайд асгаж буй ус нь аюулгүй гэдэгт итгэж буй Фижигийн засгийн газрын хандлагад санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Цацрагийн бохирдолтой ус нь Номхон далайн эко системийг сүйрүүлж, ард иргэдийн амьжиргааг тасална гэж үзэж эсэргүүцэж байна.

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод өнгөрсөн амралтын өдрөөр 50,000 орчим хүн Японы эрх баригчдыг эсэргүүцэн жагссан тухай тус улсын хэвлэл мэдээллийн "Yonhap News" агентлаг мэдээлсэн. Жагсаалд 90 орчим иргэний нийгмийн байгууллага, гол сөрөг хүчин болох Ардчилсан нам тэргүүтэй дөрвөн намын төлөөлөл оролцжээ. 

АНУ-ЫН ХОЁР НҮҮР

Ийнхүү олон улсад аюулгүй байдлын асуудлаарх санаа зовнил, эсэргүүцэл нэмэгдэж байхад  АНУ-ын төрийн департамент мэдэгдэлдээ, "Японы аюулгүй, ил тод, шинжлэх ухаанд суурилсан үйл явцад сэтгэл хангалуун байна" гэжээ. "Байгаль орчин, хүн төрөлхтний эрүүл мэндэд хор хөнөөл учруулах Японы "хувиа хичээсэн, хариуцлагагүй" үйлдлийг дэмжсэн АНУ нь дэлхийн байгаль орчныг хамгаалах чиглэлээр тэргүүлэгч дүр төрхөө "уландаа гишгэж", геополитикийн ашиг сонирхлоо дээгүүрт тавьсан нь  хоёр нүүртэй байдлыг нь илчиллээ" гэж мэргэжилтнүүд мэдэгдэв. АНУ нь ийнхүү Номхон далайд бохирдолтой усыг асгах Японы шийдвэрийг ил дэмжсэн хэр нь  2023 оны нэгдүгээр хагаст Японоос хөдөө аж ахуйн болон далайн бүтээгдэхүүний импортыг бууруулах хамгийн том алхамыг далдуур хийсэн байна.

Энэ оны эхний хагаст Японы хөдөө аж ахуй, ой, загас агнуурын бүтээгдэхүүний импортыг хамгийн ихээр бууруулж, импортын хэмжээ нь 8.3 тэрбум иен буюу 57 сая ам.доллараар буурсан орон бол АНУ юм. Гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гол бүсүүд бүгд цөмийн бохирдолтой ус асгах шийдвэрт хамаарах бүс нутаг гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Цөмийн бохирдолтой ус нь далай тэнгис болон дэлхийн байгаль орчинд учруулж болох эрсдэлийг сайн мэдэж байгаа ч АНУ нь улс төрийн ашиг сонирхолдоо бууж өгсөн гэж Солонгосын хойгийн асуудлаар Ляонины Нийгмийн шинжлэх ухааны академийн шинжээч Лү Чао Бямба гаригт "Global Times" сонинд мэдээлэв.

"Японы хэт хувиа хичээсэн, хариуцлагагүй буруу үйлдлийг нуун дарагдуулсан АНУ-ын хоёр нүүр, давхар стандартыг харах нь инээдтэй юм. Дэлхийн байгаль орчин, бүх улс орны хүн төрөлхтөнд хор хөнөөл учруулах Японы үйлдлийг геополитикийн үүднээс авч үзэж байгааг АНУ-ын үйл ажиллагаа харуулж байна. АНУ-ын жинхэнэ зорилго бол Япон улсыг геополитикийн тоглоомын тэргэндээ уях явдал юм" гэж  Хятадын Гадаад харилцааны их сургуулийн профессор Ли Хайдун мэдэгджээ.

"АНУ-ын дэмжлэгийг аваагүй бол цөмийн бохирдолтой усыг асгах Японы шийдвэр ийм дур зоргоороо байхгүй. Япон улс АНУ-ын хүчтэй дэмжлэгтэйгээр Пүрэв гаригт Пандорагийн хайрцгийг нээлээ" гэж тэрбээр онцлон тэмдэглэв.

ЭХ СУРВАЛЖ: THE GLOBAL TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-29 202.55.191.130

Цэвэршүүлсэн ус шүү. Бохирдсон усаа шууд асгаж байгаа хэрэг биш. Хятад ч бас цэвэршүүлсэн усаа далайд хаядаг. Харин бохирдол нь Японыхоос 3 дахин их байдаг гэж байна даа.

Avatar

Нэргүй 2023-08-29 213.87.139.129

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Хотын уугуул иргэн 2023-08-29 103.212.116.97

Муусайн самуурайнууд бол адгийн шаарнууд. 1939 онд Монголыг өөрийн колони улс болгох гэж манай улс руу дайраад бутниргүүлсэн. Япон нь цацраг идэвхтэй усыг дэлхийн далай руу асгаж байгаа нь яах аргагүй био-терроризмын нэг хэлбэр. Хүн төрөхлтөний эсрэг гэмт хэрэг үйлдэж байна. Үндсэн хүнс нь загас биш манай Монголчууд Японы энэхүү балмад үйлдийг төдийлэн сайн ухаарч ойлгохгуй байх шиг. Энэ бол алсдаа асар их хор уршигтай.

Avatar

Нэргүй 2023-08-29 173.66.93.130

Япон улс Япон хүн бол үмхий орос , гятад биш шүү өндөр хариуцлагатай хүмүүс тэгээд л ойлгочих .

Avatar

Нэргүй 2023-08-29 202.21.107.17

1tn us asgaad shinjilgee avch ntr jaahan huuhed shig mallah gej dee. 1 saya tn us asgah gej baij. Hor ni yavaandaa garna

Avatar

Нэргүй 2023-08-29 184.82.79.191

Gaihaltai, News.mn Yankuudiin double standartiin tuhai dugarch, uursdiin ezediinhe uuduus hutsdiim baijee, iimerhuu niitlel orchuulagdaj news.mn deer tavigdan gej tusuulj baisangui, CNN. BBC n propaganda g huulj tavidagt ni bur daschij

Avatar

Нэргүй 2023-08-29 202.126.89.245

яг үнэн шүү энэ бичвэрийг бичсэн эмэгтэй глобал таймсын монгол дахь суурин төлөөлөгч юм шиг санагдав

Avatar

Нэргүй 2023-08-29 66.181.160.113

Энэ Анхбаяр гэгч бүсгүй Хятадын Коммунист намын хяналтанд байдаг "Global Times" гэдэг суртал ухуулгын сонины нийтлэлийг монголчуудад ухуулж байгаа нь хэний явуулга, захиалга вэ?? "АНУ-ын бодлогын тэргүүлэх чиглэл бол дэлхийн ноёрхол" гэдэг хэллэг бол Хятадын КН-ын суртал нэвтрүүлэг шүү дээ!!! Фукушима-ийн ус цацраг идэвхт бодистой гэдэг нотолгоог хэн ч гаргаж тавиагүй байгаа шүү!!! Хятад, Орос хоёр л турхираад байгаа болохоос биш!!.

Avatar

Нэргүй 2023-08-29 66.181.160.113

Фүкүшимагийн атомын цахилгаан станцын цэвэршүүлсэн усыг асгаж эхэлснээс хойш анх удаа далайн усанд цацрагийн тест хийжээ. Сөүлийн Далай тэнгис, загас агнуурын яамнаас өчигдөр /2023.08.27/ тестийн үр дүнг мэдээлсэн бөгөөд Өмнөд Солонгосын ойролцоох усан дахь цацрагийн түвшин ДЭМБ-аас тогтоосон ундны усны стандартаас хамаагүй доогуур хэвээр байгаа аж!

Avatar

Нэргүй 2023-08-29 66.181.189.134

Tiim l ih tsever ariun us yum bol Yaponchuud uursudaa uuhgui yasan yum.Uudaggui yum uehed negent huch hudulmur zarj savlaad tevershuulahsen ni unen yum bol yadaj ahuin heregtseendee ashilaj bolno bizdee. Tegehgui ;alaid usgaj baina gedeg lavtai hortoi l baij taarna. ug osol bolsnii daraa Yaponoos absan mashinii dugaiaas tsatsragiig hemjeed baisan sh dee.

Avatar

Зочин 2023-08-29 202.126.90.25

Аюул нь ийм байхад манай юм мэддэггүй дуракууд атомын цахилгаан станц барина гэж хаа хамаагүй ярих юм даа

Avatar

өвгөн 2023-08-29 192.82.65.103

усыг маш сайн шүүж цэввэршүүлсэн гээд байхад орос хятад солонгос гэх мэт нь худлаа улс төржүүлээд байх юм. за тэгээд ч тэр цацраг гэдэг чинь байгальд байдаг байгалийн бүтээгдэхүүн байгальдаа шингээд л алга болох юманд сүржигнэх шаардлагагүй ш дэ

Avatar

Нэргүй 2023-08-29 66.181.189.134

Tegvel yaponchuud uursduu uuhgui yaasan yum be?! Uuhgui yum gehed ahuin heregtseendee hereglej boolno bizdee. Tegeegui zaaval dalai tsutgadag ni yamar uchir bainaa

Avatar

Бадарч тахар 2023-08-29 66.181.191.241

Цацрагтай загас чинь харин илүү амтьай юм биш үү ! трётиум гэдэг бодистой загас идэх юмсан ! японууд амттайг нь гайхаад бусад улсууд амтгүйг нь гайхаад байх юм идэж үзээгүй байж !!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж