“Notebook”-ээ сонгоход туслах бяцхан зөвлөмж

“Notebook”-ээ сонгоход туслах бяцхан зөвлөмж

Зөөврийн компьютер бол оюутан залуусын өдөр тутмын хэрэглээ билээ.
Дижитал шинэчлэлт эрчээ авч байгаа энэ үед зөөврийн компьютер ихэнх оюутан хичээлийн гол хэрэглэгдэхүүн болжээ. Тиймээс зөөврийн компьютерээ сонгохдоо анхаарах гол зүйлсийг товчхон танилцуулахаар бэлтгэлээ.

1.Юуны түрүүнд ямар төсөвт багтаж компьютер авахаар төлөвлөж байгаагаа бодолцох нь төсвөөсөө хэтэрсэн компьютер судалж цагаа үрэхээс сэргийлнэ.

Зөөврийн компьютерын хэрэглээ нэмэгдэх тусам зах зээлд нийлүүлэх тоглогчдын тоо нэмэгдэж байна. Тиймээс өнгө, загвар, хүчин чадал, брэнд болоод овор хэмжээгээсээ хамаараад маш олон сонголттой болсон.

2.Ямар зорилгоор хэрэглэх гэж байгаагаа бодох нь хэрэглээндээ тохируулан ямар шинж чанарыг нь чухалчилж харах ёстойгоо мэдэх боломжтой.

Хэрвээ график, интерьер, архитектур зэрэг мэргэжлээр сурдаг оюутнууд байвал дэлгэц нь том байх тусмаа хэрэглэхэд амар байдаг бол ихэвчлэн унших бичих зэргээр ашиглах бизнес, хүмүүнлэгийн  чиглэлээр суралцдаг оюутнуудад овор хэмжээ нь бага 14 инчийн компьютерыг санал болгохоор байна

Үйлдлийн систем- OS

Windows

WindowsOS
Зах зээлд байгаа ихэнх компьютерүүд Windows үйлдлийн системтэй байдаг. Зогсолтгүй өсөх энэ их эрэлтийн үр дүнд Microsoft компани жил ирэх тусам сайжруулж илүү олон apps and features дэмждэг болж бизнесүүд болоод тоглогчдын стандартад нийцүүлсээр байгаа билээ. Тиймээс дийлэнх компьютер үйлдвэрлэгчид Windows-ийн үйлдлийн системийг компьютертоо суурилуулдаг. Тиймдээ ч Windows-ийн үйлдлийн системтэй компьютер засуулах болоод шинэчлэх зэрэгт илүү хямд тусдаг. Гэхдээ 2025 оноос эхлэн Microsoft компани Windows 10-г дэмжихээ болихоо зарласан тул та бүхэн сонголтоо бодолцож байж хийгээрэй.

MacOS

MacOS үйлдлийн систем нь зөвхөн Apple-ийн компьютерүүдэд л байдаг үйлдлийн систем юм. Энэ систем нь Windows-ийг бодвол хэрэглэхэд амар дизайнтай. Тиймээс Apple-н ерөнхийдөө технологийн талын сонирхолгүй, илүү өдөр тутамдаа хэрэглэхэд амар хялбар компьютер хайж байгаа хүмүүст тохиромжтой байдаг. Хэдийгээр MacBook-үүд нь Windows-ийн компьютеруудаас дутахгүй алдартай, өргөнөөр хэрэглэгддэг ч MacOS-ийг хакердах вирусүүд тийм ч олон байдаггүй нь давуу тал юм. Гэсэн хэдий ч MacBook-үүд нь бусад компьютеруудыг бодвол арай илүү үнэтэй байдаг. Учир нь MacBook нь дахин боловсруулагдсан хөнгөн цагаанаар хийгддэг тул илүү бат бөх, загварлаг болон дэгжин байдаг байна.

Хэрхэн CPU буюу төв боловсруулах хэсгээ сонгох вэ?

CPU буюу төв боловсруулах хэсэг бол аливаа компьютерт тархи л гэсэн үг юм. Компьютерт байдаг жижигхэн чип буюу CPU нь таны хийж буй үйлдэл, болон аппын чинь мэдээлэл үйл ажиллагааг хийж гүйцэтгэж боловсруулж байдаг. Тиймээс энэ нь яалтачгүй компьютероос харах гол үзүүлэлтүүдийн нэг билээ. Одоогоор ерөнхийдөө 2 л том CPU үйлдвэрлэгч байдаг. Intel бол зах зээл дээр байгаа хамгийн хурдан үйлдэлтэй CPU-г хийдэг ч . Гэвч AMD-ийн чипнүүд маш хурдтайгаар нэхэн орж ирж байгаа.

AMD vs Intel

Intel “Core” буюу цөм гэсэн CPU-ийн цувралтай байна. Энэ цуврал нь Core i3-аас эхлээд Core i9 хүртэл байдаг.

Core i3: Өдөр тутамдаа хялбар таскуудад ашиглаж болно. Жишээ нь: мэйлээ шалгах гэх мэт.

Core i5: 2 ба түүнээс дээш цонх нээгээд хэд хэдэн ажил зэрэг хийж болно.

Core i7: Компьютероо идэвхтэй хэрэглэдэг контент бүтээгчид болон видео тоглоомчдод тохиромжтой.

Core i9: Нэлээн том ажлын станцууд болоод мэргэжлийн программ бүтээгчид зэрэг хүмүүст тохиромжтой.

Дараа нь generation буюу үе, хэд дэх үеийн хэзээ үйлдвэрлэгдсэн загвар гэдгийг харж сонголтоо хийх хэрэгтэй. Сүүлийн үеийнх байх тусмаа илүү өндөр тоотой байна. Тэгэхээр жишээ нь Intel Core i7 12700H бол 12 дахь үе бол Core i7-1195G7 11 дэх үе юм. Удахгүй Intel-ийн 13 дахь үеийн CPU-аа худалдаанд гарахаар байгаа. Одоо худалдаанд байгаа ихэнх компьютерүүд 10, 11, 12 дугаар үеийн CPU-тай байдаг.

12 дугаар үе: 2022 онд худалдаанд гарсан

11 дүгээр үе: 2020-2021 онд худалдаанд гарсан

10 дугаар үе: 2019-2020 онд худалдаанд гарсан

Бүтээгдэхүүний ард талд байдаг кодон дунд байдаг үсэг нь бас учиртай. Кодон дунд нь “H,” “K,” болон “X үсгүүд байвал сайн үзүүлэлттэй процессортой харин “U” юм уу “Y” байвал бага эрчим хүч зарцуулдаг гэсэн үг юм. Төсөвтөө баригдаад “Celeron” болон “Pentium” гэдэг процессoртэй хямд компьютер авбал заавал илүү мөнгө төлж чипийг нь шинэчилж солилуулах хэрэг гарна. Учир нь энэ нь Core i3-аас ч удаан ажилладаг байна.

How to Choose an AMD CPU

AMD-гийн хамгийн алдартай цуврал нь Ryzen юм. Энэ нь Intel-ийн Core CPU-тай бараг адилхан үзүүлэлттэй байдаг. Бүтээгдэхүүний кодон дотор “H” болон“X” гэсэн үсэг орсон байвал сайн үзүүлэлттэй, “U” болон “M” байвал бага эрчим хүч зарцуулдаг загвар юм. Харин AMD-ийн A-series эсвэл Athlon загварын CPU бол нэлээн дээр үеийн загвар тул маш удаан ажилладаг байгаа шүү.

Ryzen 3: өдөр тутмын хамгийн таскуудад

Ryzen 5: нэг дор хэд хэдэн ажил хийх боломжтой

Ryzen 7: контент бүтээгчид болон тоглоомчид

Ryzen 9: мэргэжлийн программ бүтээгчид болон ажлын станцуудад

Apple M1 vs M2

Саяхныг хүртэл Apple-ийн компьютерүүд Intel-ийн CPU-тай ирдэг байсан билээ. Харин одооноос тэд өөрсдөө процессороо хийдэг болсон бөгөөд M1, M1 Pro, болон M2 гэх 3н янзын чиптэй. Apple-ийн CPU-ийн ялгаа нь нэг чипэн дээрээ CPU, GPU, болон RAM-аа бүгдийг нь багтаасан байдаг. Apple компанийн зүгээс энэ шинэ чип болох M1 нь өмнө нь хэрэглэдэг байсан Intel-ийн CPU-гээс 3.5 дахин хурдан ажилладаг гэж мэдэгдсэн байна. Хамгийн сүүлийн үеийн загвар болох M2 чип нь M1-ээсээ 18%-аар илүү хурдан юм. Гэвч энэ нь Apple-ийн хамгийн хурдан чип биш юм. M1 Pro болон M1 Max гэх чипнүүд нь анхны M1 чипээс 70% илүү хурдан байна.

Богино хугацааны санах ой

RAM нь богино хугацааны санах ой юм. Энэ нь таны ашиглаж байгаа программаас түр зуурын дата хадгалдаг газар юм. Тиймээс их RAM-тай байх тусам компьютер чинь илүү хурдан ажиллана.

2 GB of RAM

иймэрхүү RAM-тай байхад цөөхөн цонх нээгээд; word дээр юм бичээд, бага хүчин чадалтай тоглоом тоглох боломжтой. Харин энэнээс олон юм зэрэг хийвэл компьютер чинь удаашрах болно.

4 GB of RAM

ийм RAM-тай байхад хэд хэдэн бага программууд зэрэг ажиллуулж болно. Жишээ нь: зураг юм уу бичлэг эдитлээд, жижигхэн тоглоом тоглоод бас дуу юм уу бичлэг давхар үзэж болно.

8 GB of RAM

ийм тай байхад хэд хэдэн программ ямар ч асуудалгүй ажиллуулж болно. Ингэснээр та зураг эдитлээд, контент стрийм хийхээс гадна хүссэн тоглоомоо тоглох боломжтой 16 GB of RAM

16 GB of RAM

16 GB of RAM гэдэг бол компьютер чинь удаашрахгүйгээр хүссэн бүх программаа ашиглах хэмжээний богино хугацааны санах ой юм. Энэ хэмжээний санах ойтой байхад видео эдитор, стриймэр, маркетер болон хувьцаачид гэх мэт идэхвтэй, олон цонх нээж ажилладаг ажилуудад ямар ч хүндрэл учруулахгүйгээр хэвийн ажиллах болно.

32 GB of RAM

32GB RAM-тай байхад 4K зураг, 3-D бичлэг зэргийг асуудалгүй уншихаас гадна маш том хэмжээтэй file дээр ч ямар ч удаашралгүй ажиллах боломжтой байдаг. Мөн том том программууд дээр ч ямар ч асуудал, сааталгүй ажиллуулдаг байна.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Нэкст электрониксийн зүгээс оюутан залуустаа зориулан “Тоноглогдсон оюутан” урамшуулалт худалдааг зарлаж байгаа билээ. Хэрэглэгч та өөрт тохирсон компьютерээ хямдралтай үнээр авахын зэрэгцээ олон олон бэлэгнээс сонголтоо хийн авах боломжтой юм.

Next.mn /холбоос/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж