"Их-20" бүлэгт Африкийн холбоог нэгдэхийг урив

Хуучирсан мэдээ: 2023.08.28-нд нийтлэгдсэн

"Их-20" бүлэгт Африкийн холбоог нэгдэхийг урив

"Их-20" бүлэгт Африкийн холбоог нэгдэхийг урив

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди эдийн засгийн тэргүүлэх орнуудын бүлэг болох "Их-20"-д Африкийн холбоог нэгдэхийг урилаа.

"Их-20" бүлэгт Европын холбооноос гадна 19 орон багтдаг бөгөөд дэлхийн ДНБ-ний 85 орчим хувийг эзэлж, хүн амын гуравны хоёрыг бүрдүүлдэг. Энэ бүлэгт АНУ, Орос, Хятад зэрэг геополитикийн өрсөлдөгчид багтсанаас гадна жижиг орнууд ч багтдаг. Өмнөд Африк бол Африк тивээс цорын ганц гишүүн юм.

Африкийн холбоог "Их-20" бүлэгт элсүүлэхийг Модигоос гадна Германы канцлер Олаф Шольц ч дэмжиж байна. Олаф Шольц энэ оны эхээр хэлсэн үгэндээ Африкийн холбоог Их-20 бүлгийн байнгын гишүүн болгохыг дэмжинэ гэжээ.

Энэтхэг улс нь энэ онд "Их-20" бүлгийг даргалж байгаа юм. Энэ үүргийнхээ хүрээнд Моди Оросоос Украиныг эзлэн түрэмгийлсэнтэй холбоотой санал зөрөлдөөнийг арилгахын төлөө тэмцсэн.

ЭХ СУРВАЛЖ: AFP, AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж