Сурвалжлага: Үерт хөрөнгөө алдсан иргэд хохирлоо барагдуулахыг хүсч байна

Сурвалжлага: Үерт хөрөнгөө алдсан иргэд хохирлоо барагдуулахыг хүсч байна

Сурвалжлага: Үерт хөрөнгөө алдсан иргэд хохирлоо барагдуулахыг хүсч байна

Сүхбаатар дүүргийн I хороо. Шуудайтай шороогоор далан босгож, үер уснаас хамгаалжээ. Хажуугаар нь явахад таагүй үнэр сэнхийнэ. Шороон даланг хэзээ цэвэрлэж, "Үйлдвэрчин хотхон" өмнөх байдалдаа орохыг иргэд хэлж мэдэхгүй байлаа.

Тэнд үер болжээ гэдэг нь харваас ойлгомжтой, зарим байрны подваль шавар, шавхайтайгаа байлаа. Тэндхийн байрны дор үйл ажиллагаа явуулж ирсэн аж ахуйн нэгжүүд үерийн гамшигт өртөж, олон сая төгрөгийн хохирол амссан. Подваль руу нь ороход тас харанхуй, тааламжгүй мэдрэмж төрүүлнэ. Тэнд амьд амьтны үнэр ч алга. Ердөө сар гаруйн өмнө тэнд хүнсний дэлгүүр, тоглоомны агуулах, маникюр, үсчин ажилладаг байсан гэхээр итгэмгүй…

….."Ажил дээрээ сууж байтал гэнэт их хэмжээний үерийн ус ороод ирсэн.  Тэр үед амьд гарахыг л бодсон.  Байгалийн гамшгийн өмнө хүн хүчин мөхөсдөх юм билээ. Миний хувьд хамаг орлогын эс үүсвэр, эд хөрөнгөө алдсан.  Нэг хэсэг шокийн байдалтай явсан. Одоо цаашдаа яаж "өвдөг дээрээ босохоо" мэдэхгүй байна" гэж 30 гаруй насны эмэгтэй ярилаа. Үер усны гамшиг болно гэж төсөөлж байгаагүй тул ажлын байр, эд хөрөнгөө даатгуулаагүйдээ тэрбээр харамсаж, монголчуудын энэ талын мэдлэг, мэдээлэл хомс байдаг нь алдаа болохыг хэллээ.

Тэрбээр үерт урссан эд хөрөнгийнхөө зургийг авахаас өөрөөр юу ч хийж чадаагүй байна. "Үерт орсон бараануудаа бүгдийг нь хаясан. Авах юм нэг ч байгаагүй" гэж харамсангуй ярих бүсгүй оёдлын газраа зургаадах жилдээ ажлуулж байгаа аж. Таазнаас доошоо 20см, үлдсэн нь усаар дүүрсэн байдалтай, өрөөнүүдэд нь гэрлээс өөр бүтэн үлдсэн зүйл байгаагүй гэнэ Тус подвалийн цахилгааны монтажийг хүртэл шинээр хийхээс өөр аргагүйд хүрчээ. Аж ахуй нэгж, хувь хүмүүсийн бараа бүтээгдэхүүн лаг шавартай усан дунд дөрвөн хоног хоносон, тиймээс устгал оруулахаас өөр аргагүй байгаагүй аж.

Өнгөрсөн долдугаар сарын 6-нд болсон их хэмжээний үерийн улмаас S’Outlet ын далан сэтэрч, "Үйлдвэрчин" хотхоны орон сууцны  байрны подвал тэр чигтээ үерт автсан. Тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан маникюр, үсчин, оёдол, хүнсний дэлгүүр, эмийн сан, тоглоомын агуулах, номын дэлгүүр нийтдээ 10 гаруй аж ахуй нэгж 12-150 сая төгрөгийн хохирол амсчээ.Тэдний хувьд амьжиргаагаа залгуулдаг ганц эх үүсвэр нь  байсан төдийгүй асар их хөдөлмөр, хөрөнгө мөнгөө үерт урсгасан байна.

Харин нийслэлээс холбогдох албанаас долдугаар сарын 17-ны өдөр ирж “Хохирлын үнэлгээгээ долдугаар сарын 20-ны  дотор өгөөрэй” гэсэн нь тэдэнд багагүй горьдлого төрүүлжээ.  Үерт өртсөн хохирлыг нь тодорхой хэмжээнд барагдуулах юм байна гэж хохирогчид итгэсэн бололтой. Тиймээс иргэд, аж ахуй нэгжүүд хохирлынхоо хэмжээг үнэлгээний компаниар хийлгээд өргөдлөө бичээд өгчээ.  Гэтэл өнөөг хүртэл таг чиг, ямар нэгэн эерэг мэдээ дуулгах болов уу гэж тэд битүүхэн хүлээлттэй байлаа.

Өгсөн өргөдөл, гомдлынхоо хариуг авахаар НЗДТГ руу залгахаар хариуцах эзэн ч олддоггүй аж. Хэдийгээр ажлын байр эд хөрөнгөө даатгуулаагүй ч, байгалийн гамшиг бол хийсч ирдэг. Тиймээс гамшигт өртсөн иргэд өр зээлэндээ баригдахдаа тулсан байна.

“Манайх  "Үйлдвэрчин" хотхонд байдаг. Дээд давхартаа амьдардаг байсан. Ус орж ирж байна гэх шуугианаар доошоо буугаад бараа материалаа хамж авах гэтэл хаалга цөмлөөд үерийн ус ороод ирсэн" гэж Э.Болортуяа халаглаж сууна.  Тэрбээр 2015 оноос хойш үсчин, маникюрын чиглэлээр 9 жил ажиллаж байгаа аж.

-Ажлын байр маань түрээсийн байр байсан. Бага биш бараа материал, үнэтэй будгууд өрөөтэй байсан. Бүгдийн хог болгоод ачууллаа. Одоо ч ус бүрэн шавхагдаагүй. Ажил орлогогүй хэцүүхэн байгаагаа харуулав. Үнэхээр ч үүдээр нь ороход шавар шалбааг угтаж, өрөө тэр чигтээ бохирджээ. Харанхуй, бохир өрөөнд ахиад завсар хийхэд өмнөхөөсөө ч илүү хөрөнгө мөнгө шаардлагатай болсон нь илт.  Цэцэрлэг, сургууль эхлэх гээд ид мөнгө төгрөг хэрэгтэй болдог үед ажил, орлогогүй сууж байгаадаа тэрбээр гутрангуй байлаа.

Энэ бүгдэд хэнийг буруутгахаа бүсгүй мэдэхгүй сууна. Үнэндээ голын гольдролыг хаагаад барилга барьсан компаниудад гомдох ч, тэднээс хохирлоо гаргуулна гэдэг "үлгэр" болохыг ч гадарлаж байв.  Нөгөө талаасаа өчнөөн жил подвальд үйл ажиллагаа явуулж ирсэн тэрбээр ганц цагийн бороонд хамаг хөрөнгөө алдана гэж бодож ч яваагүй аж. Олон хүнийг эд хөрөнгөөр нь хохироож, сэтгэлийн дарамтад оруулсан гол шалтгаан бол АВЛИГА. Гэвч, авлига авсан эзэд нь хөлжөөд ард түмэн хохирдог энэ тогтолцооноос залхаж, гутарч суугаагаа тэд нуусангүй.

 

Үерт автсан газартаа буцаад үйл ажиллагаа явуулъя гэхээр түрээслэгчид нь өөрсдөө мөнгө гаргах шаардлагатай болоод байдаг. Үнэндээ эд хөрөнгөө алдсан тэд ахиад хэн нэгний түрээсийн байрыг засварлах мөнгөгүй ч болж.  Э.Болортуяа өмнө нь тэрхүү подвалийг түрээслэхдээ сар болгон 500-600 мянган төгрөг төлдөг байжээ. Ингээд үлдсэн орлогоороо хүнээс гуйхгүй амьдарч ирж.

-Түрээслүүлэгч нь сар болгон төлбөр авдаг байсны хувьд байраа засварлах ёстой юм биш үү. Өөрийнх нь хөрөнгө биз дээ?

-Түрээслүүлэгч биш түрээслэгч нь засвараа бүрэн даадаг. Ядаж л тоног, төхөөрөмжтэй болчихвол ажлаа хиймээр байна. Өөрөөсөө хөрөнгө мөнгөө гаргаад засварлаад орлоо гэхэд дахиад үерт автахгүй байх баталгаа байхгүй болохоор айж байна. Дахиад шатах вий л гэхээс….     Хэмээн бүсгүй айдсаа нуусангүй.

Тэгвэл иргэн Б тэнд хүнсний дэлгүүр ажиллуулдаг байжээ. Тэднийг дэлгүүртэйгээ залгаа амьдардаг байсан болохоор ажлын байраа ч, гэр орноо ч үерт алдаж. Гэр оронгүй болсон тэд айл хэсэж, толгой хоргодож яваагаа хэлж байна.  “Тус байрыг анх ашиглалтад орсон цагаас дэлгүүр ажлуулж арав гаруй жил болсон байна. Мөн арын агуулахаа нэг өрөө болгон засвар хийгээд нэг ч жил  болоогүй байхад үерт хамаг эд хөрөнгөө алдчихлаа" хэмээн халаглах аж.  Хүнсний дэлгүүр, бараа бүтээгдэхүүн, гэр орон гээд элбэг 100 сая хол давжээ. Энэ хохирлыг минь барагдуулах, анхаарах хүн байна уу гэж асуух юм.

Аж ахуй байгууллагууд үйл ажиллагаа явуулахаас гадна уг подвальд айлуудын түрээслэн амьдардаг байж.  Бороо орох болгонд ус ороод, хүн амьдрах аргагүй болсон байна. Шавар шавхайнаас нь салгалаа гэхэд ариутгаж, цэвэрлэхгүй бол халдварт өвчний голомт болно.

Уг нь уг подваль СӨХ-өд хамааралтай. Гэтэл тус СӨХ даатгалгүй тул хохирлоо хэнээс нэхэхээ ч мэдэхгүй сууцгаах.  Тус подвальд байрлах тоглоомны агуулахын эзэн ярихдаа "Манайх ОХУ болон Хятадаас хүүхдийн тоглоом оруулж ирдэг. Албан ёсоор гааль татвараа төлж оруулсан. Үнэлгээг орж ирсэн өртөг үнээр нь, татвар төлсөн баримтаар нь бүрдүүлэхэд 130.0сая төгрөг болсон. Өөрсдийн агуулахын байр засвар, тавиур лангуу 10 сая нийт хохирол 140 сая орчим болсон байгаа. Манайх "Номин"-д бараа нийлүүлдэг  байсан. Бүх бараа усанд автсан. Эргэлтийн хөрөнгө байхгүй, агуулахдаа засвар хийх мөнгө ч үгүй  байна” гэв.  Түүний хувьд банкинд маш их зээлтэй байсан бөгөөд зээлээ төлж чадахгүйд хүрчээ. Тэрбээр байгалийн гамшигт өртөгсдөд хохирол барагдуулах тал дээр дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгаагаа хэлж байлаа.

Тэд үерт өртсөн тоглоомоо бүгдийг нь хогийн машинд буталж ачуулсан байна. Гэтэл төр засгаас тэднийг хайхрах ч үгүй хаяж байгаад бухимдаж байлаа.

СБД-ийн нэгдүгээр хорооны Засаг дарга нь тэдэнтэй анх уулзахдаа  “Эрх бүхий байгууллагаар хохирлын үнэлгээгээ хийлгүүл, хохирлыг барагдуулна” гэж горьдлого төрүүлсэн ч хэл сураггүй алга болсон гэнэ. Ийнхүү үерт өртөж эд хөрөнгөөрөө хохирсон иргэд хэнд хандахаа мэдэхгүй хэцүүхэн байдалтай өдөр хоногийг өнгөрөөж сууна.

Л.ЭНХТУУЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-28 202.126.88.78

Ядаж шавар шавхайгаа өөрсдөө зөөгөөд хатаагаад будаг шунх түрхэж болохгүй юу. Төрөөс хэзээ ч туслахын худлаа ш. Үерт автсан зургаа сайн баталгаажуулаад орчин тойрноо өөрсдөө цэвэрлээд ажлаа эхэлж байсан нь дээр байхөө. Дараа нь хохирол энэ тэр барагдуулах сураг гарвал зураг видеогоо үзүүлээд болох л байлгүй

Avatar

Нэргүй 2023-08-28 202.179.21.206

Жижиг бизнестэй хүмүүс үнэхээр хохирчээ. Бөөн зээлтэй.

Avatar

Нэргүй 2023-08-28 128.233.11.87

Daatgal avna byz dee

Avatar

Нэргүй 2023-08-28 202.179.21.206

Даатгулаагүй хүмүүс байна.

Avatar

Нэргүй 2023-08-28 213.87.133.137

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Buhimdal 2023-08-28 66.181.160.91

Tor zasag chin awilgal awch barisan barilaga nuraahgvin tuld morooroo ajillaj amidarlaa zalguulj bsan ard irgediig hohiroochood bga yum dalan hvcheer zadalj vert awtuulsan hotiin udirdlagauud ene hvmvvsiin hohirliig zaawal baragduulj ogoh heregtei shde dalan hvcheer zadalj nuraagaagvi baisan bol ene hvmvvs ingej toroos yum goridoj suuhgvi hewiin vil ajillgaagaa yawiuulaad tatwaraa tolood baij bh bsiin dariuhan tolj hohirolgvi bolgoh heregtei tor zasag 😡

Avatar

Нэргүй 2023-08-28 66.181.189.69

гүүрний цаадах баячууд усанд автахаас сэргийлж наагуур задалж урсгасан гэсэн шүү

Avatar

Нэргүй 2023-08-28 202.126.88.78

ш** л даа чи. Төмөр замд Ханбүргэдэйн тэндэх байрны падволууд бас үерт орсон ш. Хаанахын баячууд төмөр зам руу ус задалчив тэгвэл. Ядаж байхад худлаа яс хаяад хөгийн гар вэ

Avatar

Нэргүй 2023-08-28 66.181.189.69

дарь эхэд санаа тавьсан. харинд 1р хорооныхонд юу ч үгүй. СБД 1р хорооны засаг дарга гэж ажилгүй нөхөр бололтой. Ядаж байрны мөнгө 1 сар авахгүй байж болно доо энэ чинь. бүтэн сар гэртээ ороогүй зам хаалттай байсан ч СӨХ, хорооныхон мөнгө авахдаа таталдаагүй

Avatar

Нэргүй 2023-08-28 202.21.107.44

ТА НАРЫН ХОХИРЛЫГ БИД ТАТВАРЫН МӨНГӨӨРӨӨ БАРАГДУУЛАХ ЮМ УУ ХААШАА ЮМ БЭ ТЭНЭГТ ЗА …ҮЕР БОЛНО ЭРСДЭНЭ ГЭДГИЙГ ТА ӨӨРӨӨ МЭДЭЖ БАЙСАН..АРДЧИЛСАН НИЙГЭМД ИЙМ ЮМЫГ ӨӨРӨӨ ХАРИУЦДАГ ЮМ ШҮҮ…

Avatar

Нэргүй 2023-08-28 66.181.189.69

хүн даапаалсан өөрөө адил зам туулж мэдэрдэг

Avatar

sukhbat 2023-08-28 59.153.87.29

haramsaltai l bna tehdee tur tatwar tulugchdiin munguur hen negnii hohirliig baragduulah shudraga uildel bish bhaa.

Avatar

Нэргүй 2023-08-28 66.181.189.69

дарь эхэд ямар мөнгөөр тусалсан байх уу тэгээд

Avatar

зочин 2023-08-28 66.181.190.179

Энэ хохоирлыг үерийн бүст газар олгосон, өгсөн газрыг нь томруулж өгсөн, ийм газарт барилга барих зөвшөөрөл өгсөн,
барьсан барилгыг хүлээн авсан комисс, албан тушаалтнуудаар төлүүлэх хэрэгтэй. Тэдгээрийн нэрийг ард түмэнд зарлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-08-28 103.57.94.48

Далан задрахад хотын удирдлагууд энэнээс өөр замгүй, ингээд урсгая г ээд сууж байсныг дурдах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-08-28 202.9.46.178

Подваль биш подвал. Орос үг. Монголоороо ярьж бичиж сурвал сайн сан. Хонгил, хонгилын давхар гм.

Avatar

zochin, 2023-08-28 202.72.245.207

echleed ene chumuusee avraachee , yduurald orchon bna. Tegeed daatgald orchon zov. Zondoo ideed chulgailaad baidag schuudee deeguuree. Tegech deer mongo zondoo baigaa tord !!!

Avatar

Нэргүй 2023-08-28 103.212.116.206

Янз бүрийн сүлжээний бизнес энэ тэрд ороод мөнгөө алдчихлаа гэсэн хүмүүсийн мөнгийг төр гаргахыг би эсэргүүцдэг. Гэхдээ энэ үер усны байгалийн давагдашгүй хүчин зүйлийг, тэр тусмаа төрийн буруугаас голын гольдрол хааж барилга бариулсаны буруугаас хохирсн эдгээр иргэдийн мөнгийг төрөөс олгох ёстой гэж бодож байна. Тэгээд төр дараа нь буруутай этгээдүүдээс мөнгө олж авна биз. Жинхэнэ бор зүрхээрээ хөдөлмөрлөж, зүтгэж явсан хүмүүс ингэж хохирсон нь харамсалтай байна.

Avatar

Ард 2023-08-28 202.9.46.168

Нам дагасан өлөн хугаачуудын авилгалын гай үериин даланд зөвшөөрөл өгдөг

Avatar

Иргэн 2023-08-28 43.242.241.151

Төрийн мөнгө гэж байхгүй. Татвар төлөгч бидний мөнгө л тэнд байгаа. Татвар төлөгч Би бол тэр хохирсон гээд бгаа хүмүүст өгмөөргүй байна. Та нар даатгал дээрээ очиж хүсэлтээ өгөөд хохирлоо барагдуулах ёстой шд. Гадаадын аль ч оронд давагдашгүй хүчин зүйлийн хохирлыг ийм л тогтолцоогоор олгодог. Даатгалгүй бол даатгалдаа одоо хамрагд. Дараа дараадаа маш том сургамж. Дэлхийн жишиг рүү явцгаах цаг болсоон монголчууд минь. Алийн болгон ингэж төр төр гж хуцалдах вэ? Яг үнэндээ төр ямар ч буруугүй шд

Avatar

Нэргүй 2023-08-28 66.181.189.69

дарь эхийхэнд татварын биш мөнгөөр тусалчихсан у тэгээд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж