Фүкүшимагийн атомын цахилгаан станцын цэвэршүүлсэн усыг наймдугаар сарын 24-нөөс эхлэн Номхон далайд асгаж буй. Тэгвэл усыг асгаж эхэлснээс хойш анх удаа далайн усанд цацрагийн тест хийжээ. Сөүлийн Далай тэнгис, загас агнуурын яамнаас өчигдөр /2023.08.27/ тестийн үр дүнг мэдээлсэн бөгөөд Өмнөд Солонгосын ойролцоох усан дахь цацрагийн түвшин ДЭМБ-аас тогтоосон ундны усны стандартаас хамаагүй доогуур хэвээр байгаа аж.
Шалгалтыг Өмнөд Солонгосын усан хилийн гурван бүсэд нийт 15 байршилд хийжээ. Далай тэнгис, загас агнуурын яам зүүн өмнөд хэсгийн таван байршилд хийсэн шинжилгээний хариуг танилцуулсан. Үлдсэн 10 байршлын хариуг бэлэн болмогц нийтэд зарлана. Засгийн газраас 92 байршилд цацрагийн нарийвчилсан шинжилгээ, 108 байршилд түргэвчилсэн шинжилгээ хийхээр төлөвлөсөн. Ням гаригт мэдээлсэн нь түргэвчилсэн шинжилгээний дүн юм.
Хамгийн сүүлийн дүнгээр Цезий-135 ба Цезий-137-ийн агууламжийн хэмжээ ДЭМБ-ын ундны усны нэг литр тутамд 10 беккерельтэй харьцуулахад 0.067-0.094, 0.077-0.098 беккерель байна. Мөн устөрөгчийн радиоизотоп болох тритиумын хэмжээ литр тутамд 6.6-7.1 беккерель байжээ. Цезий ба тритиумын агууламжийн түвшин хамгийн их маргаантай асуудал байсаар ирсэн. Фүкүшимагийн атомын цахилгаан станцын цэвэршүүлэх систем нь тритиумаас бусад бүх цацраг идэвхт бодисыг зайлуулах чадвартай.
Эх сурвалж: YONHAP