УЕПГ: Д.Сумъяабазар зам тээврийн осол гаргасан нь тогтоогдоогүй

УЕПГ: Д.Сумъяабазар зам тээврийн осол гаргасан нь тогтоогдоогүй

УЕПГ: Д.Сумъяабазар зам тээврийн осол гаргасан нь тогтоогдоогүй

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нь согтуудаа хүн дайрсан гэх хэргийг хаасан гэх мэдээллийг няцааж,  Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатар "Нэр бүхий сэтгүүлч өөрийн цахим хуудсанд “хохирогчтой, баримттай, олон гэрчтэй, ноцтой, санаатайгаар үйлдсэн хэргийг прокуророос хааж шийдвэрлэлээ гэмт хэргийг дахиж нээлгэнэ” гэх утга бүхий зүйлийг нийтэлсэн байсан.

Энэ мэдээлэлд дурдагдсан зам тээврийн ослын талаарх дуудлага, мэдээлэл, гомдол цагдаагийн байгууллагад ирээгүй, бүртгэгдээгүй байсан.

Тээврийн цагдаагийн албанаас гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, осол болсон гэх газрын автозамын хяналтын камерын бичлэг, нийслэлийн Түргэн тусламжийн газар болон Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн өвчтөн хүлээн авсан бүртгэлд үзлэг хийсэн. Мөн гэрч нараас мэдүүлэг авах зэрэг ажиллагаа  явуулсан материалыг хянахад зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдоогүй. Мөрдөгчийн санал үндэслэлтэй байсан тул хуульд заасан эрхийн хүрээнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах шийдвэрийг гаргасан" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-28 213.87.133.137

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-28 59.153.115.34

Монголын цагдаа, прокурор ийм болчихоод удаж байна. Хэрэв сошиалаар худлаа мэдээлэл хийсэн юм бол тэр хүнийг баривчилж арга хэмжээ аваач, чадахгүйг мэдэж байна дөө. Хохирогчийг худалдаад авчихсан л байхгүй юу даа.

Avatar

Нэргүй 2023-08-28 38.42.106.107

Гостуу бсын бн, хүн дайрсын бн. Зохицуулчихаж л гэж буугаад бн даа

Avatar

Нэргүй 2023-08-28 202.9.40.43

Ингэж барин тавин гүтгэнэ гэж бхгүй л дэ ! Сумьяабазар л хохирогчид мөнгө өгсөн бн ! 100 саяийг ам руу нь чихэхэд, хохирогч тэгээд дуугүй болох блгүй дэ ! Ядуу хүний зовлон юм да !

Avatar

Нэргүй 2023-08-28 2.216.27.192

хохирогчийн гомдлоор л хэрэг үүсгэнэ . хохирогч байхгүй , гомдол гаргаагүй бол хавтаст хэрэг нэээ боломжгүй л болох байх даа . Сэтгүүлч хий юм харчихав уу ? хотын дарга маань далдын хар малгайтай явсан юм болов уу?

Avatar

Монголын хууль, шүүхийнхэн 2023-08-28 59.153.114.10

Монголын хууль, шүүхийнхэн ч дээ, энгийн иргэдийг дарамтлах, дарга нарыг хэргээс мулталдаг газар шүү дээ

Avatar

зочин 2023-08-28 59.153.115.140

энэ сумьяа яаж ч бултаж чадах хүн

Avatar

Нэргүй 2023-08-28 66.181.188.90

За битгий шаацгаа ! Монголын хуулийн байгууллагуудын ажлын арга барил яг мөн дөө. Гэмт хэрэг илрүүлэх биш дарга нарын хэргийг дарагдуулах,ул мөрий нь баллуурдах, улс төрийн зорилгоор хэрэг зохиож хэн нэгэнд тохох зэр эг нь монголын хуульчдын ганц гаршсан ажил ш дээ !

Avatar

Нэргүй 2023-08-28 66.181.191.224

тэгвэл хүн гүтгэсэн хэрэг үүсэхгүй юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж