УЕПГ: Д.Сумъяабазар зам тээврийн осол гаргасан нь тогтоогдоогүй

Хуучирсан мэдээ: 2023.08.28-нд нийтлэгдсэн

УЕПГ: Д.Сумъяабазар зам тээврийн осол гаргасан нь тогтоогдоогүй

УЕПГ: Д.Сумъяабазар зам тээврийн осол гаргасан нь тогтоогдоогүй

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нь согтуудаа хүн дайрсан гэх хэргийг хаасан гэх мэдээллийг няцааж,  Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатар "Нэр бүхий сэтгүүлч өөрийн цахим хуудсанд “хохирогчтой, баримттай, олон гэрчтэй, ноцтой, санаатайгаар үйлдсэн хэргийг прокуророос хааж шийдвэрлэлээ гэмт хэргийг дахиж нээлгэнэ” гэх утга бүхий зүйлийг нийтэлсэн байсан.

Энэ мэдээлэлд дурдагдсан зам тээврийн ослын талаарх дуудлага, мэдээлэл, гомдол цагдаагийн байгууллагад ирээгүй, бүртгэгдээгүй байсан.

Тээврийн цагдаагийн албанаас гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, осол болсон гэх газрын автозамын хяналтын камерын бичлэг, нийслэлийн Түргэн тусламжийн газар болон Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн өвчтөн хүлээн авсан бүртгэлд үзлэг хийсэн. Мөн гэрч нараас мэдүүлэг авах зэрэг ажиллагаа  явуулсан материалыг хянахад зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдоогүй. Мөрдөгчийн санал үндэслэлтэй байсан тул хуульд заасан эрхийн хүрээнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах шийдвэрийг гаргасан" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж