Нидерланд, Дани, Норвеги улсууд Украинд "F-16" сөнөөгч онгоц нийлүүлэх шийдвэрийг ар араасаа гаргасан. Энэхүү шийдвэрийг энх тайвны эсрэг үйлдэл гэж Хойд Солонгос өнөөдөр /2023.08.28/ шүүмжилсэн мэдэгдэл хийв. Хойд Солонгос улс Оросоос Украинд цөмрөн довтлохыг дэмжиж буйгаа илэрхийлж, Москватай зэвсгийн наймаа хийх тухай таамаглал гарсан. Энэ цаг үетэй зэрэгцээд Хойд Солонгосын Олон улсын судлалын хүрээлэн дээрх мэдэгдлийг хийжээ.
"Тэдний нийлүүлэлтүүд нь урт удаан дайныг өдөөж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бүрэн үгүй хийж буй энх тайвны эсрэг үйлдэл. Энэ алхам нь АНУ болон Европын орнуудын Оросыг дийлэх гэсэн муу санааг харуулж байна. АНУ бол Европыг цөмийн дайны ирмэг рүү түлхэж буй гол эзэн. БНАСАУ тэргүүтэй олон улсын шударга нийгэмлэг энэ алхамыг буруушааж байна.
Шударга ёс, энх тайвныг хамгаалахын төлөөх Оросын эрэлхэг арми болон ард түмний урагшлах замд юу ч саад болж чадахгүй. АНУ болон барууны орнууд сүйрэлд бэлэн байна" гэж мэдэгдэлд дурджээ.
Өмнөд Солонгос, АНУ, Япон гурвын аюулгүй байдлын хамтын ажиллагаа зузаарахын хэрээр Хойд Солонгос улс Оростой харилцаагаа бэхжүүлэхийг хичээх болсон. Тиймээс өнгөрсөн сард ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг Солонгосын дайн дууссаны 70 жилийн ойн парадад урьжээ. Энэ үеэр удирдагч Ким Жон Ун, Сергей Шойгу нар нисгэгчгүй нисэх онгоц болон пуужингийн үзэсгэлэнгээр зочилжээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ