Ромын пап Францис хэдхэн хоногийн дараа Монгол Улсад айлчлах гэж байна. Тэрбээр өчигдөр Ангелусын залбирал уншсаныхаа дараа наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 4-ний хооронд Монголд хийх Төлөөлөгчийн аян замынхаа талаар ярилаа.
Тэрбээр Ватиканы албан ёсны сайтад хэлсэн үгэндээ, "Хамтдаа найдъя" уриан дор болох Ази тивийн Монгол Улсад хийх Төлөөлөгчийн аяндаа хүн бүрийг залбирахыг урьж байна" гэжээ. "Хамтдаа найдъя" урианы агуулга нь Ромын папын Монгол дахь иргэний болон төрийн айлчлалын давхар утгыг онцлон харуулах зорилготой юм.
Францис уг айлчлалыг "маш их хүсч буй айлчлал" гэж нэрлээд "тоогоороо цөөн боловч итгэлээрээ эрч хүчтэй, буяны үйлсээрээ агуу сүмийг хүлээн авах боломж" гэж тодорхойлсон.
Тэрбээр Монголын шашны баялаг уламжлалыг дурссан бөгөөд "шашин хоорондын үйл ажиллагааны хүрээнд ялангуяа, танилцах уулзалт нь нэр төрийн хэрэг байх болно" гэжээ. Мөн Монголын ард түмний дунд католик шашны ахан дүүс оршин байгаад баяртай буйгаа илэрхийлжээ.
Эцэст нь тэрбээр урилга илгээсэн Монгол Улсын албаныхан болон айлчлалд ихэд хичээнгүйлэн бэлдэж байгаа хүмүүст талархал илэрхийлэв.
ЭХ СУРВАЛЖ: VATICAN NEWS
Холбоотой мэдээ