Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат сумын заан О.Сумьяабазар ОХУ-д зохион байгуулсан кураш бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өсвөрийн бөхийн барилдааны их шөвөгт шалгарсан юм.
Кураш бөхийн 2023 оны улсын өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд болж, Ази тивийн аварга, ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулсан.
Монгол Улсын харцага, Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат Доржийн Анар 2019 онд Казахстанд болсон кураш бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн +100 кг-д түрүүлж, дэлхийн аварга болж байв.