Пригожиний цогцос мөн гэдгийг ДНХ-ийн шинжилгээгээр баталсан гэв

Пригожиний цогцос мөн гэдгийг ДНХ-ийн шинжилгээгээр баталсан гэв

Пригожиний цогцос мөн гэдгийг ДНХ-ийн шинжилгээгээр баталсан гэв

"Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожиний сууж явсан онгоц осолдож, дотор нь байсан 10 хүн бүгд амиа алдсан. Энэ явдлын дараа онгоцонд үнэхээр Пригожин байсан эсэх талаар олон нийт хэлэлцэж байв.

Тэгвэл нас барагсдын дунд Пригожин байсан гэдгийг ДНХ-ийн шинжилгээгээр баталсан гэж Оросын албаныхан өчигдөр /2023.08.27/ мэдэгдлээ. "Молекул генетикийн шинжилгээний дараа нас барсан 10 хүнийг 10-ууланг нь хэн болохыг тогтоосон. Тэд нислэгийн хуудсанд заасан нэрсийн жагсаалттай тохирч байгаа" гэж Мөрдөн байцаах хороо мэдэгджээ.

Дмитрий Уткин, Валерий Чекалов тэргүүтэй Пригожиний хамгийн итгэлтэй туслахууд түүнтэй хамт явсан. Дмитрий Уткин нь Пригожиний баруун гар гэдгээрээ танигдсан бол Валерий Чекалов нь "Вагнер"-ын логистикийн дарга юм.

Санкт-Петербургийг чиглэж явсан хувийн онгоц Москвагаас хойд зүгт 100 хүрэхгүй км-ийн зайд осолдсон. Энэ үйл явдлыг "Вагнер"-ын бослогын төлөөх Путины өшөө авалт гэж таамаглаж байсан ч Кремль үүнийг үгүйсгэжээ. Путин Пүрэв гаригт Пригожиний үхэлтэй холбоотойгоор мэдэгдэл хийхдээ түүнийг "Газрын тос, хий, үнэт метал, үнэт чулууны салбарт авъяаслаг бизнес эрхлэгч байсан" гэж тодорхойлсон. Мөн амьдралдаа олон ноцтой алдаа хийсэн ээдрээтэй хувь тавилантай хүн гэжээ.

Пригожинийг нас барсны дараа Путин "Вагнер" тэргүүтэй хөлсний цэргийн бүлгүүдийг төрийн хатуу хяналтад оруулахыг тушаасан. Тодруулбал, "Вагнер" болон бусад хөлсний цэргий компанийн дайчдыг Оросын төрд үнэнч байх тангараг өргөхийг тушаажээ.

Эх сурвалж: NBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-28 213.87.133.137

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-28 59.153.113.229

Пу ах хэтэрхий улайн цайм ч, үр дүнтэй сайн ажиллаж байна оо, нэг өдөр өөрийнх нь ээлж ирэх л байх даа, оросууд салая гэсэн хүнээсээ салж чаддаг л ард түмэн дээ

Avatar

Нэргүй 2023-08-28 66.181.167.196

ene hun alagdah n tsag hugatsaanii l asuudal bsn. Putin Stalin shig uurt n durgui hun buriig alj bna daa.

Avatar

Нэргүй 2023-08-28 59.153.87.56

Путин ах сайн ажиллаа

Avatar

Нэргүй 2023-08-28 66.181.160.28

Адгын гэмт хэрэгтэн байсан ч ШҮҮХЭЭР л шийтгэх ёстой Энэ бол төрт улсын суурь зарчим
Орос орныг бүлэг дээрэмчид эзэгнэж байна…

Avatar

ТОЛГОЙЛОГЧ НЬ ПУТИН 2023-08-28 59.153.114.10

Тэр бүлэг дээрэмчдийн толгойлогч нь Путин. Мань эр бүлгийнхээ нэг гишүүнийг нухчихсан нь энэ

Avatar

zochin 2023-08-28 142.114.8.170

Xөлсний цэрэг мэрэг гэдэг юм сонссон чинь санаанд бууxгүй байна, тийм улс байдаг бол ийм л төгсгөл xүлээxээс өөр сайxан юм юу xүлээx вэ дээ, эx оронгүй xүмүүсийг !!!

Avatar

Нэргүй 2023-08-28 66.181.160.62

Хэт ихийг хүсэж од болох хүсэл нь өөрийнхөө үхлийг татсан яая гэхэв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж