АН-ын ҮБХ-ны хурал 13.00 цагт товлогджээ 

Хуучирсан мэдээ: 2023.08.28-нд нийтлэгдсэн

АН-ын ҮБХ-ны хурал 13.00 цагт товлогджээ 

АН-ын ҮБХ-ны хурал 13.00 цагт товлогджээ 

АН-ын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2023.08.28/ хуралдана.  ҮБХ-ны хурлаар тус хорооны гишүүдийг шинээр сонгон батламжлах, Дээд шүүхэд бүртгэгдсэн дүрмийнхээ хүрээнд намын дотоод бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, ҮБХ-ны шинэ бүтцийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцээр урьдчилан төлөвлөж байгаа гэнэ.

Өнгөрөгч Баасан гаригт АН-ын гишүүд мэдээлэл хийхдээ уг хурлыг төрийн ордонд хийх талаар мэдээлж байсан ч төрийн ордон засвартай байгаа тул Корпрейт конвэйншн центрт хуралдахаар болжээ.

Хурлын талаар АН-ын ҮБХ-ны дарга Ж.Батсуурь “АН-ын ҮБХ бол хамгийн том байгууллага. ҮБХ-ны хурлаар шийдэж болох бүх асуудлыг бид хөндөнө, ярина. Намын дарга өнгөрсөн зургаан сарын хугацаанд орон нутгаар явж,  бүсийн зөвлөгөөн хийх, АН-д үүсээд байсан фракц бүлэг клубуудтэй уулзах, намын дэргэдэх олон нийтийн байгууллага, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, ахмадын холбоо гэдэг бүх байгууллагатай уулзсан. ҮБХ-ны хурлаар асуудлаа оруулж, бүгдээрээ ярилцаад шийдвэрээ гаргана. Ямар нэгэн маргаан үүнд байхгүй” гэх мэдээллийг бидэнд өгсөн юм.

Хурлаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж