Хятадын эрүүл мэндийн салбарын "Б" төлөвлөгөө

Хятадын эрүүл мэндийн салбарын "Б" төлөвлөгөө

Хятадын эрүүл мэндийн салбарын "Б" төлөвлөгөө

Хятад улс эдийн засгийн сорилтын хажуугаар эрүүл мэндийн салбарын асуудалтай нүүр тулжээ. Эрүүл мэндийн үйлчилгээ өндөр үнэтэй байгаад иргэд бухимдаж буй. Үүний зэрэгцээ эмнэлэг, эмийн үйлдвэр, эрүүл мэндийн даатгалын сангуудад чиглэсэн авлигатай тэмцэх өргөн хүрээний кампанит ажлыг тус улс эхлүүлээд байна. 

Хэвлэлд мэдээлснээр, энэ он гарсаар Коммунист намын нарийн бичгийн дарга нар болон эмнэлгийн дарга нар зэрэг 180 гаруй албан тушаалтан энэ асуудлаар шалгагдаж байна. Тэдний 10-аас доошгүй нь өөрсдөө хэргээ хүлээсэн. 

Кампанит ажлын талаарх элдэв мэдээлэл, цуу яриа сүүлийн долоо хоногт хэвлэлээр багагүй шуугиуллаа. Янз бүрийн жишээг ч онцлон гаргаж ирэв. Тухайлбал, баруун өмнөд Юньнань мужийн нэгэн жижиг эмнэлгийн дарга 2021 онд хорт хавдрыг эмчлэх эмнэлгийн хэрэгсэл худалдаж авахдаа 2.2 сая гаруй ам.доллар зарцуулсан хэрэгт холбогджээ. Мөн Гуанжоугийн зүүн өмнөд хэсгийн эрх баригчдад өнгөрсөн сард хээл хахуулийн хэргээр 700 мянга гаруй ам.долларын торгууль ногдуулж, хөрөнгийг нь хураан авахаар болсон байна. 

Шанхай хот энэ зуны эхээр хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлсэн тохиолдолд мөнгөн урамшуулал олгох тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн. Үүнийг дагалдаад улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарынхантай холбоотой мөрдөн байцаалтын тоо улам нэмэгдэх төлөвтэй байна. Орон нутгийн засаг захиргаадын шалгалтын хурд болон оногдуулсан шийтгэлийн хэмжээ нь алмайрам дүнтэй байгааг албаны хүн онцолжээ. Мөн энэхүү кампанит ажил нь аж үйлдвэрийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн Хятадын хамгийн өргөн цар хүрээтэй хүчин чармайлт болж байгааг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрсөн байна. 

Хятад эмнэлгүүд төлбөрийг хөөргөдөхийн тулд эмчилгээг хэтрүүлэн бичиж, эмийн сангуудаас мөнгө авсны үндсэн дээр хэт өндөр үнэтэй эм иргэдэд бичиж өгдөг гэж буруутгагдаж байна. Эрүүл мэндийн даатгалд мянга хамрагдлаа ч үйлчилгээний үнэмлэхүй зардал нь олон хүнд дарамт болдог аж. Энэ оны эхээр Хятадын хоёр ч хотод эрүүл мэндийн даатгалын шинэчлэлтэй холбоотой жагсаал цуглаан болсон. Хятадын хүн ам хөгширч, өндөр настнуудын тоо нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн зардлын ачаалал улам ихсэх төлөвтэй байна.

Салбар дахь хээл хахуулийн асуудлыг онилсноор эрүүл мэндийн зардлыг бууруулахын зэрэгцээ олон нийтийн анхаарлыг бусад асуудлаас холдуулах үр дагавартай аж. "Авлигатай тэмцэх нь асуудлыг шийдвэрлэх нэг арга зам байж магадгүй. Гэхдээ энэ нь нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд хийх яаралтай шинэчлэлээс зайлсхийж буй үйлдэл" гэж Нью-Йорк дахь дэлхийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Янжун Хуан хэлжээ.

Нөгөөтэйгүүр, энэхүү кампанит ажлаар Covid-19 цар тахлаас болж гурван жилийн турш уналтад ороод байсан засаг захиргаад эргээд хөрөнгөжих боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Хятадын эрх баригчид сүүлийн хэдэн 10 жилийн турш эрүүл мэндийн салбарт тавих хяналтыг сайжруулахаар чармайж байгаа ч улсын эмнэлгүүдийн санхүүжилт хангалтгүй, эмнэлгийн ажилчдын цалин бага байна. Энэ нь шударга бус, ашиг хонжоо хайсан үйлдлүүдийг өдөөж байгааг мэргэжилтнүүд онцолсоор ирсэн. Эдийн засаг сайн байхад энэ асуудал байсан. Өдгөө эдийн засгийн өсөлт удаашрахтай зэрэгцээд улам хурц хэлбэртээ орох хандлагатай байна. "Эдийн засаг удааширч, төсвийн орлого хумигдаж байгаа тул өрөнд баригдсан орон нутгийн засаг захиргаад эрүүл мэндийн салбарт илүү их хөрөнгө оруулалт хийж чадахгүй байна. Тиймээс авлигатай холбоотой асуудал байсаар байна" гэж Янжун Хуан хэлэв.

Цар тахлын үеийн хязгаарлалт нь эмнэлгүүдэд нөлөөлж, орлого нь буурсан. Аж үйлдвэр алдагдалтай байгаа үед авлигын эсрэг кампанит ажил явуулах нь хамгийн яаралтай хариу арга хэмжээ ажээ. Учир нь ийм кампанит ажлаар хөрөнгө босгох боломжтой байдаг. Одоогийн кампанит ажлын зорилгыг ийн тодорхойлж байна.

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хороо өнгөрсөн долоо хоногт энэхүү кампанит ажил нь эм, эрүүл мэндийн салбарын үйлдвэрлэлийн бүх сүлжээг хамарна гэж мэдэгдсэн. Мөн энэ ажлыг зохион байгуулж буй Сахилгын хяналтын төв комисс өнгөрсөн сарын сүүлээр видео хурал хийж, эрүүл мэндийн салбар дахь авлигатай тэмцэхэд илүү хүчтэй хүчин чармайлт гаргахыг уриалжээ. Энэ мэт хүчин чармайлтыг дагаад салбарынхан савлагаа ихтэй байна. Дор хаяж хоёр ч компани энэхүү кампанит ажлын улмаас "IPO" төлөвлөгөөгөө зогсоожээ.

Цаашилбал, хэт туйлширснаас болоод чухал арга хэмжээг цуцалсан явдал ч гарчээ. Бээжингийн их сургуулийн Ардын эмнэлгийн зүрх судасны эмч Сун Нинлинг хэлэхдээ "Авлигатай тэмцэх хүчин чармайлтыг дэмжиж байгаа ч анагаах ухааны дэвшилд түлхэц болохуйц эрдэм шинжилгээний бага хурлыг хардаж байгааг эсэргүүцэж байна. Эрдэм шинжилгээний бага хурлыг эмч нар, эмнэлгийн удирдлагуудад бэлэг сэлт, мөнгө өгөхөд хүргэх суваг гэж үзсэн тул хурал цуцлагдсан" гэжээ. 

Эмч нарыг хэлмэгдүүлснээр залуус энэ салбарт орохоос татгалзаж магадгүй гэсэн болгоомжлол ч бий. Эмнэлгийн ажилтнуудын шаргуу хөдөлмөрийг бүрэн хүлээн зөвшөөрөх ёстой гэж Үндэсний эрүүл мэндийн хороо мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-08-28 213.87.133.137

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-08-28 202.126.89.239

Яг манайд байдаг үнэтэй эмчилгээ эмийн жор бичих, эмнэлгийн удтрдлагууд элдэв аргаар мөнгө угаах гээд асуудлууд байна даа. Хятадууд хүчтэй тэмуэж байгаа юм байна

Avatar

Зочин 2023-08-28 66.181.183.84

Хятадад өөрийн ба гадны иргэд ялгаагүй эхлээд мөнгөө төлж байж эмнэлэгийн тусламж үйлчилгээ авдаг. Эрүүл мэндийн даатгалтай иргэд эмчилгээ дуусаж эмнэлэгээсээ гарсан хойноо даатгалын байгууллагаас мөнгөө авдаг. Хөх хотод аваарт ороод сэхээнд нэг хоноход 10.000 юань. Ямар сайндаа тахир дутуу болсоноос үхсэн нь дээр гэж үг гарах вэ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж