Япон улсаас Хятад дахь иргэдээ чимээгүй байхыг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2023.08.27-нд нийтлэгдсэн

Япон улсаас Хятад дахь иргэдээ чимээгүй байхыг зөвлөв

Япон улсаас Хятад дахь иргэдээ чимээгүй байхыг зөвлөв

Фүкүшимагийн сүйрсэн атомын цахилгаан станцын цацраг идэвхт усыг цэвэршүүлэн Номхон далайд асгаж эхэлснийг Хятад улс хүчтэй эсэргүүцэж, тус улсаас далайн хүнс импортлохыг хориглосон.

Тэгвэл Япон улсын албаныхан Хятадад амьдарч буй иргэддээ олон нийтийн газар чимээгүй  ярилцаж, анхаарал татахгүй байхыг уриалжээ.

Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээллээр,  НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага Фүкүшимагийн усыг далайд асгахыг аюулгүй гэж үзсэн ч Бээжин хэдэн сарын турш Японы шийдвэрийг хувиа хичээсэн, байгаль орчин, хүний ​​эрүүл мэндэд хортой гэж шүүжилсэн.

Цэвэршүүлсэн нэг тонн усыг Пүрэв гаригаас эхлэн далайд асгаж эхэлснээс хойш Хятад улс Японоос далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохыг бүхэлд нь хориглож байгаагаа зарласан нь худалдаа, геополитикийн болон түүхэн хурцадмал байдлаас болж ээдрээтэй байдаг хөрш орнуудын харилцааг улам хүндрүүлэв.

Хятад дахь Японы Элчин сайдын яам Баасан гаригт өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн сэрэмжлүүлэгт "Гадаа гарахдаа япон хэлээр шаардлагагүй бол чанга ярихгүй байх зэргээр болгоомжтой байхыг хичээгээрэй" гэжээ.

Мөн уг мэдэгдэлд иргэд зочлохоор төлөвлөж байгаа бол Элчин сайдын яамны ойр орчноо сайтар ажиглаж байхыг зөвлөжээ.

Хонгконгод Пүрэв гаригт 100 орчим хүн цуглан жагсаал хийжээ.

Өмнөд Солонгос дахь Японы элчин сайдын яамнаас иргэддээ "болгоомжтой байж”, ЭСЯ-ны эргэн тойронд жагсаал зохион байгуулах талаар сануулсан байна.  Улмаар Өмнөд Солонгосын цагдаа нар Пүрэв гарагт Японы Сөүл дэх Элчин сайдын яам руу нэвтэрсэн 16 жагсагчийг баривчилжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж