Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв буюу бидний хэлж заншсан Драгон төв наймдугаар сарын 25-наас Номин худалдааны төвийн хажууд байрлах авто вокзалаас улс, хот хоорондын зорчигчийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг үзүүлж байна.
Улсын хэмжээнд хот хооронд 48 чиглэлд 58 ААН-ийн 700 гаруй тээврийн хэрэгсэл үйлчилдэг. Жилд дунджаар 1.5 сая хүн зорчдог. Эдгээрийн 80 хувь нь Драгон төвд хуваарилагддаг бөгөөд нийт 36 чиглэлд үйлчилдэг юм.
Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.Дуламсүрэн хэлэхдээ, өдөрт хамгийн бага ачаалалтай үедээ 3000-4000, оргил ачааллын үедээ 8000-10.000 зорчигчид үйлчилдэг. Иргэнд хэрэгцээтэй бүх үйлчилгээг бүрдүүлж ажиллаж байна. Шинэ авто вокзалдааа нийтийн тээвэр, таксины зогсоол, ачаагаа зөөх тэрэг, гар утас цэнэглэх цэг, бэлэн мөнгөний машин /ATM/, кофешоп, хоолны газар зэрэг хэрэгцээт бүх үйлчилгээ үзүүлнэ.
Холбоотой мэдээ