“Япон улс Номхон далайтай хиллэдэг орнуудтай дайн зарлаж байна”

“Япон улс Номхон далайтай хиллэдэг орнуудтай дайн зарлаж байна”

“Япон улс Номхон далайтай хиллэдэг орнуудтай дайн зарлаж байна”

Фукушимагийн атомын цахилгаан станцын цацраг идэвхт усыг далайд асгахыг эсэргүүцэн олон мянган хүн Сөүл хотод жагслаа.

Жагсаалыг хотын захиргааны ойролцоо зохион байгуулж, эвсэл байгуулсан 90 орчим иргэний бүлгүүд болон сөрөг хүчний дөрвөн намын гишүүд, тэр дундаа БНСУ-ын гол сөрөг хүчин болох Ардчилсан нам оролцсон байна.

Автозамын дөрвөн эгнээ эзэлсэн жагсагчид уриа лоозон барьж, "Фукушимагийн бохирдсон усыг далайд асгахаас татгалз", "Юн Сук Ёлын захиргааг буруушаа" гэсэн бичиг барин жагсчээ.

Өмнөд Солонгос, Хятад улсууд байгаль орчин, хүмүүсийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар санаа зовж байгаа ч Япон улс өнгөрсөн Пүрэв гаригаас эхлэн Номхон далай руу бохирдсон усыг асгаж эхэлсэн.

Олон улсын атомын энергийн агентлаг Японы засгийн газарт цацрагийн бохирдлыг нь шүүн цэвэршүүлсэн усыг далайд асгахыг зөвшөөрсөн.

АН-ын удирдагч Ли Жэ Мён жагсаалд зориулан суурилуулсан тавцан дээрээс “Япон улс давж болохгүй шугамыг давлаа. Цөмийн бохирдсон усыг асгах нь Номхон далайтай хиллэдэг улс орнуудын эсрэг дайн зарлаж байгаа хэрэг юм. Япон улс хамгийн ойрын орон бөгөөд хамгийн их хохирол амсах Өмнөд Солонгос улсаас уучлалт гуйх ёстой” гэж хэлсэн байна.

Зохион байгуулагчид жагсаалд 50,000 хүн оролцоно гэж тооцоолж байсан бол цагдаа нар 7,000 орчим хүн байна гэж мэдэгджээ.  Оролцогчид жагсаал дууссаны дараа Ёнсан дахь ерөнхийлөгчийн оффисын зүг алхав.

Иргэний бүлгүүд ирэх Бямба гаригт дахин жагсаал хийхээр төлөвлөжээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Японоос 2023-08-27 125.193.14.254

Солонгосчууд дандаа хийрхэж байдаг хүмүүс. Японоос мөнгө салгах нэг арга.
ОУ-ын заасан хэмжээнээс ч бага болтол нь саармагжуулсан усыг далайд асгаж байгаа.
Тэнд нь өдөр болгон хяналтын баг хэмжилт хийж мэдээлж байна. Япон тулдаа 12 жил орчим тэр их усыг хадгалж чадсан. Одоо багтах газаргүй болоод аргагүй эрхэнд асгаж байна. Өөр улс байсан бол хэзээний асгасан байгаа.

Avatar

Нэргүй 2023-08-27 213.87.131.138

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-08-27 202.126.89.236

1945 онд худаг хордуудаг . одоо бүр далай аан . япон самурай бүгд хордож , халзан болоод эхэлвэл нээх гайхах юмгүй боллоо

Avatar

Нэргүй 2023-08-27 202.179.21.252

45 ондоо одоо болтол манай улсаас уучлалт гуйгаагүй. Үнэхээр тийм сайхан харилцаатай сайн сэтгэлээр хандаж буй бол уучлалт гуйх л хэрэгтэй. Ганц уучлалт гуйгаад харамсаж байгаагаа илэрхийлэхэд л болно.

Avatar

өвгөн 2023-08-27 192.82.65.103

тэнэг илжиг вэ чи, юм мэдэхгүйгээ гайхуулаад байгаарай. 45 онд оросын коммунистууд японд халдан довтолсон юм, япон манай эсрэг ямарч муу юм хийгээгүй ш дэ.

Avatar

өвгөн 2023-08-27 192.82.65.103

ха ха ха тэнэг илжиг

Avatar

Зочин 2023-08-27 202.126.89.130

Атомын цахилгаан станц барих Манай орон хаягдлаа яах бол???

Avatar

Нэргүй 2023-08-27 202.179.21.252

Булна.

Avatar

Нэргүй 2023-08-27 202.9.46.52

Зөвхөн дайн гэдэг үгээл хаалтанд хийчэх. ":дайн" ингээд.

Avatar

Нэргүй 2023-08-27 172.59.189.84

solongos teneg erinhiilugchuu ogtsruulah baih

Avatar

Нэргүй 2023-08-27 66.181.191.95

атом уранытөлөө яьаа улс төрчид энэ уснаас савлуулж авчраад ууж . аюулгүй гэдгийг ард түмэндээ үзүүл.чернобылын аюулыг мартаж болохгүй.

Avatar

Gan 2023-08-27 80.102.41.90

Dalain us uulgaj ***h ni uu?Vhsen ch umhiirehgvi boloh bh shvv

Avatar

Нэргүй 2023-08-27 130.62.83.232

Yponchuud hzeed ch tvvhende danda ewgui zvil hj ehelsen. ted bidnii hardag shg tm ch saihan sain hvmvvs bish

Avatar

Нэргүй 2023-08-27 66.181.180.229

Mongold tsaashdaa atomin stants barihaas uur zamgui Nyambaatar sain ajiillah heregtei

Avatar

Нэргүй 2023-08-27 139.5.218.21

Япон юм чинь асгалгүй л яах вэ дээ

Avatar

Нэргүй 2023-08-27 192.42.116.186

Х.Нямбаатар: Уран бол үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалд томоохон нэмэр болох төсөл.
https://sonin.mn/news/enews/139879
Х.Нямбаатард Фукушимагийн АЦС-ын асгаж байгаа уснаас уулгах юмсан.

Avatar

Зочин 2023-08-27 202.126.89.130

Яг үнэн!!!

Avatar

Нэргүй 2023-08-27 202.126.89.41

Улны оркууд улаараа л байх юм , юм хум уншиж болдоггүй юм байх да

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж