“Япон улс Номхон далайтай хиллэдэг орнуудтай дайн зарлаж байна”

Хуучирсан мэдээ: 2023.08.27-нд нийтлэгдсэн

“Япон улс Номхон далайтай хиллэдэг орнуудтай дайн зарлаж байна”

“Япон улс Номхон далайтай хиллэдэг орнуудтай дайн зарлаж байна”

Фукушимагийн атомын цахилгаан станцын цацраг идэвхт усыг далайд асгахыг эсэргүүцэн олон мянган хүн Сөүл хотод жагслаа.

Жагсаалыг хотын захиргааны ойролцоо зохион байгуулж, эвсэл байгуулсан 90 орчим иргэний бүлгүүд болон сөрөг хүчний дөрвөн намын гишүүд, тэр дундаа БНСУ-ын гол сөрөг хүчин болох Ардчилсан нам оролцсон байна.

Автозамын дөрвөн эгнээ эзэлсэн жагсагчид уриа лоозон барьж, "Фукушимагийн бохирдсон усыг далайд асгахаас татгалз", "Юн Сук Ёлын захиргааг буруушаа" гэсэн бичиг барин жагсчээ.

Өмнөд Солонгос, Хятад улсууд байгаль орчин, хүмүүсийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар санаа зовж байгаа ч Япон улс өнгөрсөн Пүрэв гаригаас эхлэн Номхон далай руу бохирдсон усыг асгаж эхэлсэн.

Олон улсын атомын энергийн агентлаг Японы засгийн газарт цацрагийн бохирдлыг нь шүүн цэвэршүүлсэн усыг далайд асгахыг зөвшөөрсөн.

АН-ын удирдагч Ли Жэ Мён жагсаалд зориулан суурилуулсан тавцан дээрээс “Япон улс давж болохгүй шугамыг давлаа. Цөмийн бохирдсон усыг асгах нь Номхон далайтай хиллэдэг улс орнуудын эсрэг дайн зарлаж байгаа хэрэг юм. Япон улс хамгийн ойрын орон бөгөөд хамгийн их хохирол амсах Өмнөд Солонгос улсаас уучлалт гуйх ёстой” гэж хэлсэн байна.

Зохион байгуулагчид жагсаалд 50,000 хүн оролцоно гэж тооцоолж байсан бол цагдаа нар 7,000 орчим хүн байна гэж мэдэгджээ.  Оролцогчид жагсаал дууссаны дараа Ёнсан дахь ерөнхийлөгчийн оффисын зүг алхав.

Иргэний бүлгүүд ирэх Бямба гаригт дахин жагсаал хийхээр төлөвлөжээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж