Хөвсгөл аймгийн Мөрөн суманд наймдугаар сарын 25-ны өдрийн 13:00- 20:00 цаг хүртэл орсон борооны улмаас гудамж болон айл өрхийн хашаа байшин усанд автсан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн 22:54 цагт ирсэн.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, усанд боогдсон 11 иргэнийг завиар зөөвөрлөн аюулгүй байдлыг хангаж, гурван айлын байшингийн усыг соруулж, шороон далан босголоо гэж Онцгой байдоын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ