Хойд Солонгос улс covid-19 цар тахлын хилийн хоригоос шалтгаалан олон жил гадаадад байсан иргэдээ буцаж ирэхийг зөвшөөрлөө гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэв.
“KCNA” мэдээллийн агентлагаас гаргасан мэдэгдэлд, “Улсын онцгой байдлын тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс Бямба гаригт "дэлхий даяар тахлын нөхцөл байдал намжиж" энгийн байдалдаа эргэн орж байна. Буцаж ирсэн хүмүүсийг долоо хоногийн турш хорио цээрийн тасагт зохих эмнэлгийн хяналтад байлгана” гэж мэдэгдэв.
Энэхүү мэдэгдэл нь дэлхийн улс төр, эдийн засгийн хувьд хамгийн тусгаарлагдсан улсуудын нэг Хойд Солонгос хилээ дахин нээгдэж, 2020 оноос хойш Пёньянаас Эйр Корёогийн нислэг анх удаа Бээжинд газардсан. Хойд Солонгост үйл ажиллагаа явуулдаг барууны аялал жуулчлалын компаниудын мэдээлснээр энэ нислэг нь Хятадад олон жил гацсан хойд солонгосчуудыг авчирчээ.
Ачааны галт тэрэг, хөлөг онгоцны урсгал сүүлийн нэг жилийн хугацаанд аажмаар нэмэгдэж байгаа ч Хойд Солонгос олон улсын зорчигч тээврийн зарим хэсгийг дөнгөж сая зөвшөөрч эхэлсэн.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ