Путин Вагнерын дайчдыг төрд үнэнч байх тангараг өргөхийг шаардаж байна

Хуучирсан мэдээ: 2023.08.27-нд нийтлэгдсэн

Путин Вагнерын дайчдыг төрд үнэнч байх тангараг өргөхийг шаардаж байна

Путин Вагнерын дайчдыг төрд үнэнч байх тангараг өргөхийг шаардаж байна

ОХУ-ын Владимир Путин хөлсний цэргийн Вагнер групп компанийнидайчдад Оросын төрд үнэнч байх тангарагт гарын үсэг зурахыг тушаажээ. Пригожин болон бусад толгойлогчдоо онгоцны ослоор алдсанд уурлаж бухимдаж буй Вагнерын дайчдыг дахин зэвсэгт бослого гаргахаас Оросын эрх баригчид болгоомжилж буй.

Пригожинийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн тушаалаар хөнөөсөн гэх мэдээлэл нь "үнэхээр худал" гэдгийг Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.

Пригожиний тэргүүлсэн Вагнерын дайчид өнгөрсөн зургадугаар сард Москвагийн эсрэг зэвсэгт бослого гаргасан нь бүтэлгүйтсэний дараа ихэнх нь Беларусь руу цөлөгдсөн. Харин үлдсэн нь орон нутагтаа буцах юм уу Оросын батлан хамгаалах яамтай гэрээ байгуулсан юм.

Оросын албаныхан Пригожиний амиа алдсаг онгоцны ослын талаар мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн.

Песков өчигдөр сэтгүүлчдэд хэлэхдээ, мөрдөн байцаалтын ажиллагаа хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгаа тул Пригожинийг оршуулах ёслолд Путин оролцох эсэх талаар "ярих боломжгүй" гэв. Тэрбээр "Миний хэлж чадах цорын ганц зүйл бол ерөнхийлөгч одоогоор завгүй хуваарьтай байна" гэж мэдэгджээ.

“Оршуулах ёслол нь чухал ач холбогдолтой байх болно” гэж Беларусь дахь Британийн Элчин сайд асан Найжел Гулд-Дэвис хэлэв. "Хэрэв Путин Пригожинийг урвагчаар нас барсныг онцлохыг хүсвэл тэр үүнийг үл тоомсорлох бөгөөд энэ нь Вагнерийн үнэнч дайчдыг  Кремльтэй дайсагнуулцаж магадгүй" гэж тэрбээр хэлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж