Окинава дахь АНУ-ын баазын ойролцоо Хятадын бөмбөгдөгч онгоц нисчээ

Хуучирсан мэдээ: 2023.08.26-нд нийтлэгдсэн

Окинава дахь АНУ-ын баазын ойролцоо Хятадын бөмбөгдөгч онгоц нисчээ

Окинава дахь АНУ-ын баазын ойролцоо Хятадын бөмбөгдөгч онгоц нисчээ

Японы Батлан ​​хамгаалах яам Баасан гаригт Окинава арал болон Тайванийн ойролцоо ниссэн Хятадын агаарын цэргийн хүчний бөмбөгдөгч онгоц, нисгэгчгүй онгоцыг хянахын тулд өөрсдийн тийрэлтэт сөнөөгч онгоцуудаа илгээжээ. Хятадын хоёр "H-6" бөмбөгдөгч онгоц Зүүн Хятадын тэнгис ба Номхон далайг холбосон Окинава болон Мияко арлуудын хоорондох хоолойгоор ниссэн байна. 

Окинавад Ази Номхон далайн бүс нутаг дахь Америкийн томоохон цэргийн баазуудын нэг байрладаг. Тус бааз нь Хятадыг Тайвань болон ойролцоох Японы арлууд руу дайрахаас сэргийлдэг аж. 

Дээрхээс гадна Японы хамгийн баруун хэсэгт орших Ёнагүни арал болон Тайванийн хооронд Хятадынх байж болзошгүй өөр нэг нисгэгчгүй онгоцыг мөн илрүүлжээ. Япон улс тус нисгэгчгүй онгоцыг хянахаар өөрсдийн тийрэлтэт сөнөөгч онгоцоо илгээсэн боловч үл мэдэгдэх онгоц удалгүй эх газрын Хятад руу эргэжээ. 

Дашрамд дурдахад, Тайванийн эргэн тойронд Хятадын цэргийн ажиллагаа шинэчлэгдсэн тухай арлын Батлан хамгаалах яам Баасан гаригт мэдэгдсэн. Хятадын 13 нисэх онгоц Тайванийн хариу үйлдэл үзүүлэх бүсэд нэвтэрч, таван хөлөг онгоц нь байлдааны бэлэн байдлын эргүүл хийжээ. 

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж