Арабын нэгдсэн эмират улсын нийслэл Дубай хотод пара пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд 32 орны 600 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор “Токио-2020” паралимпын аварга, дэлхийн аварга, хошой мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномдилжээ оролцож буй.
Тэрбээр мөнгөн медаль хүртэж дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн тоогоо нэмлээ.
Түүний оролцсон 107 кг-ын жинд 24 тамирчин өрсөлдсөн бөгөөд Э.Содномпилжээ цээжнээс 247 кг-ыг өргөж, ДАШТ-ий гурав дахь мөнгөн медалиа гардлаа. Энэ жинд Ираны тамирчин түрүүлж, Украины тамирчин хүрэл медаль хүртсэн юм.
"Токио-2020" паралимпийн наадмын аварга, "Рио-2016" паралимпийн наадмын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээд алтан медаль авах боломж байсан.
Гэвч Э.Содномпилжээ цээжнээс 253 кг-ыг өргөсөн боловч гурван шүүгчийн хоёр нь тооцоогүй байна.
Холбоотой мэдээ